Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл

Similar presentations


Presentation on theme: "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл"— Presentation transcript:

1 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл
Монголбанк 2012 оны 10 дугаар сар

2 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА
1/2/2019 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА

3 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА
1/2/2019 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА

4 Өндөр инфляцийн хор нөлөө:
Тогтмол орлоготой болон орлогогүй иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж, ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг. Эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Бизнесийн тодорхой бус байдал өсч, зээлийн хүү өндөр түвшинд тогтож, хөрөнгө оруулалт буурна. Импортын бараатай харьцуулахад дотоодын бараа үнэтэй болж, өрсөлдөх чадвар буурч, импорт нэмэгдэн экспорт буурна. Нөөцийн үр ашиггүй хуваарилалтыг бий болгоно. Санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгоно. Санхүүгийн зуучлалын зардлыг нэмэгдүүлнэ.

5 эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй. Нам, тогтвортой инфляци нь...
Хэт нам инфляци нь Нийлүүлэлтийг урамшуулахгүй. Хөрөнгө оруулагчдын бизнесийн идэвхтэй байдлыг сулруулан эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй. Нам, тогтвортой инфляци нь... Бодит эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөгүй Нийгмийн амьжиргааг хамгаалах боломж олгох Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт эрчимтэй байх нөхцөл бүрдүүлэх Нөөцийн хуваарилалтыг үр ашигтай байлгах Хөрөнгө оруулагчдыг дэмжиж нийлүүлэлтийг урамшуулах ...зохистой түвшин юм.

6 Нам, тогтвортой инфляцийн зохистой түвшин
50 жилийн судалгааны үр дүн: Эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөгүй нам, тогтвортой инфляцийн зохистой түвшин нь дэлхийн дунджаар 8 хувь (хөгжиж буй орнуудын хувьд 7.9 хувь). Өндөр инфляци болон эдийн засгийн өсөлт нь хоорондоо сөрөг хамааралтай. ( 120 улсын тоон мэдээнд үндэслэсэн судалгаа) Инфляцийн өсөлтөд үзүүлэх нөлөөний шинжилгээ эдийн засгийн өсөлт болон инфляцийн хоорондын хамаарлын хүч жилийн инфляци Эх сурвалж: Sarel.M (1995) Nonlinear effects of inflation on economic growth, Ibarra.R, Trupkin.D (2011) The Relationship between Infation and Growth: A Panel Smooth Transition Regression Approach

7 Монголбанкны инфляцийн тооцоо
Төсөөлөл хийх ерөнхий бүдүүвч Мөнгөний бодлогын тооцоо судалгаанд инфляци, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн зөрүү, бодит ба нэрлэсэн ханш, экспортын түүхий эдийн үнэ, импорт, гадаад албан нөөц, цалин, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг маш олон хувьсагчдыг ашигладаг. Инфляцийн төсөөллийг бүтцийн болон динамик загваруудаар таамаглан, үр дүнг дундажлаж, интервалан үнэлгээ хийдэг.

8 Инфляцийн төсөөллийн суурь нөхцлүүд: Эдийн засгийн өсөлт
Эдийн засаг мөчлөгийн уналтын хэсэг рүү орж, нийт эрэлт буурахаар байна.

9 Инфляцийн төсөөллийн суурь нөхцлүүд: Мөнгөний нийлүүлэлт
Мөнгөний мөчлөгийн уналтын хэсэгт явж байна. Инфляци нэмэгдэх нөхцлүүд байхгүй болж байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт саарч, инфляцийг нэмэгдүүлэх мөнгөний нөхцлүүд байхгүй болж байна.

10 Инфляцийн төсөөллийн суурь нөхцлүүд: Төсвийн зардлын төлөв
Мөнгөний бодлогын тооцоо судалгаанд ашиглагдсан батлагдсан төсвийн зардлын тоон мэдээлэл Эх сурвалж: Сангийн яам

11 Инфляцийн төсөөллийн суурь нөхцлүүд: Гадаад эдийн засгийн төлөв
Гадаад эх сурвалжууд: Bloomberg median forecast, Roubini Global Economics, Economist Intelligence Unit

12 Инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал/эрсдэлүүд:
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тодорхой бус байдал Евро бүсийн хямрал, АНУ болон Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт Түүхий эдийн эрэлт ↓ ГШХО ↓ Экспортын гол нэрийн барааны үнийн тодорхой бус байдал Алт, зэс, нүүрсний үнэ ↓ Шатахууны үнэ өсөх эрсдэл Нийлүүлэлтийн тасалдал Ханшийн нөлөө Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох эрсдэл Махны нийлүүлэлт, нийлүүлэлтийн гаралтай инфляци Төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл Боловсролын үйлчилгээ, сургалтын төлбөр Цахилгаан, дулааны үнэ “Төсвийн тогтвортой байдлын хууль”-ийн төсвийн зарлагын хязгааруудыг хангахгүйгээр төсвийн батлах эрсдэл

13 Инфляцийн төсөөлөл Энэ онд Улаанбаатар хотын жилийн инфляци 12.3 хувийн голчтой, 90 хувийн магадлалын итгэх түвшинд хувийн хооронд, 2013 оны эцэст 7.0 хувийн голчтой, 90 хувийн магадлалын итгэх түвшинд хувийн хооронд байхаар байна.

14 8 хувийн тогтвортой инфляци нь...
Санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх; Зээлийн хүүг одоогийн түвшиний 2/3-т хүргэх; Зээлийн хүүгийн төлбөр 2-3 дахин багасч, худалдан авах чадварыг 2-3 дахин нэмэгдүүлэх; Эдийн засгийн тогтвортой, өндөр өсөлтийг хангах; ...боломжийг олгоно. Энэ зорилго хэрэгжихэд макро эдийн засгийн бодлого цогцоороо эдийн засгийн тогтвортой өсөлтийг зорьсон байх нь нэн чухал юм.

15 Инфляци, түүний шалтгаан
Илүүдэл эрэлт: Бараа, үйлчилгээг худалдан авах эрэлт нь тэдгээрийн нийлүүлэлтээс өндөр болох. Нийлүүлэлт=дотоодын үйлдвэрлэл+импортын бараа Эрэлт=Хувийн хэрэглээ+Улсын хэрэглээ+Хөрөнгө оруулалт+ Цэвэр экспорт Нийлүүлэлтийн хомсдол/ шок (бүтцийн хязгаарлалтууд): Бараа, үйлчилгээний нийлүүлэлт түүнийг худалдаж авах эрэлтээс бага болох. Энэ нь ихэвчлэн гэнэтийн гадны хүчин зүйлээс шалтгаалдаг. Инфляцийн хүлээлт үүсэх: Бизнес эрхлэгчид болон иргэд ирээдүйн орлогоо тооцох, хөрөнгө оруулалтын ашгаа тооцохдоо үнийн өсөлтийг төсөөлөхөд хүрдэг. Монополь хүч: Монополь хүч нь үйлдвэрлэгчдэд бараа, үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.

16 Эрэлт, нийлүүлэлтийн инфляцийг бууруулах хариу бодлого

17 Эрэлтийн гаралтай инфляцийг төсөв, мөнгөний бодлогоор зохицуулна.
Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр зохицуулах нь бодит эдийн засагт сөрөг нөлөөтэй. Эрэлтийн гаралтай инфляцийг төсөв, мөнгөний бодлогоор зохицуулна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг мөнгөний бодлогоор зохицуулах гэж оролдох нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Төсвийн мөчлөг дагасан бодлого эдийн засгийн тогворгүй байдлыг нэмэгдүүлнэ. (1)Нийлүүлэлтийн шок (1)-ийн нөлөөг арилгахын тулд мөнгөний бодлого хэрэгжүүлвэл үйлдвэрлэл буурна Үйлдвэрлэл Хугацаа инфляци Хэт тэлсэн төсвийн бодлого нь эрэлтийн гаралтай инфляцийн шалтгаан болж байна. Үйлдвэрлэлийн потенциал түвшин Эдийн засгийн мөчлөг

18 Эрэлт болон нийлүүлэлтийн инфляци
Нийлүүлэлтийн гаралтай болон Засгийн газраас хамааралтай үнийн өсөлт 2012 оны 9-р сарын байдлаар жилийн инфляцийн дийлэнх буюу 56.8 хувийг бүрдүүлсэн байна.

19 Гадаад шок болон төсвийн бодлого нь инфляцийг хэлбэлзүүлж байна.
2006 оны дунд үе хүртэл төсвийн зардлын өсөлт тогтвортой байсан үед гадаад шокын нөлөө инфляцийг хөтөлж байжээ. 2007 оноос эхэлсэн төсвийн зардлын хэт тэлэлт, гадаад шокын нөлөөний давхцал нь 2008 онд 30 гаруй хувийн өндөр инфляцийг дагуулсан байна.

20 Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр
Нийлүүлэлтийн инфляцийг тогтворжуулах зорилгоор дараах хөтөлбөрүүдийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр Улсын махны нөөцийг бүрдүүлж зах зээл дээрх махны тогтвортой нийлүүлэлтийг хангах замаар махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах Гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөр Тариаланчдад үр тарианы татаас олгох Гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр Нефть импортлогчдод эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн өртөг, валютын ханшийн эрсдэлийг бууруулж жижиглэнгийн нефтийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулах Монголбанк болон Сангийн яамнаас дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр инфляцийг зохистой түвшинд барих боломжтой болох юм.

21 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА

22 Уян хатан ханшийн тогтолцоо нь: Тогтмол ханшийн тогтолцоо нь:
Зах зээлийн нөхцлөөр тодорхойлогдож уян хатан тогтох ханшийн дэглэм нь манай орны хувьд зохимжтой. Уян хатан ханшийн тогтолцоо нь: Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж Гадаад шокын бодит эдийн засаг, санхүүгийн зах зээлд бий болгох эрсдэлийг хөвөгч ханш өөртөө шингээдэг. Валютын ханшийн нэг чиглэлтэй хүлээлтийг үүсгэхгүй. Тогтмол ханшийн тогтолцоо нь: Бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарлана. Төсвийн тэлэх бодлогын үед эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Валютын ханш, улмаар банк санхүүгийн хямралд хөтөлнө. Зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк гадаад валютын дотоод захад оролцоно.

23 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА

24 Монголбанк: Мөнгөний Бодлогын Зөвлөл байгуулах
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл”: 1.3 Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулна. Үүний хүрээнд гадны төлөөлөлтэй Мөнгөний бодлогын зөвлөлийг байгуулах шийдвэр гарсан. Цаашид тус зөвлөлийн асуудлыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгах шаардлагатай

25 2013 ОНЫ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ГОЛ САНАА
Санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар бүрдүүлж байна.

26 Анхаарал хандуулсанд баярлалаа
Анхаарал хандуулсанд баярлалаа


Download ppt "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл"

Similar presentations


Ads by Google