Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Хүүхдийн шок.

Similar presentations


Presentation on theme: "Хүүхдийн шок."— Presentation transcript:

1 Хүүхдийн шок

2 Өмнөх асуулт Шок гэж юу вэ?
Яагаад Шокийн төрлийг ялган тогтоох нь чухал вэ? Яагаад Шокийн үе шатыг тогтоох нь чухал вэ?

3 Зорилтууд Тодорхойлолт Ангилал Шоктой хүүхдийг хэрхэн үнэлэх вэ?
Аминд халтай шоктой хүүхдийг яаж сэхээн амилуулах вэ?

4 Шок гэж юу вэ? Цус эргэлтийн цочмог хямралын үр дагавар-шок
Хүчилтөрөгчийн хангамж эсийн хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй (перфузи) Улам даамжрах хандлагатай процесс

5 Шок гэж юу вэ? Эдийн нэвчилт нийтдээ буурсанаар эдийн O2 хангамж буурна Энэ нь эцэстээ эсийн үйл ажиллаагаа алдагдах, эсийн үхэл, эд эрхтэний үйл ажиллагаа алдагдах, улмаар эргэшгүй шатанд орж өвчтөн нас барах аюултай.

6 Шок гэж юу вэ? Эдийн нэвчилт ба О2 хангамж хэвийн түвшинд байхад дараах хүчин зүйлүүд нөлөөлнө: Эргэлдэх цусны хэмжээ Зүрхний түрлэг Артерийн цусны О2 Дээрх хүчин зүйлүүдийн аль нэг нь хямархад шокд хүргэх аюултай!

7 Шокийн үе шатууд : ээнэгшилтэй
Зүрхний түрлэг, агшилтын тоо судасны нарийсал (захын судасны эсэргүүцэл) зэрэг нь АД-г хэвийн хэмжээнд байлгахын тулд өөрчлөгдөнө (ээнэгшил). Өвчтөнд бодит үзлэгээр: Хүйтэн шок тахикарди, судасны дүүрэлт буурсан, мөчид хүйтэн Бүлээн шок Судасны дүүрэлт, хүчдэл ихсэх Шээсний гаралт багасах Анхаарах: эрт үеийн шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөөх нь бий

8 Шокийн үе шатууд Ээнэгшилгүй (гипотензитэй) шок:
Ээнэгшлийн механизмууд цуцах Өвчтөн энэ үед: Даралт буурсан Ухаан санааны байдал самуурсан Шээсний гарц буурсан эсвэл шээсгүй болсон Эргэшгүй шок: эрхтэн системийн эргэшгүй гэмтэл, зүрх зогсох, үхэл

9 Шокийн ангилал Гиповолемийн Хуваарилалтын Зүрхний Бөглөрлийн
Диссоциацийн (Hg)

10 Шокийн шалтгаан Гиповолемийн
Шокийн шалтгаан Гиповолемийн Цус алдалт Гастроэнтерит Түгжрэлүүд Түлэгдэл Дэлхий даяар хүүхдийн шокийн түгээмэл тохиолддог шалтгаан нь гиповолеми юм.

11 Шокийн шалтгаан Хуваарилалтын
Сепсис Анафилакси Судас өргөсгөх эмүүд Нугасны гэмтлүүд

12 Шокийн шалтгаан Зүрхний
Хэм алдагдалууд Кардиомиопати Зүрхний дутагдал Хавхлагын эмгэгүүд

13 Шокийн шалтгаан Бөглөрлийн
Зүрхний төрөлхийн гажгууд (аортын коарктаци, аортын стеноз, зүүн ховдолын нимгэрэл) Шахагдсан пневмоторакс Намалзсан цээж Зүрхний тампонад

14 Шокийн шалтгаан Диссоциацийн
Хүнд хэлбэрийн анеми Нүүрс хүчлийн хийн хордлого Метгемоглобинеми

15 Шоктой хүүхдийг үнэлэх
A амьсгалын зам B амьсгал C цус эргэлт D ухаан санаа

16 Амьсгалын зам ба амьсгал
Өнгөц олон амьсгалах Бодисын солилцооны хүчилшил Хамар сарталзах, чармайлт нэмэгдэх эхэр татаж амьсгалах Үхлийн өмнөх шинж

17 Цус эргэлт Амин үзүүлэлтүүд: ЗЦ тоо (брадикарди үхлийн өмнөх шинж)
Судас дүүрэлт Цусны даралт Даралт бууралт хожуу илэрнэ

18 Цус эргэлт Арьс болон салстын нэвчилт:
Бичил судасны эргэн дүүрэлт (> 2 сек хэвийн бус Биеийн дулаан Өнгө (ягаан, хөх, цонхигор)

19 Цус эргэлт Эрхэн тогтолцооны нэвчих даралт Амьсгал давчдах
Ухаан санааны байдал (тайван бус, цочирсон, гөлийсөн, ухаангүй) Шээсний гарц (шээсний гарц буурсан, анури)

20 Ухаан санаа Хүүхдийн ухаан санааны байдлыг хэрхэн үнэлэх вэ? A ухаантай V дуудахад хариу урвалтай P өвдөлтөнд хариу урвалтай U ухаангүй

21 Эхний ерөнхий арга хэмжээ
Ерөнхий зорилт: цусны даралт ба эдийн нэвчилтийг (перфузи) хэвийн болгох

22 Анхны арга хэмжээ Физиологийн шалгуур үзүүлэлтүүд нь: Цусны даралт
ЗЦ тоо Төвийн болон захын судасны дүүрэлт Арьсны перфузи: хялгасан судасны эргэн дүүрэлт 1-2сек байхад бүлээн байна Шээсний гарц: > 1мл/кг/цаг

23 Зорилтонд чиглэсэн алгоритм
Үжлийн шокийн ерөнхий зөвлөмжинд тулгуурласан алгоритм юм Алгоритмыг ямар ч шокийн үед шалтгаанаас үл хамааран хэрэглэж болно

24 Зорилтонд чиглэсэн алгоритм
5 зарчим: Нэмэлт Хүчилтөрөгчөөр амьсгалуулах Шингэнийг тохирох тунгаар түргэн сэлбэх Антибиотик эмчилгээг эрт эхлэх Шингэн сэлбэхэд АД нэмэгдэхгүй бол инотроп эмчилгээ авах Инотроп эмчилгээнд АД нэмэгдэхгүй бол стероидыг бага тунгаар нэг удаа хийх

25 Зорилгод чиглэсэн алгоритм авах арга хэмжээ
Шокийг таних: судасны хүчдэл, захын судасны перфузи, бичил судасны эргэн дүүрэлт, ухаан санааны байдал Сэхээн амилуулах өрөөнд / багаар ажиллах О2 өгөх

26 Goal directed algorithm Management
Судасны хүрц Судас олох оролдлого 90 сек турш /2 удаа/ амжилтгүй болвол ясанд хатгалт хийнэ !

27 Шингэн сэлбэх Зүрхний дутагдал байгаа эсэхийг үнэлэх:
Элэг томрох Уушгины нойтон хэрчигнүүр Зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээгүй: Эхлээд 20 мл/кг натрийн уусмал, давтан нийт 60 мл/кг Анхаар: цус алдалтын шокийн үед 20 мл/кг даршилсан улаан бөөм нэмж хийх Зүрхний дутагдлын шинж тэмдэг илэрсэн: эхний тун 10 мл/кг натрийн уусмал Мөн уушгины болон мэдрэлийн гаралтай үжилтэй хүүхдэд шингэнийг бага тунгаар хийх: “ нойтон уушги” шинж ба тархины хавангаас сэргийлэх

28 Зорилгот алгоритм авах арга хэмжээ
Үжлийг сэжиглэж байгаа бол өргөн хүрээний антибиотик эрт эхлэх (Ceftriaxone, Cefotaxime) Гипогликемийг засах (глюкозыг хэзээ ч мартаж болохгүй!) (ухаангүй байгаа үед 2-5 мл/кг 10% глюкозыг судсаар хийнэ) Гипокальцемийг засах (10 % кальцийн глюконатыг 0.3 мл/кг -аар 30 мин турш аажим хийх)

29 Зорилтонд чиглэсэн алгоритм авах арга хэмжээ
Хэрэв шингэнийг 3 удаа (20мл/кг) давтан хийсний дараа: Допаминыг 10 мкг/кг/мин –с 20мкг/кг/мин хийх Эхний тунг захын судсаар хийж болно

30 Зорилгот алгоритм авах арга хэмжээ
Даралт унасан хэвээр байх эсвэл кадпилляр судасны эргэн дүүрэлт >2 сек байгаад допамин хийхэд хариу урвалгүй байвал Адреналин мкг/кг/мин Норадреналин 0.1-1мкг/кг/мин Мөн эхний тунг захын судсаар хийж болно

31 Зорилгот алгоритм авах арга хэмжээ
Адреналин таарахгүй байх эрсдэлтэй бол (гормон эмчилгээ хийлгэж байсан, Waterhouse-Friedrichsen, өнчин тархины гаж хөгжил) Эсвэл үжлийн шок, инотроп эмчилгээнд хариу урвалгүй бол Гидрокортизон хийж болно

32 Зорилгот алгоритм авах арга хэмжээ
Зорилтууд: АД хэвийн Хялгасан судасны эргэн дүүрэх хугацаа < 2 sec Ухаан санаа хэвийн

33 Зарим тодруулга Гиповолемийн шок 60 мл/кг хүртэл натрийн уусмал шахах
хэрвээ 40 мл/кг-с дээш шаардлагатай бол Интубаци тавих ба амьсгалыг зохиомлоор удирдах талаар бодолцох Цус алдалт байгаа гэж үзэж байгаа бол даршилсан цус (20 мл/кг) сэлбэх хэрэгтэй

34 Зарим тодруулга Үжлийн шок:
Өргөн хүрээний антибиотикийг эртхэн хийж эхлэх (Ceftriaxone, Cefotaxime) Шингэнийг 60 мл/кг хийснийй дараа сайжрал ажиглагдахгүй бол вазопрессоруудыг авах: Допамин (5-15 мкг/кг/ мин) эхний сонголт “бүлээн”шок байвал норадреналин “хүйтэн”шок байвал адреналиныг сонгоно

35 Зарим тодруулга Зүрхний шок :
Шингэн сэлбэх эмчилгээ хийхэд биеийн байдал дордох хандлагатай бол зүрхний шалтгаан байж болох талаар бодолцоно Допамин эхний сонголт

36 Зарим тодруулга Бөглөрлийн шок: тусгай ажилбарууд
Нярайн цоргуудтай холбоотой эмгэгүүд Простагландин Пневмоторакс: Цээжний гуурс тавих Зүрхний тампонада: Үнхэлцэг бүрхүүлийг цоолох

37 Зарим тодруулга Хуваарилалтын шок: тусгай ажилбарууд анафилакси
Адреналин 10 мкг/кг булчинд Давтан тунг 5 мин зайтай 2 удаа Хариу урвалгүй бол адреналиныг үргэлжлүүлэн судсаар хийнэ

38 Асуулт

39 Дүгнэлт Шок нь цаашид улам даамжрах хандлагатай процесс юм – эмчилгээг эрт эхлүүлж, эрчимтэй явуулна Шалтгааныг тодруулах нь чухал гэдгийг сана Авах арга хэмжээний гол зорилго нь эдийн нэвчилт ба цусны даралтыг хэвийн болгоход чиглэгдэх ёстой


Download ppt "Хүүхдийн шок."

Similar presentations


Ads by Google