Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ HRO Meeting May 29, 2013

Similar presentations


Presentation on theme: "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ HRO Meeting May 29, 2013"— Presentation transcript:

1 Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ HRO Meeting May 29, 2013
Н.Цогзолмаа ЭМЯ

2 Үндэслэл Ихэнх улс оронд Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ нь Орчны нөлөөллийн үнэлгээний хэсэг байдаг Монгол Улсад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.7 Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаархи зохицуулалтыг тусгана

3 Байгаль орчны стратегийн үнэлгээ
Улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлаг, байгалийн гашигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлохыг;

4 Байгаль орчны стратегийн үнэлгээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТӨСӨЛ Энэхүү журам нь хавсралтанд ороогүй боловч байгаль орчинд нөлөөлөх магадлалтай бусад бодлогын баримт бичгийг боловсруулах, шинэчлэхэд баримтлах ерөнхий чиглэл болно Хувийн болон төрийн хэвшлийн хэлбэрээс үл хамааран 2 ба түүнээс дээш төслийн үйл ажиллагааны хам ба эсвэл давхардлын нөлөөллийн улмаас ихээхэн хэмжээний сөрөг нөлөөлөл тухайн газар, бүс нутаг, сав газрын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирсан нь нотлогдсон эсвэл болзошгүй тохиолдолд Байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нь хуримтлагдах байдлын үнэлгээ хийхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгоно

5 Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
Тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

6 Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
7.5 Хуримтлагдах байдлын үнэлгээний тайланд дараах асуудлыг зайлшгүй тусгасан байна. Үүнд: Тухайн бүс нутаг/газарт тулгарсан хүндрэлтэй асуудлыг тодорхойлсон байдал; Тухайн бүс нутгийн хувьд зохимжтой индикатор болох ус, хөрс гэх мэт байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлсон байдал; Нөлөөллийн орон зай, цаг хугацааны хил хязгаар тогтоосон байдал; Байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд онцгой сөрөг нөлөөлөл үзүүлж байж болзошгүй орон зай, цаг хугацааны хил хязгаарт явагдаж буй бүх л үйл ажиллагаа; Байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй нөлөөллийн хэлбэрүүдийг тогтоосон байдал; Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хүрээнд хийгдсэн байх ёстой бүс нутгийн байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндийн анхдагч мэдээллүүдийг цуглуулах; Тухайн бүс нутгийн онцгой ач холбогдолтой байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөллийн үнэлгээ; Сөрөг нөлөөллийг бууруулах боломжит хувилбарууд; Бууруулах боломжгүй байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирсан их хэмжээний сөрөг нөлөөллийн үнэлгээ; Цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, үе шатууд, түүний хэрэгжилтэнд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд


Download ppt "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ HRO Meeting May 29, 2013"

Similar presentations


Ads by Google