Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг

Similar presentations


Presentation on theme: "Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг"— Presentation transcript:

1 Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг
“Төв аймгийн ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөр” боловсруулах ажлын даалгавар, төлөвлөгөөний танилцуулга Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг

2 Агуулга : Дэд хөтөлбөрийн зорилго Дэд хөтөлбөрт тавигдах шаардлага
Хамрах хүрээ Бүтэц Дэд хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн Бүлгээр хэлэлцэх арга зүй

3 Дэд хөтөлбөрийн зорилго:
Зорилго: Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулах. Хугацаа: Дэд хөтөлбөр нь олон салбарыг хамарсан, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйц, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нөлөөлөхүйц, олон нийтийн оролцооны аргад тулгуурласан байна. Ойн бүрхэвчийн өөрчлөлт ба хүчин зүйлсийн үнэлгээ хийх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчим, бодлого арга хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээ, санхүүгийн механизмын үнэлгээг хийх зэрэг ажлууд орно.  Зөвлөх баг нь аймгуудын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулан, холбогдох оролцогч талуудыг оролцуулан аймаг бүрд 2 удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах чиглүүлэх үүрэгтэй. Дээрх аймгуудын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл боловсруулна. Мөн зөвлөх үйлчилгээний үр дүнг хэлэлцүүлж, баталгаажуулна.

4 Дэд хөтөлбөрт тавигдах шаардлага
Аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа ойн төлөвлөлттэй нийцсэн байх Орон зайн дүн шинжилгээний аргыг ашиглах Орон нутгийн ойн мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон оролцогч талуудын н саналыг авч төлөвлөгөөнд тусгах Н

5 Хамрах хүрээ Хөтөлбөр нь аймгийн: нийгэм, эдийн засаг,
байгаль орчны нөхцөл байдал, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан бодлого, төлөвлөлт, ойн сангийн төлөв байдал, ойн өөрчлөлт болон ойд нөлөөлж байгаа хүчин зүйлс, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөний зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын санал зэрэг асуудлуудыг багтаасан үйл ажиллагааны баримт бичиг болно. Ойн бүрхэвчийн өөрчлөлт ба хүчин зүйлсийн үнэлгээ хийх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчим, бодлого арга хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээ, санхүүгийн механизмын үнэлгээ зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөсөн.

6 Дэд хөтөлбөрийн бүтэц Аймгийн нийгэм, эдийн засаг хөгжлийн стратеги
Байгаль орчин, Ойн сангийн төлөв байдал Ойн доройтол, хомсдлын хүчин зүйлүүд Бодлого, арга хэмжээ болон үр ашиг, эрсдлийн үнэлгээ Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын саналууд Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи, тогтолцоо

7 REDD+ Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд гарах үр дүн:
Аймгийн ойн бүрхэвчийн өөрчлөлт болон ойд нөлөөлөх хүчин зүйлсийн үнэлгээ хийгдэнэ. Аймгийн ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө боловсруулна. Аймгийн ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн саналууд бий болно. Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөрийг боловсруулснаар орон нутгийн түвшинд дунд хугацааны ойн тогтвортой менежментийн жишиг загварыг гаргаж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

8 Ойн менежментийн төлөвлөгөө ба Ойн хомсдол, доройтлыг буурулах дэд хөтөлбөрийн зорилго, бүтэц, үйл ажиллагааны ялгаа Ойн менежментийн төлөвлөгөө Ойн хомсдол, доройтлыг бууруулах дэд хөтөлбөр Зорилго, агуулга Ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар. / Ойн газрын даргын 2009 оны 70 –р тушаал/(5-р хавсралт) Орон нутгийн эрэлт, хэрэгцээнд суурилсан, Мөн 2013 оны ой зохион байгуулалтын материал, ойн сан бүхий 13 сумын ойн менежментийн төлөвлөгөө зэргийг үндэслэн хийгдсэн  Ойн мэргэжлийн байгууллага боловсруулдаг. Монгол орны UN REDD хөтөлбөрийн Бодлого арга хэмжээтэй уялдсан  Тогтвортой хөгжлийн зарчмуудад суурилсан Ойд гарч байгаа өөрчлөлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож үзсэний үндсэн дээр төлөвлөлт хийдэг Олон нийтийн оролцооны болон орон зайн төлөвлөлтийн аргыг ашиглаж боловсруулна. Бүтэц, зарчим Нэг. Ерөнхий хэсэг. Хоёр. Ойн менежментийн үйл ажиллагаа Гурав. Санхүүжилт, эдийн засгийн төлөвлөлт Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт Тав. Хяналт шалгалт, мониторинг Хөтөлбөрийн хураангуй Нэг.Танилцуулга Хоёр. Аймгийн нийгэм эдийн засаг, бодлого, хөтөлбөрүүд Гурав. Ойн нөөц, төлөв байдал Дөрөв. Хөтөлбөрийн зорилт ба хэрэгжүүлэх үйл ажиллагаа Тав. Хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалт Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх (Засаглал, бодлого, санхүүжилт, мэргэжилтэн)

9 Promote the sustainable forest management
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА Promote the sustainable forest management Web site: ,


Download ppt "Д.Мөнхзориг 2018 оны 5 сарын 30 Төв аймаг"

Similar presentations


Ads by Google