Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Хуулийн фирмийн менежментийн програмын тухай товч

Similar presentations


Presentation on theme: "Хуулийн фирмийн менежментийн програмын тухай товч"— Presentation transcript:

1 Хуулийн фирмийн менежментийн програмын тухай товч
Та бүхний энэ өдрийн амагланг айлтгая. Намайг Энхцэцэг гэдэг, Ананд Адвокатс хуулийн фирмийн партнер, хуульч өмгөөлөгч. Хууль зүйн мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэхэд комьпютер, технологийн шийдэл, систем зайлшгүй чухал хэсэг. Тэгэхээр энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь Монгол Улсад хуульч, өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагааны менежментээ сайжруулах, хөгжүүлэх хөгжлийн үйл явцын нэгээхэн үед явагдаж байгаагаараа ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Ингээд зохион байгуулагчдад талархалаа илэрхийлж, форумын ажиллагаанд амжилт хүсье. Миний бие манай Ананд Адкокатс хуулийн фирмийн менежментийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг Practice League хэмээх програм дээр үндэслээд хууль зүйн практик, кейс менежментийн программын талаар товч танилцуулга хийе. Н.Энхцэцэг Ананд Адвокатс ХХН, Партнер

2 Практик болон кейс менежментийн програмын тухай
Практик болон кейс менежментийн систем нь хуульч, өмгөөлөгч нарт Үйлчлүүлэгчийн мэдээлэл болон төсөл, кейсийн талаарх мэдээлэл, тэмдэглэл Уузалт, хурал, ажлын гүйцэтгэлийн тов, ажлын хуанли Ажлын гүйцэтгэл, явцын мэдээлэл, тэмдэглэл Комьпютер дахь файлууд Баримт бичгийн архив, хадгалалт болон бусад мэдээллийг автоматжуулах замаар хууль зүйн практик ажлаа үр дүнтэй зохион байгуулах арга зүйг бий болгож өгдөг. Практик болон кейс менежментийн програм нь фирмийн хэмжээ болон онцлогт нийцүүлэн янз бүр байдаг. Бие даан өмгөөлөл хийдэг өмгөөлөгчид болон жижиг, дунд, том хэмжээтэй хуулийн фирм гэж хэмжээний хувьд янз бүр байх тул зарим програм том фирмд тохиромжгүй байхад зарим нь жижиг фирм-д тохиромжгүй байх гээд цар хүрээний хувьд янз бүр байдаг байна. Тиймээс энэхүү програмыг сонгохдоо эхлээд өөрийн менежментийн хэрэгцээгээ тодорхойлох нь чухал. Хялбар бөгөөд төвөггүйгээр практик менежментээ сайжруулах боломжтой, бүх функцийг нь заавал ажиллуулаад байх шаардлагаггүй програмыг сонгох. Шаардлагатай бол мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авах.

3 Практик болон кейс менежментийн системийн зарим онцлог, үүрэг
Кейс менежмент Бүх төсөл, кейсийн мэдээллийг нэгдсэн мэдээллийн баазаас авах боломж; Хийх ажлаа төлөвлөх боломж; Мэдээллийг түргэн шуурхай хайж болох боломж; Сонирхолын зөрчил байгаа эсэх, эсвэл хязгаарлалтаа шалгах боломж. Харилцаа холбооны менежмент Утсаар ярих, е-мэйлээр харилцах болон бусад харилцаа холбоог тэмдэглэх, хадгалах; Эргэх харилцаа холбоо Цагаа хөтлөх Цагаар төлдөг, тогтмол болон нэг удаагийн ажилд зарцуулж буй цагаа бие даан болон фирм дэх багаар хөтлөх; Бүртгэсэн цагаа төлбөрийн нэхэмжлэх болон фирмийн нэгдсэн аккаунтад холбох. Практик болон кейс менежментийн систем нь хуульч, өмгөөлөгч нарт Үйлчлүүлэгчийн мэдээлэл болон төсөл, кейсийн талаарх мэдээлэл, тэмдэглэл Уузалт, хурал, ажлын гүйцэтгэлийн тов, ажлын хуанли Ажлын гүйцэтгэл, явцын мэдээлэл, тэмдэглэл Комьпютер дахь файлууд Баримт бичгийн архив, хадгалалт болон бусад мэдээллийг автоматжуулах замаар хууль зүйн практик ажлаа үр дүнтэй зохион байгуулах арга зүйг бий болгож өгдөг. Ажлын хуанли, төлөвлөгөө: Ажлаа цаг, өдөр, долоо хоног, сар, эсвэл жилээр төлөвлөх боломж; уулзалт, хурлын хуваарь Баримт бичгийн автомат бааз. Баримт бичгийн төсөл; түүнийг автоматаар боловсруулах систем Цаг ба төлбөрийн нэхэмжлэх. Төлбөртэй цагаа тооцоолох; төлбөрийн нэхэмжлэх гаргах; цагийн бүртгэл болон санхүүгийн програмттай холбох; Хуульч, өмгөөлөгчдийн ажлын цагийн тайлан.

4

5 Practice League: Хууль зүйн технологийн шийдэл
Хуулийн фирм – д Компанийн хуулийн хэлтэст Хууль зүйн практикийн менежмент Клиенттэй хийх харилцаа холбооны менежмент (CRM) Баримт бичгийн бааз, автоматжуулалт Мэдээллийн сангийн менежмент Хууль зүйн баримт бичгийн менежмент Гэрээний хэрэгжилтийн менежмент Хэрэг/кейс менежмент Комплианс & эрсдлийн менежмент Оюун өмчийн портфоль менежмент Дотоод арилжаа (Insider Trading)

6 Practice League: Үйлчлүүлэгчид

7 Practice League: Төсөл, ажил

8 Practice League: Календарь, ажлын төлөвлөгөө

9 Practice League: Ажлын гүйцэтгэлийн хөтлөлт

10 Practice League: Ажлын гүйцэтгэлийн хөтлөлт

11 Practice League: Төлбөрийн нэхэмжлэх

12 Practice League: Баримт бичиг

13 Practice League: Харилцаа холбоо

14 Practice League: Мэдээллийн сан

15 Practice League: Мэдээллийн сан
Client Relationship Management

16 Дүгнэлт Хууль зүйн мэргэжлийн үйлчилгээний менежментийн системийг хөгжүүлэх нь мэргэжлийн үйлчилгээний хөгжилд нэн тустай. Салбар хоорондын хамтын ажиллагаа шаардах үйл явц – хуулийн практик үйл ажиллагаа эрхэлдэг хуульч, өмгөөлөгчид, програм хангамж, санхүүгийн ажилтнууд, цаашлаад хууль хяналтын байгууллага гм өргөн хүрээг хамрах үйл явц. Монгол хэл дээр хууль, өмгөөлөгч нарт зориулсан хууль зүйн практик менежментийн системийн хэрэгцээ, шаардлагын суурь судалгаа явуулах. Техник, технологийн хэрэглээний ур чадварыг сайжруулах хэрэгцээ шаардлага


Download ppt "Хуулийн фирмийн менежментийн програмын тухай товч"

Similar presentations


Ads by Google