Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт

Similar presentations


Presentation on theme: "Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт"— Presentation transcript:

1 Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт
Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт Шилдэг төсөл Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл боловсруулах болзол

2 Ерөнхий зүйл Зорилго: Эрчим хүчний инженерүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн үзэл санааг үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх төвшинд дэлгэрүүлэн сурталчлах зорилготой. Хамрах хүрээ: Эрчим хүчний бүх төрлийн инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд хамрагдана. Хугацаа: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дугаар сарын 01-ний өдөр Ажлын тайлан, төслийн гүйцэтгэлийг авах сүүлийн хугацаа: Уралдааныг материал ирүүлэх сүүлийн хугацаанаас хойш 1 сарын дотор дүгнэнэ.

3 Ерөнхий зүйл Шилдэг төсөл
1.1 Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл шалгаруулах уралдаанд эрчим хүчний инженер техникийн ажилтан, мэргэжилтэн (баг) байгууллагын өмчийн хэлбэрийг үл харгалзан оролцоно. 1.2 Цахилгаан, дулаан, нүүрс, ус, уур, түлш, мазут зэрэг эрчим хүчийг хэмнэх, өөрийн хэрэгцээ, эрчим хүчний алдагдал, импортоор авч байгаа эрчим хүчийг бууруулах, оргил ачааллын үед авах эрчим хүчний хэмжээг багасгаснаар шугам, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хөрөнгийг хэмнэх зорилгоор Монгол инженер техникийн ажилтнуудын сэдэж санаачилсан эсвэл гадаад орнуудын туршлагыг Монгол орны нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлсэн төслүүдийг хүлээн авч шалгаруулна. 1.3 Гадаад орны тусламж, хөрөнгө оруулалт, дэмжлэгээр хийгдэж байгаа төслийн материалыг уралдаанд хүлээж авахгүй. 1.4 Уралдаанд ирүүлэх материал нь эрчим хүчний хэмнэлт гаргах арга замыг тодорхойлж, туршилт хийж үзсэн, практикт нэвтрүүлэх боломжтой нь нотлогдсон, эдийн засгийн үр ашгийн болон хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацааг хэмнэлтээс орсон орлогоор нөхөх тооцоолол, зураг төслийг агуулсан баримт бичгийг ( мөр хоорондын зай нь 1.15 бүхий ARIAL 11 фонтоор бичиж) ирүүлнэ.

4 Уралдааныг дүгнэх 2.1 Уралдааныг доорх шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэнэ. 2.1.1 Тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал, хэмнэх эрчим хүчний хэмжээ -30 оноо 2.1.2 Хэрэгжүүлэх боломж, эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа - 30 оноо 2.1.3 Хэмнэлтийн шинэ технологи нэвтрүүлсэн байдал – 20 оноо 2.1.4 Судалгаа, тооцоо, туршилт хийсэн байдал - 20 оноо 2.2 Уралдааны нийлбэр дүн 100 оноо байх бөгөөд хамгийн их оноо авсан дарааллаар нь эхний 3 төслийг шалгаруулна. 2.3 Шүүгчийн бүрэлдэхүүн 5 хүнтэй байх бөгөөд Эрчим хүчний инженерүүдийн холбооноос тухайн салбарт мэдлэг чадвараар олонд танигдсан хүмүүсийг татан оролцуулна. 2.4 Шаардлагатай гэж үзвэл комисс нь төсөл хэрэгжсэн газарт очиж танилцана

5 Шилдэг төсөл ШАГНАЛ 3.1 Уралдаанд 3 бүтээл шалгарна. 1 дүгээр байр төг 2 дугаар байр төг 3 дугаар байр төг 3.2 Уралдаанд байр эзэлсэн төслийг Эрчим хүч & engineering сэтгүүлд болон Эрчим хүчний инженерүүдийн холбооны цахим сайт дээр хэвлэж сурталчилна. 3.3 Шилдэг бүтээлийг эрчим хүчний байгууллагуудад сурталчлан, “Оюуны бүтээл”-ийг нь холбогдох байгууллагаар баталгаажуулна. 3.4 Шалгарсан, сайн төслийг гэрээгээр хэрэгжүүлэх, хэмнэлтийн үр ашгаас урамшуулал авах ажлыг зохион байгуулна.


Download ppt "Хэрэгцээ Хэрэглээ Хэмнэлт"

Similar presentations


Ads by Google