МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ

Slides:



Advertisements
Similar presentations
“Монгол дахь франчайзын туршлага” BBQ CHICKEN RESTAURANT
Advertisements

Солонгосын Криминологийн Холбооны Үйл Ажиллагаа, Олон Улсын Хамтын Ажиллагаа Сёон Жин Ён Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх Солонгосын тэргүүлэх.
A tool for assessing the feasibility and impact potential of Rare project plans BRAVO: Barrier Removal Assessment and Viability Overview Include Site/Project.
Багш: Холбооны салбарын дэд профессор (Ph.D) Л.Одончимэг
ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙ “Нийгэм судлал, эрх зүйн багш” III ангийн сургалтанд зориулав.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗЭЭЛИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШОК БОЛОН МАКРО ЭДИЙН ЗАСАГ ХХБ-ны судалгааны ажилтан М.Лхагвадорж.
Баясгалангийн Содбаяр Баясгалангийн Содбаяр 1991 онд Улаанбаатар хотод т ө рс ө н. Бельги улсын Антверпен хотын United international Business Schoold бакалаврын.
VISION FOR ULAANBAATAR CITY November, 2015 D. Otgonbaatar Head of Project and Cooperation Department Office of The Capital City Governor.
Mongolian Royal Academy 5 тэрбум жил Триасын Галав /230сая жил / Цэрдийн Галав /65 сая жил/ Палеолит /1сая жил / 165 сая жил.
Программ хангамж (Software). Компьютерийн бүтэц:  Техник хангамж (Hardware) :  Процессор (CPU (Central Processing Unit))  Санах ой (Memory)  Оролт.
СЭДЭВ 2. БИЕ ХҮНИЙ ЗАН ТӨЛӨВ
Компьютер тоглоомны хамаарлын судалгаа. Судалгаанд 769 хүнийг хамруулсанаас 182 нь итгэлт чанаргүй гэсэн үр дүн гарсан учир судалгааны үр дүнг тооцож.
LOGO Бэлтгэсэн: Хишигдулам Номинзул Эрсдлийн удирдлага.
Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа
Гурилын зах зээлийн үнийн шинжилгээ
Microsoft Office Word 2007.
Стандартчиллын сургалт
Хөрөнгө оруулалтын шинэ орчин
Хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж ба
Сүрьеэгийн шинж тэмдэг оношлогоо
ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ, МЭДЛЭГ СОЛИЛЦОО, ЗОХИЦУУЛАЛТ
Компьютерийн зохион байгуулалт
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл
Агуулахын Бараа материал барьцаалсан санхүүжилт
Tredegar SOUTH WALES.
Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар
Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Стандартчиллын сургалт
ЦАГ.
Компьютерийн зохион байгуулалт, ассемблер хэл
Инновацийн асуулгыг явуулах нь: Асуулгын үйл явц
Обьект хандалтат системийн шинжилгээ ба зохиомж Системийн Зохиомж
Монгол хүний эрүүл мэнд-хүнсний аюулгүй байдал
Хөдөө Аж Ахуйн салбарын
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Судалгаа, хөгжлийн хүний нөөцийг хэмжих нь
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ, ЭЗДИЙН БАРИМТАЛЖ БУЙ ЧИГЛЭЛ, БАЙР СУУРЬ Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн.
Тэжээлийн бодисуудыг шошгонд тусгахын ач холбогдол
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ HRO Meeting May 29, 2013
Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
MySQL Индекс ашиглах 2006 он Лекц №8 Ц.Амарбат.
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Хичээлийн зорилтыг тодорхойлох арга зүй
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
Судалгаа, туршилт, хөгжлийн ажлыг хэмжиж эхэлж буй хөгжиж буй орнуудад зориулсан УДИРДАМЖ “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” үндэсний.
Нийтийн эрүүл мэндэд сахарын үзүүлэх сөрөг нөлөө
Инновацийн санал асуулгууд, асуултууд: жишээнүүд
Эрчим хүчний шилдэг бүтээлч инженер шалгаруулах болзол
Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт
Арабын нэгдсэн Эмирт улс дахь махчин шувуу сургаж, ан хийх уламжлал
Монгол дахь ХДХВ,ДОХ, БЗДХ
Хүрээмжтэй даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба инноваци
Монгол улсад махчин шувуугаар ан хийх нь
Жессика Гарднер Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн (ЭЭХС) шинжээч
УС БА БАЙГАЛЬ 2018 оны 3 сарын 22.
Дэлхийн Тусгай Олимпийн Өвлийн Наадам 2017, Австри
ПҮРЭВДОРЖИЙН УУГАНБАЯР РАМЗИЙ UUGANBAYAR PUREVDORJ RAMSAY
Mongolian forest Certification system
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
НВУ-ын ГЭХ-ны зөвлөмжийг голчлон барьсан
Хуулийн фирмийн менежментийн програмын тухай товч
Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг
УБТЗ-ЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
Хэвлэлийн бага хурал Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн байдал
НТБҮТ-ийн мэргэжилтэн В.Лут-Очир
Presentation transcript:

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ Удирдсан багш: Б.Энх-Амгалан /Ph.D/ Илтгэгч: Б.Эрхэмбаяр /МУИС-ШУС-Эдийн засаг статистикийн 4-р курс/

Сэдвийн судлагдсан байдал Гадаад худалдааны өнөөгийн байдал АГУУЛГА Оршил Үндэслэл, ач холбогдол Сэдвийн судлагдсан байдал Гадаад худалдааны өнөөгийн байдал Онолын хэсэг Шинжилгээний хэсэг Дүгнэлт Санал Ашигласан материал

ОРШИЛ Зорилго Энэхүү судалгааны зорилго нь монгол улсын гадаад худалдаанд Гравитацын загвар ашиглан шинжилгээ хийх тэр дундаа валютын ханшийн хэлбэлзэл гадаад худалдаанд хэрхэн нөлөөлдгийг илрүүлэх, мөн гадаад худалдааны динамикт дүгнэлт өгөхөд оршино. Зорилт Монгол улсын гадаад худалдааны динамикт шинжилгээ хийх Гадаад худалдаа болон валютын ханшийн хэлбэлзэл хоорондын хамаарлыг судалсан судалгааны ажлуудтай танилцах Монгол орны нөхцөлд тохирох загварыг сонгож шинжилгээ хийх(Гравитацын загвар) Үр дүнд үндэслэн валютын ханшийн хэлбэлзэл болон гадаад худалдаа хоорондын хамаарлын талаар өөрийн дүгнэлтээ гаргах, санал боловсруулах

ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ Үндэслэл 1973 онд Бретон Вүүдсын систем задран унасны дараагаас ханшийн тодорхойгүй байдал гадаад худалдаанд хэрхэн нөлөөлдөг нь судлаачид болон бодлого боловсруулагчдын анхаарлыг ихэд татах болсон. Валютын ханшийн хэлбэлзэл нь эрсдэлд дургүй компаниудыг гадаад худалдаанаас илүү дотоод худалдаа хийх сонирхолтой болгодог. Манай орны хувьд 2013 онд 1400 орчим байсан ам.долларын ханш өнөөдөр 1990 байна. Мөн гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаад валютын ханшийн нөлөө байж болох юм. Ач холбогдол Хэрэв валютын ханшийн хэлбэлэл болон гадаад худалдаа хоорондын хамаарал эсвэл гадаад худалдааны динамикийн талаар ач холбогдолтой үр дүн илэрвэл Монгол улсын гадаад худалдааны бодлого боловсруулах шатанд анхаарч бодлого шийдвэртээ тусгах боломжтой юм.

СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ Монгол банкны судалгааны хэсгийн эдийн засагч Л.Даваажаргал “Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл” Монгол улсын их сургуулийн магистрант Д.Нарандалай “Гадаад худалдаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал: ТАТАЛЦЛЫН ЗАГВАР”(2009) Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал “Гадаад худалдааны Гравитацийн шинжилгээ” (2011) Имре Перто, Жозеф Фогараси нар “On Trade Impact of Exchange Rate Volatility and Institutional Quality: The Case of Central European Countries” (2011) Казунобу Хаяакава, Фукунари Кимура нарын “The Effect of Exchange Rate Volatility on International Trade: The Implication for Production Networks in East Asia” (2008) гэх мэт олон судалгаа ажил энэхүү сэдвийг хамарч хийгдсэн байна

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Зураг 1.Монгол улсын гадаад худалдааны динамик, жилээр Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ Зураг 2.Монгол улсын гадаад худалдааны динамик, сараар Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Зураг 3. Импортын бүтэц, улсаар Зураг 4. Экспортын бүтэц, улсаар Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Зураг 5.Гол нэрийн барааны нийт экспортод эзлэх хувь Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

ОНОЛЫН ХЭСЭГ Гравитацын загвар Энэхүү загвар нь Ньютоны физикийн хуулиас үүдэлтэй бөгөөд Ньютоны механик таталцлын хууль нь 2 бие өөрсдийн биеийн жингээс шууд, хоорондын зайн квадратаас урвуу хамааран пропорционалаар татагддаг гэж үздэг. Олон улсын худалдааны Гравитацын загварыг анх Bergstrand (1985) боловсруулсан бөгөөд цааш нь Bergstrand (1989), Gagnon (1993), Ogueldo, MacPhee (1994) болон Deardorff (1995) нар хөгжүүлсэн. Энэхүү загвар нь энгийн бөгөөд “урьдчилан хэлэх” чадвар нь өндөр учраас эдийн засагчид өргөн ашигладаг байна. Худалдааны таталцлын загварт аливаа 2 орны худалдааны хэмжээ нь тэдгээр орнуудын эдийн засгийн хэмжээтэй эерэг, харин тэдгээр орнуудын хооронд хийгдэх худалдааны зардалтай сөрөг хамааралтай гэж үздэг. Энд худалдааны зардлыг улс хоорондын зайгаар төлөөлүүлэн үздэг.

ОНОЛЫН ХЭСЭГ 2 талын худалдааг дараах тэгшитгэлээр илэрхийлж болно. 2 талын худалдааг дараах тэгшитгэлээр илэрхийлж болно. 𝐹 𝑖𝑗 =𝐺 𝑀 𝑖 𝑀 𝑗 𝐷 𝑖𝑗 −1 𝜂 𝑖𝑗 Үүнд: − 𝐹 𝑖𝑗 − 𝑖 болон 𝑗 улсын хоорондын худалдааны эргэлт −𝐺− тогтмол − 𝑀 𝑖 болон 𝑀 𝑗 − 𝑖 болон 𝑗 улсын эдийн засгийн хэмжээ. Ихэвчлэн ДНБ-ээр тооцдог. −𝐷 𝑖𝑗 −𝑖 болон 𝑗 улсын хоорондын зай −𝜂−алдааны хувьсагч. 0 эсвэл 1-тэй тэнцүү. Дээрх томъёог тооцоолоход ихэвчлэн тэгшитгэлийн 2 талаас логарифм авдаг.   ln 𝐹 𝑖𝑗 = 𝛽 0 + 𝛽 1 ln 𝑀 𝑖 + 𝛽 2 ln 𝑀 𝑗 + 𝛽 3 ln 𝐷 𝑖𝑗 +ln⁡( 𝜂 𝑖𝑗 )   Эдийн засаг өсөж томрох хэрээр худалдаа их хийгдэх учраас 𝛽 1 болон 𝛽 2 коэффициентүүдийн тэмдэг эерэг гарахаар хүлээгдэж байна. Харин 𝛽 3 -н тэмдэг сөрөг гарах ёстой.

ТОО МЭДЭЭ Шинжилгээнд 1998-2014 оны 14 орны тоо мэдээ ашиглагдах бөгөөд панел үнэлгээ явуулахад нийт хувьчагчийн тоо 238 болно. trade - Монгол болон сонгосон улс 2-н хоорондох нийт гадаад худалдааны эргэлт. Үүнийг ГЕГ-н статистик мэдээллийн сангаас экспорт болон импортын мэдээг авч хооронд нь нэмэх замаар тооцсон. Нэгж нь: Сая ам.доллар gdp, gdp_mgl – Хувьсагчид нь манай улстай худалдаа хийж буй улс болон манай улсын ДНБ- ыг илэрхийлэх бөгөөд дэлхийн банкны статистик мэдээллийн сангаас инфляцийн нөлөөг арилгасан тоо мэдээг авсан. Нэгж нь: Сая ам.доллар pop, pop_mgl - Эдгээр хувьсагчид нь манай лстай худалдаа хийж буй улс болон манай улсын жилийн эцсийн хүн амын тоо бөгөөд дэлхийн банкны статистик мэдээллийн сангаас авсан. Нэгж нь: Мянган хүн dist - Энэхүү хувьсагч нь Улаанбаатраас тухайн худалдаа хийж буй улсын нийслэл хүртэлх зайгаар илэрхийлэгдэнэ. Энэхүү зайг http://timeanddate.com/ сайтын тусламжтайгаар тооцож олсон. Нэгж нь: Км ev - хувьсагч нь валютын ханшийн хэлбэлзлийг заана. Судлаачийн зүгээс үүнийг тооцож олох бөгөөд валютын сарын дундаж нэрлэсэн ханшийг монгол банкны статистик мэдээллийн сангаас авсан. Эндээс харахад мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бүх үзүүлэлтийг ам.долларт шилжүүлсэн байгаа тул ev хувьсагчаар төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн хэлбэлзлийг сонгосон юм.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Гадаад худалдааны нийт эргэлтийн хувьд Гравитацын загварыг бичвэл: 𝑙𝑛 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖𝑗𝑡 = 𝛽 0 + 𝛽 1 𝑙𝑛 𝐺𝐷 𝑃 𝑖𝑡 + 𝛽 2 𝑙𝑛 𝐺𝐷 𝑃 𝑗𝑡 + 𝛽 3 𝑙𝑛 𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 + 𝛽 4 𝑙𝑛 𝑃𝑜 𝑝 𝑖𝑡 + 𝛽 5 𝑙𝑛 𝑃𝑜 𝑝 𝑗𝑡 + 𝛽 6 𝐵𝑜𝑟 𝑑 𝑖𝑗 + 𝛽 7 𝐸𝑉 𝑖𝑗𝑡 + 𝜀 𝑖𝑗𝑡 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖𝑗𝑡 – t хугацаан дахь орон i ба j–ийн улсуудын хоорондох нийт эргэлт 𝐺𝐷 𝑃 𝑖𝑡 𝑗𝑡 - t хугацаан дахь орон i(j) –ийн дотоодын нийт бүтээгдэхүүн 𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 - орон i ба j –ийн хоорондох зай 𝑃𝑜 𝑝 𝑖𝑡 𝑗𝑡 - t хугацаан дахь орон i(j) –ийн хүн ам 𝐵𝑜𝑟 𝑑 𝑖𝑗 – хил залгаа эсэхийг харуулсан дамми(dummy) хувьсагч 𝐸𝑉 𝑖𝑗𝑡 –t хугацаан дахь орон i ба j–ийн ханшийн тодорхойгүй байдлыг харуулсан хувьсагч 𝜀 𝑖𝑗𝑡 -алдааны илэрийлэл

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Шинжилгээнд ашиглах тоон мэдээгээ манай орны гадаад худалдааны нийт эргэлтэд томоохон байр суурь эзэлдэг орнуудыг сонгож хийх бөгөөд эдгээр нь манай гадаад худалдааны шинж төрхийг бүрэн харуулна гэж үзэж байна. Тиймээс БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, Их Британи, Канад, Швейцари, Казахстан, Итали, Франц, Сингапур, Гонконг зэрэг 14 орныг сонгон авлаа. Энэ хэсэгт ашиглах EV хувьсагч буюу валютын ханшийн хэлбэлзлийг тооцохдоо тухайн сарын валютын ханшийн дундаж утгаас өмнөх сарын дундаж утгыг хасч дараа нь жил бүрийн хувьд тухайн ялгавар утгуудын стандарт хазайлтыг тооцсон юм. Зураг 6. Валютын ханш болон түүний хэлбэлзэл хоорондын хамаарал

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Хүснэгт 1. Нийт эргэлтийн хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. 1998-2014 он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C - 8.59 [0.000]*** -3.788149 [0.045]** Log_GDP -0.569 [0.000]** 0.626651 [0.000]*** Log_GDP_MGL 0.581 [0.000] 0.554696 [0.000]*** BORD - 2.413294 [0.000]*** Log_Dist -0.681276 [0.053]* Observations 238 R^2 0.83 0.53 Hausman test Prob=0.971>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Bord болон Log_dist хувьсагчдын өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Нийт эргэлтийн хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖 =−3.788149+0.626651 𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑖 +0.554696𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑀𝐺𝐿 +2.41𝐵𝑜𝑟𝑑− 0.681276𝐿𝑜𝑔(𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 ) Хүснэгт 2. Гравитацын загвар тооцсон потенциалт эргэлт болон бодит эргэлтийн харьцуулалт   Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 74.63553 22.68335 -51.9522 30% China 5730.097 6799.718 1069.621 119% France 71.16781 62.86373 -8.30409 88% Germany 175.4698 174.1795 -1.29029 99% Hong Kong 15.38535 3.1 -12.2853 20% Italy 83.24925 96.75972 13.51047 116% Japan 295.597 392.2407 96.64365 133% Kazakhstan 64.29278 34.28792 -30.0049 53% Korea 385.6988 366.0533 -19.6456 95% Russia 2039.446 1610.926 -428.521 79% Singapore 73.80475 80.85296 7.048207 110% Switzerland 13.2366 28.1 14.8634 212% UK 116.4889 398.7402 282.2513 342% USA 476.9942 244.841 -232.153 51% Нийт 9615.564 10315.35 699.7815 107%

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Хүснэгт 3. Импортын хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. 1998-2014 он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C -21.804 [0.001]*** 8.113698 [0.207] Log_GDP 1.861283 [0.000]*** 0.919796 [0.0006]*** Log_Dist - -2.0175777 [0.0048]*** EV -0.0349 [0.0154]** -0.02174 [0.0014]*** Observations 187 R^2 0.83 0.09 Hausman test Prob=1>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Log_Dist хувьсагчийн өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Импортын хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝐼𝑚𝑝𝑜𝑟𝑡 𝑖 =8.113698+0.919796𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑖 −2.0175777𝐿𝑜𝑔 𝐷𝑖𝑠𝑡 −0.02174𝐸𝑉 Хүснэгт 4. Гравитацын загвараар тооцсон импортын бодит импорттой харьцуулалт   Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 2.106438 21.51092 19.40448216 1021% China 1612.362 1729.61 117.248378 107% France 31.36105 53.55904 22.19799249 171% Germany 75.95872 159.1589 83.20015845 210% Italy 13.61691 45.34724 31.7303308 333% Japan 157.133 367.7895 210.6564546 234% Kazakhstan 35.48301 29.43219 -6.050813151 83% Korea 199.1959 352.5568 153.3608773 177% Russia 574.9175 1549.318 974.4007754 269% Singapore 30.71669 52.80092 22.08422231 172% USA 102.2983 229.4782 127.1799047 224% Нийт 2835.15 4590.562 1755.412763 162%

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Хүснэгт 5. Экспортын хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. 1998-2014 он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C - 13.05 [0.06]* -12.02 [0.000]*** Log_GDP 0.818 [0.212] 0.671 [0.014]** Log_GDP_MGL 0.53 [0.1643] 0.5988 [0.029]** Bord - 3.349 [005]*** EV -0.02247 [0.0722]* -0.0224 [0.0728]* Observations 238 R^2 0.21 0.11 Hausman test Prob=1>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Bord хувьсагчийн өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар Экспортын хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝐸𝑥𝑝𝑜𝑟𝑡 𝑖 =−12.02+0.671𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃 +0.5988𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃 𝑀𝐺𝐿 𝑖 +3.349𝐿𝑜𝑔𝐵𝑜𝑟𝑑−0.0224𝐸𝑉 Хүснэгт 6. Гравитацын загвараар тооцсон экспортын бодит экспорттой харьцуулалт Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 1.172431 24.50302 23.33059 2090% China 5070.107 3528.563 -1541.54 70% France 9.304683 0.867127 -8.43756 9% Germany 15.02063 21.96914 6.948505 146% Hong Kong 3.063738 12.35535 9.291616 403% Italy 51.41248 49.45363 -1.95885 96% Japan 24.45116 23.44378 -1.00738 Kazakhstan 4.85573 5.141754 0.286024 106% Korea 13.49647 41.76753 28.27107 309% Russia 61.60728 240.9163 179.3091 391% Singapore 14.15926 2.733425 -11.4258 19% Switzerland 28.05204 7.5594 -20.4926 27% UK 398.7402 93.16036 -305.58 23% USA 15.36284 108.2621 92.89927 705% Нийт 5710.806 4160.696 -1550.11 73%

ДҮГНЭЛТ Манай орны хувьд ханшийн хэлбэлзэл болон гадаад худалдааны хамаарлыг судалсан ажил маш цөөхөн байна. Монгол орны хувьд гадаад худалдааны нөхцөл байдал дэлхийн зэсийн үнийн өсөлт, манай орны импортын бууралт болон шатахууны үнийн бууралтаас үүдэн сүүлийн хэдэн сар эерэг үр дүнтэй гарсан байна. Гэвч манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь ганцхан улс руу гарч байгаа нь эргээд аюул ойрхон байгааг харуулж байна. Бас нэг чухал зүйл нь манай улсын экспортлож байгаа бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь боловсруулаагүй метал, газрын дорх баялаг байгаа нь манай орны гадаад худалдаа үр ашиг муутай байгааг бэлхэн харуулж байна. Импортын хувьд тооцсон Гравитацын загварын үр дүнгээс харахад экспортын өсөлтөд түнш орны ДНБ-ий өсөлт, хоорондын зай болон ханшийн хэлбэлзэл нөлөө үзүүлж байна.

ДҮГНЭЛТ Мөн манай орны нийт импорт Гравитацын загвараар тооцсон потенциалт хэмжээнээс 60 хувиар давсан байна. Казакстан улстай импортын харилцаагаа 10 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой гарсан. Экспортын хувьд тооцсон Гравитацын загварын үр дүнгээс харахад манай орны нийт экспортын өсөлтөд түнш орны ДНБ-ы өсөлт, манай улсын ДНБ-ий өсөлт, хиллэдэг эсэхийг заасан дамми хувьсагч, ханшийн хэлбэлзэл зэрэг хувьсагчид нөлөөтэй гарсан. Манай орны хувьд потенциалаасаа 30 орчим хувиар бага экспорт хийж байгаа нь харагдсан. Үүний дотор Казакстан, Их Британи, Франц, Хятад зэрэг орнуудтай хийх экспортын арилжаагаа 30-80 хувиар нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Манай улсын хувьд хөрш зэргэлдээ оршдог, эдийн засгийн хэмжээ асар том, хоорондын зай ойр гэдэг утгаараа хятад улсад маш их татагддаг нь харагдаж байна. .

САНАЛ Манай орны хувьд 2 том гүрний дунд оршдог тэр ч утгаараа зөв бодлого хэрэгжүүлж чадвал маш хурдацтай хөгжих боломж байгаа юм. Тиймээс орос оронтой худалдаа хийх тал дээр илүү анхаарч экспортын ганц хятадын эрхшээлд байхаас зайлсхийх хэрэгтэй. Валютын ханшийн хэлбэлзэл импортод нөлөө үзүүлж байгаа нь Гравитацын загвараар нотлогдсон. Тиймээс монгол банк зэрэг томоохон газруудын эдийн засагчид энэ тал дээр анхаарч хоорондын хамаарлыг сайн гаргаж ирвэл гадаад худалдааны үр ашиг нэмэгдэх боломжтой юм. Мөн Гравитацын загварын үр дүнгээс харахад Франц, Швейцар, Их Британ зэрэг улсуудтай экспортоо нэмэгдүүлэх боломж байна. Хятад оронтой хийх экспортын худалдаагаа 30 хүртэл хувиар ихэсгэх боломж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ бүтээгдэхүүнээ түүхий эд хэлбэрээр гаргах нь үр ашиггүй тул дотооддоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээ гаргах нь үр ашиг өндөртэй юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ Л.Даваажаргал “Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл”, Монгол Д.Нарандалай “Гадаад худалдаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал: ТАТАЛЦЛЫН ЗАГВАР”(2009), Монгол Р.Амаржаргал “Зүүн хойд азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” (2007) С.Уянга “Монгол улсын гадаад худалдаанд хийсэн өсөлт үр ашгийн шинжилгээ” (2012), Монгол Имре Перто, Жозеф Фогараси “On Trade Impact of Exchange Rate Volatility and Institutional Quality: The Case of Central European Countries” (2011), Швейцари Казунобу Хаяакава, Фукунари Кимура “The Effect of Exchange Rate Volatility on International Trade: The Implication for Production Networks in East Asia” (2008), Япон Bc. Bozena Bobkova “Gravity model estimation using panel data - is logarithmic transformation advisable?” (2012), Итал Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал “Гадаад худалдааны Гравитацийн шинжилгээ” (2011) www.1212.mn www.ecustoms.mn www.worldbank.com www.eri.mn Бусад

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА :) АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА :)