Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Similar presentations


Presentation on theme: "ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"— Presentation transcript:

1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн байршил, хангамж ба чадавхи ( судалгааны үр дүнгийн танилцуулга)

2 нэг. Судалгааны үндэслэл, зорилго, зорилт
нэг. Судалгааны үндэслэл, зорилго, зорилт   Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд ЭМС-ын ажиллах хүчний оновчтой байршил, хангамж , чадавхи чухал юм. Иймд хүний нөөцийн байршил, хангамжийн 6 жилийн ( ) динамик болон дэвшилтэт технологитой уялдуулан төрөлжсөн мэргэжлийн сургалтын хэрэгцээг судлах нь энэхүү ажлын үндэслэл болж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн байршил, хангамж, хэрэгцээг судлах Зорилго Зорилт Эрүүл мэндийн ажиллах хүчний бүтэц, байршил, хангамжийн 4-6 жилийн динамикийг гаргах Зорилт Монгол улсын хүн амын тоо, эрүүл мэндийн ажиллах хүчний харьцаа, шилжилт хөдөлгөөнийг судлах Төрөлжсөн мэргэжлийн хүний нөөцийн чадавхи, тусламж, үйлчилгээ, сургалтын хэрэгцээг тодорхойлох Зорилт

3 Хоёр. судалгааны арга зүй, материал:
Хоёр. судалгааны арга зүй, материал: Судалгааны арга зүй: Чанарын судалгааны аргыг ашигласан. Чанарын судалгааны баримтын аргаар эрүүл мэндийн оны статистик үзүүлэлтүүд, олон улсын чиг хандлагыг харьцуулан судалсан. Ярилцлагаар Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлага, асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүдтэй ярилцан, хэрэгцээ шаардлагыг тодруулсан. Судалгааны ажлын хүн хүчин: ЭМХТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Ширнэн аргачлал боловсруулан, үр дүнгийн тайланг бичиж, мэргэжилтэн Т.Өнөрцэцэг статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж,. төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ хянан тохинуулав. Судалгааны ажлын бэрхшээл: Судалгаа нь санхүүжилтгүй улмаас, тэр болгон газар дээр нь очиж судлах боломжгүй, зарим мэдээллийг цахимаар цуглуулсан ба зарим мэдээлэл шаардлага хангахгүй байх, утсаар байнга тодруулга хийх зэргээр бэрхшээл учирч байв.

4 судалгааны үр дүн  

5 Бүлэг нэг: Эрүүл мэндийн ажиллах хүчний байршил хангамж
Бүлэг нэг: Эрүүл мэндийн ажиллах хүчний байршил хангамж

6 ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХҮЙС, НАСНЫ БҮТЭЦ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХҮЙС, НАСНЫ БҮТЭЦ 6 жилийн динамикаар хүйсийн бүтцийн өөрчлөлт бага, эрүүл мэндийн нийт ажиллах хүчний 81.4%, их эмчийн 77.2%-ийг эмэгтэйчүүд эзэлж, 8519 эрэгтэйчүүд ажиллаж байна. Насны бүлгээр авч үзэхэд ажиллах хүчний дийлэнхийг насныхан эзэлж, насны залуу ажиллах хүчин жил тутам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

7 Эрүүл мэндийн нийт ажиллах хүчин – Байгууллагаар
Эрүүл мэндийн ажиллах хүчний байршил, хангамжийг тодорхойлохдоо эрүүл мэндийн нийт ажиллах хүчнийг байгууллагаар, мэргэжлээр тус тус авч үзэн, бодит тоон үзүүлэлтэд тулгуурлан өсөлтийг харьцуулан гаргасан болно. 2009 оныг суурь он болгон, харьцуулвал: 6 жилийн дотор эрүүл мэндийн байгууллага 445-аар, ажиллах хүчин 7353-аар нэмэгдсэн байна. Байгууллагын өсөлтөд рашаан сувилал, хувийн үүдэн эмнэлэг, эмийн сан голлох байрыг эзэлж байна.

8 ЭМС-ын ажиллах хүчин - тусламж үйлчилгээний шатлалаар :
ЭМС-ын ажиллах хүчин - тусламж үйлчилгээний шатлалаар :   Click to add Text 2014 оны байдлаар анхдагч шатлалын 547 эрүүл мэндийн байгууллагад 11027, хоёрдогч шатлалын 34 байгууллагад 8365, гуравдагч шатлалын 18 байгууллагад 7565, хувийн хэвшлийн ортой, оргүй 1171 эмнэлэгт 7103, эм ханган нийлүүлэх, эмийн үйлдвэр, хувийн эмийн сан 1128 байгууллагад 4391, бусад салбарын 30 байгууллагад 1315 эрүүл мэндийн ажиллах хүчин байршин ажиллаж байна.

9 Эрүүл мэндийн нийт ажиллах хүчний байршил, хангамж- Мэргэжлээр
Эрүүл мэндийн нийт ажиллах хүчний байршил, хангамж- Мэргэжлээр . 2014 оны байдлаар эрүүл мэндийн зарим онцлох ажиллах хүчнийг 2013 онтой харьцуулан авч үзвэл., удирдах ажилтан ойролцоо түвшинд, бусад мэргэжил өссөн дүнтэй, ялангуяа сувилагч хамгийн өндөр хувиар, 0.9 дахин нэмэгдсэн байна.

10 Их эмчийн байршил хангамжийн динамик
2009 оныг суурь болгон, анхдагч, хоёрдогч шатлалд ажиллаж байгаа их эмчийн өсөлтийн динамикийг авч үзэхэд 1.1%-иас 20.4% хүртэл, жил тутам өссөн байна. Харин гуравдагч шатлалд 2014 онд тоогоор авч үзвэл 152 их эмчээр буурсан, хувийн хэвшлийн ортой, оргүй эмнэлгийн хувьд тогтмол өссөн, 2014 оныг 2009 онтой харьцуулахад 69.6% өссөн дүн харагдаж байна

11 эрдмийн болон боловсролын зэрэгтэй ажиллах хүчин
эрдмийн болон боловсролын зэрэгтэй ажиллах хүчин Цол 2009 2010 2011 2012 2013 2014 Бүгд Тухайн онд Доктор 74 8 132 22 184 50 228 56 213 18 84 39 АУБ-ын доктор 152 10 174 17 167 16 189 14 211 224 89 Магистр 1488 37 2059 136 1912 249 2449 140 2406 133 1895 318 Title in here Эрүүл мэндийн салбарын хэмжээнд, эрүүл мэндийн ажиллах хүчнийхээ эрдмийн болон мэргэжлийн зэргийг буруу бүртгэдэг, хөгжлийн динамикийг харах боломжгүй, хуурамч тоотой байна. ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭРДМИЙН БОЛОН БОЛОВСРОЛЫН ЗЭРГИЙН ДИНАМИК (ТУХАЙН ЖИЛД ) 2014 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд урд онуудаас эрдмийн болон боловсролын зэрэг хамгаалсан хүний тоо харьцангуй буурсан үзүүлэлт гарсан боловч, тухайн тайлант шинээр нэмэгдсэн хүний тооноос харахад үнэмшил багатай, бодит бус байна. 2013 онд магистр 91, доктор 13, 2014 онд магистр 96, доктор 23 хүн хамгаалсан. Эх сурвалж: АШУҮИС-ын магистр, докторантын алба ны бүртгэлээс

12 мэргэжлийн зэрэгтэй Эрүүл мэндийн нийт ажиллах хүчин
мэргэжлийн зэрэгтэй Эрүүл мэндийн нийт ажиллах хүчин Цол 2009 2010 2011 2012 2013 2014 Бүгд Тухайн онд Ахлах 1880 53 2283 545 2549 602 2841 560 4841 941 3667 479 Тэргүүлэх 860 24 1185 327 1364 230 1515 228 1996 196 1483 129 Зөвлөх - 190 67 223 29 198 25 Ахлах зэрэгтэй эмч, мэргэжилтний тоо 2013 онд огцом өсч, урд оноос 58.7%-иар нэмэгдсэнээ 2014 онд 1174 хүнээр буурсан, онд 1420 хүн шинээр зэрэг хамгаалсан харагдаж байна онд тэргүүлэх зэрэг хамгаалалт урд оноос 513-аар буурч, 2 жилд 325-аар нэмэгдсэн байна. Ахлах, тэргүүлэх зэргийн өсөлт, бууралт хэлбэлзэл, зөрөө ихтэй байгаа нь мөн л бүртгэл, мэдээлэл буруу байгааг харуулж байна. 2013 онд Ахлах зэрэг 742 хүн, тэргүүлэх 118 хүн, зөвлөх 20 хүн, Бүгд 880 хүн, 2014 онд ахлах зэрэг 703 хүн, тэргүүлэх 117 хүн, зөвлөх 15 хүн бүгд 835 хүн зэрэг хамгаалсан байна. Эх сурвалж: ЭМХТ-ийн ЭМХА-ны бүртгэлээс

13 Эрүүл мэндийн ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөн
ШИНЭЭР НЭМЭГДСЭН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТОО (2014 ОН) Эрүүл мэндийн салбарт 2014 оны байдлаар шинээр хүн ажилд орсоны 18.8% нь шинээр төгссөн, 57.5% нь шинээр ажилд орсон, 23.7% нь шилжиж ирсэн байна онтой харьцуулан авч үзвэл 3070 хүнээр нэмэгдсэн нь урд оноос 43.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ялангуяа сувилагч урд оноос 2.7 дахин нэмэгдсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.

14 хасагдсан АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТОО (2014 ОН)
2014 онд нийт (10981) хасагдсан ажиллах хүчний 56.6% нь шилжсэн, 9.2% нь тэтгэвэрт гарсан, 0.5% нь нас барсан, мөн хувиар группэд орсон, 12.2% нь жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй, 30.3% нь бусад шалтгаанаар халагдсан байна. Шилжсэн эмч, мэргэжилтний тоо урд оноос харьцангуй өндөр байгаа нь бүртгэл, мэдээлэл шинэчлэгдсэнтэй холбоотой байна. 2 жилийн дунджаар: Жилд 854 хүн тэтгэвэрт гарч, хүн халагдаж, 43.5 хүн нас барж, 52.5 хүн группэд орж, хүн жирэмсэн ба хүүхэд асрах чөлөө авч байна.

15 АУ-ны боловсрол олгох сургууль төгсөгчид (2014 он)
АУ-ны боловсрол олгох сургууль төгссөн , шинээр ажилд орсон их эмч, сувилагчийн харьцуулалт ( тоо, хувиар АУ-ны боловсрол олгох сургууль төгсөгчид (2014 он) Төгсөөд ажилд орогчид (2014 он) Ажилд орогчдын эзлэх хувь Мэргэжил Төгссөн хүний тоо Их эмч 1091 405 37.1% Сувилагч 792 656 82.8% ТЭТГЭВРИЙН НАСНЫ ИХ ЭМЧ, СУВИЛАГЧ- ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХАРЬЦУУЛАЛТ ( ТОО, ХУВИАР) Тэтгэврийн насны ажиллаж байгаа эмч, сувилагч (2013 оны жилийн эцэс) Тэтгэвэрт гарсан эмч, сувилагч (2014 оны жилийн эцэс) Тэтгэвэрт гарсан, эмч, сувилагчийн эзлэх хувь Мэргэжил Хүний тоо Их эмч 1006 177 17.6% Сувилагч 414 301 72.7% АУ-ны сургууль төгссөн их эмчийн 62.9%, сувилагчийн 17.2% нь тухайн жилдээ ажилд орж чадахгүй байгаа бол, тэтгэврийн насны их эмчийн 82.4% нь сувилагчийн 27.3% нь тэтгэврийн насанд хүрсэн тухайн жилдээ тэтгэвэрт гараагүй байна.

16 Бүлэг хоёр: хүн ам ба Эрүүл мэндийн ажиллах хүчний харьцаа
Бүлэг хоёр: хүн ам ба Эрүүл мэндийн ажиллах хүчний харьцаа

17 дэлхий, Олон улсын болон Монгол улсын хүнд ногдох эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн зарим үзүүлэлт, Монгол улсын нийт хүн ам -эрүүл мэндийн ажиллах хүчний харьцаа   ДЭЛХИЙН ДУНДАЖТАЙ ХАРЬЦУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНД НОГДОХ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ Ангилал Их эмч Сувилагч, эх баригч Нүүр амны эмч Эмзүйч НЭМ-ийн ажилтан Ядуу буурай 2.8 6.7 0.3 0.5 Хөгжиж байгаа 10.1 16.8 0.9 3.5 0.6 Хөгжингүй 22.4 44.5 6.5 3.7 Өндөр хөгжилтэй 28.6 78.6 9.1 8.9 Дэлхийн дундаж 14 29.7 3 4.1 2.7 Монгол улс 31.4 39.9 3.2 5.4 2014 оны үзүүлэлтээр Монгол улсын дундаж хүн амын хүнд 31.4 их эмч ногдож байгаа нь хөгжиж байгаа орнуудаас 3.1, хөгжингүй орнуудаас 1.4, өндөр хөгжилтэй орнуудаас 1.1, дэлхийн болон олон улсын дунджаас 2.2 дахин өндөр байна.

18 ДЭМБ-ын бүс нутгийн болон олон улсын ДУНДАЖТАЙ ХАРЬЦУУЛСАН эрүүл мэндийн салбарын хүнд ногдох хүний нөөцийн зарим үзүүлэлт Бүсийн ангилал Их эмч Сувилагч эх баригч Нүүр амны их эмч Эм зүйч НЭМ-ийн ажилтан Африк 2.3 10.9 0.3 0.8 Америк 22.5 61.5 12 6.9 Зүүн өмнөд Ази 5.4 13.3 0.7 3.8 0.9 Европ 33.3 74.7 4.9 Газар дундын тэнгис 11 15.4 2 4 НДББ-н орнуудын дундаж 15.2 19.5 - 4.4 7.9 Олон улсын дундаж 14.2 33.2 2.2 2.7 Монгол улс 31.4 39.9 3.2 2.8 Монгол улсын хүнд сувилагч, эх баригч мэргэжилтэн ногдож байгаа нь хөгжиж байгаа орнуудаас 2.4 дахин өндөр, хөгжингүй орнуудаас 1.1, өндөр хөгжилтэй орнуудаас 2.0 дахин бага байна. Харин дэлхийн дунджаас 1.4, олон улсын дунджаас 1.2 дахин өндөр байна Нүүр амны эмчийн хувьд Монгол улсын хүнд 3.2 их эмч ногдож байгаа нь хөгжиж байгаа орнуудаас 3.6 дахин өндөр, хөгжингүй орнуудаас 2.0, өндөр хөгжилтэй орнуудаас 2.8, олон улсын дунджаас 1.4 дахин бага байна.

19 Номхон далайн БАРУУН бүсийн орнуудын хүнд ногдох Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн зарим үзүүлэлт ДЭМБ-ын эрүүл мэндийн статистикийн 2013 оны үзүүлэлттэй, өөрийн орны 2014 оны үзүүлэлтийг харьцуулан авч үзлээ. Монгол улс хүнд ногдох их эмчийн үзүүлэлтээр дээрх 9 орноос өндөр байна. Шинэ Зеланд улсад хүнд сувилагч, эх баригч ногдож байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ба бусад үзүүлэлтийн хувьд ч өндөр байна

20 Монгол улсын нийт хүн ам-Эрүүл мэндийн ажиллах хүчний харьцаа
монгол улсын дундаж хүн ам ба эрүүл мэндийн ажиллах хүчний тоо Монгол улсын хүн ам -эрүүл мэндийн ажиллах хүчний тоо жил тутам нэмэгдэж байна оныг суурь болгон харьцуулан авч үзвэл., 5 жилд хүн ам аар өсч байхад эрүүл мэндийн нийт ажиллах хүчин аар өссөн байна монгол улсын дундаж хүн ам ба эрүүл мэндийн ажиллах хүчний өсөлтийн хувь 2009 оныг суурь болгон, дундаж хүн амын өсөлт, эрүүл мэндийн ажиллах хүчний өсөлтийг урд онтой нь харьцуулан авч үзвэл., 5 жилд дунджаар, хүн ам 1.9%-иар өсч байхад эрүүл мэндийн ажиллах хүчин дунджаар 3.5%-иар өсчээ.

21 Бүлэг гурав. эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа төвүүдийн хүний нөөцийн чадавхи ба тусламж, үйлчилгээ

22 ЭМСЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд (14байгууллага) эрүүл мэндийн салбарын нийт ажиллах (43287) хүчний 13.2% нь ажиллаж байна. ЭМСЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нийт 5695 хүн ажиллаж байгаагийн 21.2% нь хүний их эмч, 33.0% нь сувилагч, 8.0% нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролын ажилтан, 3.3% нь лаборант, 28.3% нь бусад ажилтан байна. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ШУ-ны болон анагаах ухааны доктор 90, магистр 281, мэргэжлийн зэрэгтэй 613 их эмч, сувилагч 620 байгаа нь нийт ажиллах хүчний 29.6% юм. ШУ-ны болон боловсрол, мэргэжлийн зэрэгтэй ажиллах хүчний хувьд УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ манлайлагч байна. Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд сурган заах арга зүйгээр мэргэшсэн 168 мэргэжилтэн байгаагийн 42.3% нь ЭХЭМҮТ-д, 23.8% нь ГССҮТ-д, 15.5% нь УНТЭ-т ажиллаж байна. ХӨСҮТ болон УГТЭ-т сурган заах арга зүйгээр мэргэшсэн хүн байхгүй байна. Дэвшилтэт технологитой уялдан 346 их эмч, бусад дээд мэргэжилтэн, 699 сувилагч, бусад тусгай мэргэжлийн мэргэжилтэн, бүгд 1045 хүнийг өндөр хөгжилтэй орнуудад болон эх орондоо шинээр мэргэшүүлэх хэрэгцээтэй байна. Ялангуяа сувилагч, тусгай мэргэжлийн мэргэжилтэнг төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх хэрэгцээ өндөр байна. Гадаадын улс орнуудаас тухайлбал: БНСУ, Тайвань, АНУ, Франц, Япон, ХБНГУ, ОХУ, Сингапур, Энэтхэг, Австрали, Казакстан зэрэг улс орнуудад төрөлжсөн мэргэжлийн онцлогоос хамааран 3-6 сарын хугацаатай суралцан мэргэжил дээшлүүлэхийг чухалчилж байна.

23 Дүгнэлт Эрүүл мэндийн салбарт дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж, насны хувьд жил ирэх тутам залуужиж байна. Монгол улсын дундаж хүн амд эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн ажиллах хүчин үйлчилж байгаагийн нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудад 9300 их эмч, cувилагч, 7369 эмнэлгийн болон техникийн боловсролтой мэргэжилтэн байршиж байна. Монгол улсын хүнд ногдох их эмчийн тоо хөгжиж байгаа, хөгжингүй, өндөр хөгжилтэй орнууд болон дэлхийн, олон улс, Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын дунджаас өндөр байна. Монгол улсад 2014 оны байдлаар хүн амд 31.4 их эмч, 36.9 сувилагч эмнэлгийн болон техникийн боловсролтой ажилтан ногдож байна онтой харьцуулахад хүн амд ногдох эмч 0.7, сувилагч 1.9-ээр нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний өсөлт жил тутам нэмэгдэж, өсөлтөд хүн амын өсөлт, бууралт, шилжилт хөдөлгөөн хамаарал багатай, өөрөөр хэлбэл аймгуудын хүн амын тоо буурч байхад , ажиллах хүчний тоо нэмэгдсээр байна. Энэ нь аймаг, хотын хүн амд ногдох их эмчийн тоо харилцан адилгүй, хэлбэлзэл ихтэй байхад шууд нөлөөлж байна.

24 Тухайлбал: Дундговь, Булган, ГовьСүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг хүн ам харьцангуй цөөн буюу хүн амтай аймгуудын хүн амд эрүүл мэндийн ажилтан ногдож байхад дээш хүн амтай Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад хүн амд ажилтан ногдож байна. Ажиллах хүчнийг байршлаар авч үзвэл., 2014 оны байдлаар анхдагч шатлалын 547 эрүүл мэндийн байгууллагад 11027, хоёрдогч шатлалын 34 байгууллагад 8365, гуравдагч шатлалын 18 байгууллагад 7565, хувийн хэвшлийн ортой, оргүй 1171 эмнэлэгт 7103, эм ханган нийлүүлэх, эмийн үйлдвэр, хувийн эмийн сан 1128 байгууллагад 4391, бусад салбарын 30 байгууллагад 1315 эрүүл мэндийн ажиллах хүчин байршиж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажиллах хүчний 1.7% нь удирдах ажилтан, 1.7% нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 0.2% нь статистикч их эмч, 3.6% нь эм зүйч, 0.1% нь биоанагаахын мэргэжилтэн, их эмчийн 83.4% нь хүний их эмч, 6.4% нь уламжлалт анагаахын их эмч, 10.2% нь нүүр амны их эмч эзэлж байна. Шинээр төсгөөд ажилд орж байгаа болон тэтгэвэрт гарч байгаа их эмч, сувилагчийн хамаарал өндөр байна. ЭМСЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нийт 5695 хүн ажиллаж байгаагийн 21.2% нь хүний их эмч, 33.0% нь сувилагч, 8.0% нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролын ажилтан, 3.3% нь лаборант, 28.3% нь бусад ажилтан байна.Тэдний 29.6%-нь эрдмийн болон боловсрол, мэргэжлийн зэрэгтэй ажиллах хүчин байна.

25 Зөвлөмж : Монгол улсын хүн ам, хүнд ногдох үзүүлэлтэд тулгуурлан, хүн ам тасралтгүй буурсаар байгаа аймгуудын ажиллах хүчний тоог цөөрүүлэх, өсөж байгаа аймгуудын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх зэргээр шинэчлэл хийж, эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний байршил, хангамжийг оновчтой болгох Аймаг, хотын хүн амын өсөлт, бууралт, хүн амд ногдох эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний тоотой уялдуулан орон тоо, санхүүжилтийн төсвийн төлөвлөлтийг оновчтой болгох., Үүдэн эмнэлэг, эмийн сангийн өсөлт, хэт тараан байршуулсан хүний нөөц нь тусламж, үйлчилгээний чанарт эерэгээр нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байгааг анхаарч, үүдэн эмнэлгүүдийг нэгтгэх, тусламж, үйлчилгээг хорших, хамтарч ажиллахад бодлогоор дэмжих Их эмчийн тооны харьцаа дэлхийн болон олон улсын дунджаас байнга өндөр, ялангуяа Улаанбаатар хотод хэт өндөр байгааг бодлогын түвшинд анхаарч, их эмчийн тоог нэмнэ гэхээсээ тэдний үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанартай хэрхэн уялдуулах талаар судлан, арга хэмжээ авч хэрэгжүүлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, шинэ технологи, үйл ажиллагааны өргөжилттэй холбоотойгоор сэтгэл зүйч, ахуй засалч, хэл ярианы гажиг засалч, хөдөлгөөн засалч болон өндөр технологийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтан зэргийг бэлтгэх, хөдөө орон нутагт ажиллахыг бодлогоор дэмжих

26 Эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтэд бүртгэгдсэн өөр салбарын хүний нөөцийн үзүүлэлтийг бүртгэх шаардлагатай гэж үзвэл, одоо байгаа мэдээлэл нь бүрэн биш, дунджаар 1800 орчим ажилтны мэдээлэл байгааг анхааралдаа авч, хүрээг өргөжүүлэх Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн цахим санг бүрдүүлэх замаар Анагаах ухааны боловсролын сургууль төгсөгчид болон шинээр ажилд орсон, хасагдсан, тэтгэвэрт гарч байгаа эрүүл мэндийн ажиллах хүчний хоорондын харилцан хамаарлыг тооцоолон, сэлгэлт, шинэчлэлийг хяналтад авч, оновчтой байршуулахад бодлогоор дэмжих., Эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн хүний нөөцтэй холбоотой бүртгэл, мэдээллийг чанарыг сайжруулах, ялангуяа удирдах ажилтан, хүний эмч, их эмчийн тодорхойлолтыг эргэж харах, зөв мэдээлэлтэй болох Эрүүл мэндийн дэвшилтэт технологийн нэвтрэлт болон үйл ажиллагааны өргөжилттэй холбоотойгоор шинээр гарч ирж буй мэргэшлүүдээр (эрүүл мэндийн сэтгүүл зүй, эрэгтэйчүүдийн өвчин судлал, сэтгэл зүйч, нуруу, үений дурангийн мэс засал зэрэг) мэргэжлийн ажиллах хүчнийг мэргэшүүлэх, хангахад эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажиллах Лавлагаа төвүүдийн шинээр мэргэшүүлэх хэрэгцээг тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй уялдуулан бодлогоор дэмжих, гадаад харилцааг өргөжүүлэх


Download ppt "ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"

Similar presentations


Ads by Google