Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Хичээлийн зорилтыг тодорхойлох арга зүй

Similar presentations


Presentation on theme: "Хичээлийн зорилтыг тодорхойлох арга зүй"— Presentation transcript:

1 Хичээлийн зорилтыг тодорхойлох арга зүй
СШУТ багш С.Цээлэй

2 Хичээлийн зорилгоо тодорхойлохын ач холбогдол
1. Зорилтыг тодорхойлсноор сургалтын зорьж байгаа мэдлэг, эзэмшүүлэх ур чадвар, сургалтын явц, үнэлгээ багш-суралцагчдад аль алинд нь тодорхой болдог 2. Зорилгоо маш сайн тодорхойлох - хичээлээ үр дүнтэй заах 3. Суралцагчийн эзэмшсэн ур чадварыг үнэлэх явцыг үр дүнтэй, бодит болгоход тусална 4. Суралцагчдыг бодитоор үнэлэх нь танд тэднийг суралцахад хөтлөхөөс гадна таны хичээл заалт хэр үр дүнтэй байсан талаар мэдээлэл цуглуулж өгнө 5. Энэхүү мэдээлэл нь танд өөрийн хичээл заах арга барилаа сайжруулах, илүү сайн төлөвлөгөө боловсруулахад дараагийн удаад хэрэг болно.

3 Суралцахуйн зорилтын ангилал
Когнитив буюу танин мэдэхүйн домейн буюу цар хүрээ: -Учир шалтгаанд суурилсан бодох, санах ойд тулгуурлан мэдлэг ур чадвар олж авах 2. Сэтгэл хөдлөлийн домейн: Мэдрэмж, сэтгэл хөдлөл, сонирхол, хандлага зэргийг хамруулдаг 3. Психомоторын домейн: Хөдөлгөөний ур чадвар болон ойлгох ур чадварын хүрээг хамруулна

4 Боловсролын зорилго, улсын стандарт, хичээлийн зорилтын хоорондын хамаарал
Боловсролын зорилго: Хувь хүн нийгэмдээ үүрэг гүйцэтгэхэд дэм болох болон нийгэм өөрөө “нийгмийн үүргээ” гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж буй бүхий л үйл ажиллагаа, суралцах замаар эзэмших (өргөн цар хүрээтэй) Улсын стандарт: Суралцагчдад зайлшгүй ур чадвар, суралцсаны дараа хүлээгдэж буй үр дүн, амжилт. - Агуулгын (тухайн хичээлийн хамрах сэдвээр суралцагч юу юу судалж мэдсэн байх) ба гүйцэтгэл ур чадварын (тухайн агуулгыг эзэмшсэнээр юу хийж чадах чадварт) стандарт Хичээлийн зорилго: Хэд хэдэн нарийвчилсан зорилтуудад хуваагдана. * Хичээл төлөвлөлт * Үнэлгээний төлөвлөлт ** Бүрэн эзэмшиж болох ур чадвар эзэмшүүлэх суралцахуйн зорилт ** тасралтгүй хөгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх суралцахуйн зорилт

5 Танин мэдэхүйн Блүүмийн таксономи (Танин мэдэхүйн хэмжээс )
2.Ойлгох 3. Хэрэглэх 4. Дүн шинжилгээ хийх 5.Үнэлж сурах 6. Бүтээх 1. Санах

6 Ангиллын шатлалаас хамаарах үнэлгээний хэлбэр
Эхний гурван танин мэдэхүй (эргэн санах, ойлгох, хэрэглэх)-н хүрээнд тодорхойлогдсон суралцах зорилтыг сонгох болон үнэн худлыг тогтоох тестээр хялбархан үнэлэх боломжтой. Сүүлийн 3 хүрээн (дүн шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бүтээх)-д тодорхойлогдсон зорилтыг эссэ, бие даалтын ажил, төсөлт ажил, лабораторийн туршилтаар үнэлэх нь тохиромжтой.

7 Хичээлийн нарийвчилсан зорилтыг хэрхэн боловсруулах вэ
1. Суралцагчид төвлөрсөн байх 2. Гүйцэтгэлд төвлөрсөн байх 3. Агуулгад төвлөрсөн байх

8 Үнэлгээний даалгаврыг хичээлийн зорилттой нийцүүлэх
Үнэлгээндээ ашиглаж байгаа даалгавар, арга нь хичээлийн зорилтыг хүүхэд хэр хэмжээнд эзэмшсэнийг бүрэн харуулж байх ёстой. Үнэлгээ нь хичээлийн зорилт болон улсын стандарттай уялдсан байх Хоёроос илүү шалгалтын аргыг ашиглах

9 Металлын зэврэл Танин мэдэхүйн хэмжээс Зорилтууд Эргэн санах
Металл гэж юу вэ, ерөнхий шинж Өөрийн мэддэг металлуудыг жагсаан бичих Амархан зэвэрдэг металлуудыг ялгаж тэмдэглэх Ойлгох Металл зэврэх үзэгдэл, процессыг өөрийн үгээр тайлбарлах Металлын зэврэлд ямар хүчин зүйлс нөлөөлж болохыг тоочих Хэрэглэх Хуруун шилэнд зэсийн сульфатын уусмалаас авч дээрээс нь үзүүрийг нь зүлгэж өнгөлсөн төмөр хадаас дүрнэ. CuSO4+ Fe =FeSO4+ Cu Дүн шинжилгээ хийх Явагдах процессыг урвалын тэгшитгэлээр илэрхийлэн бичнэ Энд ямар төрлийн (нэгдэх, халалцах, солилцох, задрах ба исэлдэх-ангижрах) урвал явагдаж байгааг тодорхойлох Үнэлж дүгнэх -Ямар шалгуур үзүүлэлт (металлын идэвхийн эгнээ, электролитийн уусмал), онолын мэдлэг ( идэвхитэй металл идэвхигүй металлаа нэгдлээс нь түрж гаргах)-т тулгуурласан Бүтээх Өөр өөр металл эдлэлүүд дээр хэд хэдэн удаагийн туршилт хийж, ямар зарчим, чиг хандлага байгааг, зэврэлд нөлөөлөх бусад хүчин зүйлсийн нөлөөллийг олж илрүүлэх

10 Юуг үнэлэх вэ?-Хичээлийн төлөвлөлт буюу зорилтоо тодорхойлох !!!

11 START TIMER TIME’S UP! TIME LIMIT: 30 seconds 30 25 5 20 10 15

12 START TIMER TIME’S UP! TIME LIMIT: 5 minutes 5 4 1 3 2


Download ppt "Хичээлийн зорилтыг тодорхойлох арга зүй"

Similar presentations


Ads by Google