Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Стандартчиллын сургалт

Similar presentations


Presentation on theme: "Стандартчиллын сургалт"— Presentation transcript:

1 Стандартчиллын сургалт
Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SMMSS) Стандартчиллын сургалт Үндсэн шаардлага, нийцүүлсэн стандарт, тохирлын баталгаа *

2 ЕХ-ны хууль тогтоомжийн үндсэн шаардлага
Үндсэн шаардлага нь хүрэх үр дүн эсвэл зайлсхийх аюулыг тогтоодог болохоос бус яаж хийх тухай техникийн шийдлийг гаргадаггүй. Эдгээр шаардлага нь хэрэглэгчид (ажилчид)-ийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаас гадна өөр үндсэн шаардлага (жишээ нь эд хөрөнгө хамгаалах, ховор байгалийн нөөц эсвэл байгаль орчин гэх мэт)-ыг багтааж болно. Үндсэн шаардлагыг тухай бүтээгдэхүүнтэй холбоотой аюулаас хамгаалах зорилгоор ашиглах ёстой. Тиймээс үйлдвэрлэгчид эрсдлийн үнэлгээ хийж, бүтээгдэхүүний үндсэн шаардлагыг тодорхойлох ёстой.

3 Үндсэн шаардлагын жишээ
Аюулгүйн ерөнхий шаардлага: Химийн бодис агуулдаг хүүхдийн тоглоом нь хүүхдийн зан авирыг харгалзан үзэхээс гадна, зориулалтын дагуу эсвэл урьдчилан мэдэж болох хэлбэрээр ашиглаж байх үед хэрэглэгчийн эсвэл гуравдагч этгээдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байх ёстой. Ялангуяа 36 сар хүртэлх хүүхдэд зориулсан эсвэл өөр тусгай насны ангилал заасан хүүхдийн тоглоомын хувьд хүүхдийн чадвар болон шаардлагатай үед асран хамгаалагчийг авч үзэж байх хэрэгтэй. 11(2)-р зүйлд заасны дагуу тоглоомыг дагалдан ирж буй тайлбар болон хэрэглэх заавар нь тоглоомыг ашиглаж байх үед учирч болох аюул, хор хөнөөлийн эрсдэл, түүнээс зайлсхийх арга замын талаар хэрэглэгч болон асран хамгаалагчид мэдээлсэн байх ёстой. (хүүхдийн тоглоомын аюулгүй байдлын тухай 2009/48/EC удирдамж)

4 Нийцүүлсэн стандарт Тодорхойлолт: Стандарт
Эрх бүхий стандартчиллын байгууллагаас баталсан, дахин давтан эсвэл байнга ашигладаг, сонгон хэрэглэх техникийн тодорхойлолт Eвропын стандарт CEN/CENELEC/ETSI (ЕХ-ны 1025/2012 хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн) байгууллагуудын баталсан стандарт Нийцүүлсэн стандарт Европын Холбооны нийцүүлсэн хууль тогтоомжийг мөрдөхийн тулд Комиссын хүсэлтийн дагуу баталсан Европын стандарт

5

6

7

8

9 Eвропын ба үндэсний стандарт
Европын бүх стандартыг үндэсний стандартчиллын байгууллагууд үндэсний стандарт болгон батлах ёстой. Европын стандартыг үндэсний болгоно гэдэг нь тодорхой хэлбэрээр үндэсний стандарт болгох тодорхой хугацааны дотор бусад зөрчилдөх үндэсний стандартуудыг хүчингүй болгох юм.

10 ЕХ-ноос Европын стандартчиллын байгууллагуудад стандарт боловсруулах хүсэлт гаргах
Комисс нь Европын стандартчиллын байгууллагуудад стандарт боловсруулах хүсэлт гаргах (эрх олгох) замаар нийцүүлсэн стандарт боловсруулах хүсэлтийг албан ёсоор гаргана. Үүнээс өмнө Комисс гишүүн орнуудтай зөвлөлдөнө. Зөвшилцөлд үндэслэн стандарт боловсруулах гэдэгт үндэсний түвшинд салбарын байгууллагатай өргөн хүрээнд зөвлөлдөхийг илэрхийлнэ. Стандарт боловсруулах хүсэлт гаргаснаар төрийн байгууллагын зүгээс тодорхой үр дүнг хүлээнэ.

11 ЕХ-ноос Европын стандартчиллын байгууллагуудад стандарт боловсруулах хүсэлт гаргах
Европын стандартчиллын байгууллагууд нь Комиссын гаргасан хүсэлтэнд өөрсдийн дотоод журмын дагуу албан ёсоор хариу өгнө. 1025/2012 хуулийн дагуу нийцүүлсэн стандарт боловсруулах тохиолдолд үндэсний стандартчиллын байгууллагын хувьд тухайн стандартын чиглэлийн үйл ажиллагаагаа зогсооно.

12 Нийцүүлсэн стандарт боловсруулах
Нийцүүлсэн стандартыг боловсруулж батлахдаа ЕХ-ны 1025/2012 хуулинд болон 2003 оны 3 сарын 28-ны өдрийн Европын стандартчиллын байгууллагууд, Комисс, Европын чөлөөт худалдааны холбооны хамтын ажиллагааны Ерөнхий зааварт үндэслэнэ. Стандарт боловсруулахтай холбоотой нэлээд олон шаардлага, зарчим, үүрэг даалгавар байдаг, тухайлбал бүх сонирхогч талуудын оролцоо (жишээ нь ЖДҮ зэрэг үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн холбоо, байгаль орчны байгууллага, Үйлдвэрчний эвлэл гэх мэт), төрийн байгууллагын үүрэг, стандартын чанар, үндэсний стандартчиллын байгууллага Холбоонд Европын стандартыг албан ёсоор нутагшуулах гэх мэт. Тухайн нийцүүлсэн стандартын техник агуулга нь Европын стандартчиллын байгууллагын бүрэн үүрэг хариуцлага юм.

13 Нийцүүлсэн стандарт боловсруулах
Европын стандартчиллын байгууллагууд нь холбогдох хүсэлтийн дагуу нийцүүлсэн стандарт боловсруулах ажлын хөтөлбөрийг гаргана. Мөн судалгаа хийсний үндсэн дээр хүсэлтэнд заасан нөхцлийг хангаж буй стандарт байгааг илрүүлж болно эсвэл ямар нэг стандартыг шинэчлэх замаар хүсэлтэнд заасан нөхцлийг биелүүлэх боломжтой. Түүнчлэн ямар нэгэн олон улсын буюу үндэснийн стандартыг олж Европын стандарт болгон нийцүүлж Комисст өгч болно. Нийцүүлсэн стандарт нь холбогдох хүсэлтийн дагуу үндсэн болон бусад хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байх ёстой.

14 Нийцүүлсэн стандарт боловсруулах

15

16

17

18 Тохирлын баталгаа Нийцүүлсэн стандартын ишлэл нь Европын Холбооны Албан Ёсны сэтгүүл ЕХАЁС-д хэвлэгдсэн тохиолдолд тухайн стандарт нь зориулалт бүхий бүтээгдэхүүний үндсэн шаардлагад тохирох нөхцлийг харуулна. Нийцүүлсэн стандартын ишлэлийг ЕХАЁС-ийн С сериалтай Комиссын Харилцаа хэсэгт хэвлэдэг.

19 Гоо сайхны бүтээгдэхүүн

20 Нийцүүлсэн стандартын ишлэлийн жишээ

21 Нийцүүлсэн стандартын ишлэлийн жишээ

22 Гоо сайхны бүтээгдэхүүн

23

24 Нийцүүлсэн стандартыг хаанаас үзэж болох вэ
Вэб сайт: Европын Комиссын Үйлдвэрийн удирдах газар, нийцүүлсэн стандарт: Дотоодын зах зээл дээрх шинэ хандлага стандартчилал: Стандарт худалдааны цэгүүд:

25 Өөр арга ашиглах тохируулах
Европын Холбооны Албан Ёсны Сэтгүүлд иш татсан болон тохирлын баталгаа өгч байгаа нийцүүлсэн стандартууд нь сайн дурынх байна. Үйлдвэрлэгчид нь тухайн нийцүүлсэн стандартуудыг иш татах эсэхийг сонгоно. Үйлдвэрлэгч нь нийцүүлсэн стандартыг ашиглахгүй байхаар шийдсэн тохиолдолд өөр аргаар бүтээгдэхүүн нь үндсэн шаардлагад тохирч байгааг харуулах үүрэгтэй (жишээ нь өөр боломжит стандарт болон техникийн тодорхойлолт ашиглах замаар).

26 Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SMMSS) Анхаарал тавьсанд баярлалаа. Folke Hermansson Snickars This project is supported by the European Union


Download ppt "Стандартчиллын сургалт"

Similar presentations


Ads by Google