Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ

Similar presentations


Presentation on theme: "МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ"— Presentation transcript:

1 МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ Удирдсан багш: Б.Энх-Амгалан /Ph.D/ Илтгэгч: Б.Эрхэмбаяр /МУИС-ШУС-Эдийн засаг статистикийн 4-р курс/

2 Сэдвийн судлагдсан байдал Гадаад худалдааны өнөөгийн байдал
АГУУЛГА Оршил Үндэслэл, ач холбогдол Сэдвийн судлагдсан байдал Гадаад худалдааны өнөөгийн байдал Онолын хэсэг Шинжилгээний хэсэг Дүгнэлт Санал Ашигласан материал

3 ОРШИЛ Зорилго Энэхүү судалгааны зорилго нь монгол улсын гадаад худалдаанд Гравитацын загвар ашиглан шинжилгээ хийх тэр дундаа валютын ханшийн хэлбэлзэл гадаад худалдаанд хэрхэн нөлөөлдгийг илрүүлэх, мөн гадаад худалдааны динамикт дүгнэлт өгөхөд оршино. Зорилт Монгол улсын гадаад худалдааны динамикт шинжилгээ хийх Гадаад худалдаа болон валютын ханшийн хэлбэлзэл хоорондын хамаарлыг судалсан судалгааны ажлуудтай танилцах Монгол орны нөхцөлд тохирох загварыг сонгож шинжилгээ хийх(Гравитацын загвар) Үр дүнд үндэслэн валютын ханшийн хэлбэлзэл болон гадаад худалдаа хоорондын хамаарлын талаар өөрийн дүгнэлтээ гаргах, санал боловсруулах

4 ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ Үндэслэл
1973 онд Бретон Вүүдсын систем задран унасны дараагаас ханшийн тодорхойгүй байдал гадаад худалдаанд хэрхэн нөлөөлдөг нь судлаачид болон бодлого боловсруулагчдын анхаарлыг ихэд татах болсон. Валютын ханшийн хэлбэлзэл нь эрсдэлд дургүй компаниудыг гадаад худалдаанаас илүү дотоод худалдаа хийх сонирхолтой болгодог. Манай орны хувьд 2013 онд 1400 орчим байсан ам.долларын ханш өнөөдөр 1990 байна. Мөн гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаад валютын ханшийн нөлөө байж болох юм. Ач холбогдол Хэрэв валютын ханшийн хэлбэлэл болон гадаад худалдаа хоорондын хамаарал эсвэл гадаад худалдааны динамикийн талаар ач холбогдолтой үр дүн илэрвэл Монгол улсын гадаад худалдааны бодлого боловсруулах шатанд анхаарч бодлого шийдвэртээ тусгах боломжтой юм.

5 СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ
Монгол банкны судалгааны хэсгийн эдийн засагч Л.Даваажаргал “Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл” Монгол улсын их сургуулийн магистрант Д.Нарандалай “Гадаад худалдаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал: ТАТАЛЦЛЫН ЗАГВАР”(2009) Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал “Гадаад худалдааны Гравитацийн шинжилгээ” (2011) Имре Перто, Жозеф Фогараси нар “On Trade Impact of Exchange Rate Volatility and Institutional Quality: The Case of Central European Countries” (2011) Казунобу Хаяакава, Фукунари Кимура нарын “The Effect of Exchange Rate Volatility on International Trade: The Implication for Production Networks in East Asia” (2008) гэх мэт олон судалгаа ажил энэхүү сэдвийг хамарч хийгдсэн байна

6 ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Зураг 1.Монгол улсын гадаад худалдааны динамик, жилээр Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ Зураг 2.Монгол улсын гадаад худалдааны динамик, сараар Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

7 ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Зураг 3. Импортын бүтэц, улсаар Зураг 4. Экспортын бүтэц, улсаар Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

8 ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Зураг 5.Гол нэрийн барааны нийт экспортод эзлэх хувь Эх үүсвэр: ГЕГ, ҮСХ

9 ОНОЛЫН ХЭСЭГ Гравитацын загвар
Энэхүү загвар нь Ньютоны физикийн хуулиас үүдэлтэй бөгөөд Ньютоны механик таталцлын хууль нь 2 бие өөрсдийн биеийн жингээс шууд, хоорондын зайн квадратаас урвуу хамааран пропорционалаар татагддаг гэж үздэг. Олон улсын худалдааны Гравитацын загварыг анх Bergstrand (1985) боловсруулсан бөгөөд цааш нь Bergstrand (1989), Gagnon (1993), Ogueldo, MacPhee (1994) болон Deardorff (1995) нар хөгжүүлсэн. Энэхүү загвар нь энгийн бөгөөд “урьдчилан хэлэх” чадвар нь өндөр учраас эдийн засагчид өргөн ашигладаг байна. Худалдааны таталцлын загварт аливаа 2 орны худалдааны хэмжээ нь тэдгээр орнуудын эдийн засгийн хэмжээтэй эерэг, харин тэдгээр орнуудын хооронд хийгдэх худалдааны зардалтай сөрөг хамааралтай гэж үздэг. Энд худалдааны зардлыг улс хоорондын зайгаар төлөөлүүлэн үздэг.

10 ОНОЛЫН ХЭСЭГ 2 талын худалдааг дараах тэгшитгэлээр илэрхийлж болно.
2 талын худалдааг дараах тэгшитгэлээр илэрхийлж болно. 𝐹 𝑖𝑗 =𝐺 𝑀 𝑖 𝑀 𝑗 𝐷 𝑖𝑗 −1 𝜂 𝑖𝑗 Үүнд: − 𝐹 𝑖𝑗 − 𝑖 болон 𝑗 улсын хоорондын худалдааны эргэлт −𝐺− тогтмол − 𝑀 𝑖 болон 𝑀 𝑗 − 𝑖 болон 𝑗 улсын эдийн засгийн хэмжээ. Ихэвчлэн ДНБ-ээр тооцдог. −𝐷 𝑖𝑗 −𝑖 болон 𝑗 улсын хоорондын зай −𝜂−алдааны хувьсагч. 0 эсвэл 1-тэй тэнцүү. Дээрх томъёог тооцоолоход ихэвчлэн тэгшитгэлийн 2 талаас логарифм авдаг. ln 𝐹 𝑖𝑗 = 𝛽 0 + 𝛽 1 ln 𝑀 𝑖 + 𝛽 2 ln 𝑀 𝑗 + 𝛽 3 ln 𝐷 𝑖𝑗 +ln⁡( 𝜂 𝑖𝑗 )   Эдийн засаг өсөж томрох хэрээр худалдаа их хийгдэх учраас 𝛽 1 болон 𝛽 2 коэффициентүүдийн тэмдэг эерэг гарахаар хүлээгдэж байна. Харин 𝛽 3 -н тэмдэг сөрөг гарах ёстой.

11 ТОО МЭДЭЭ Шинжилгээнд оны 14 орны тоо мэдээ ашиглагдах бөгөөд панел үнэлгээ явуулахад нийт хувьчагчийн тоо 238 болно. trade - Монгол болон сонгосон улс 2-н хоорондох нийт гадаад худалдааны эргэлт. Үүнийг ГЕГ-н статистик мэдээллийн сангаас экспорт болон импортын мэдээг авч хооронд нь нэмэх замаар тооцсон. Нэгж нь: Сая ам.доллар gdp, gdp_mgl – Хувьсагчид нь манай улстай худалдаа хийж буй улс болон манай улсын ДНБ- ыг илэрхийлэх бөгөөд дэлхийн банкны статистик мэдээллийн сангаас инфляцийн нөлөөг арилгасан тоо мэдээг авсан. Нэгж нь: Сая ам.доллар pop, pop_mgl - Эдгээр хувьсагчид нь манай лстай худалдаа хийж буй улс болон манай улсын жилийн эцсийн хүн амын тоо бөгөөд дэлхийн банкны статистик мэдээллийн сангаас авсан. Нэгж нь: Мянган хүн dist - Энэхүү хувьсагч нь Улаанбаатраас тухайн худалдаа хийж буй улсын нийслэл хүртэлх зайгаар илэрхийлэгдэнэ. Энэхүү зайг сайтын тусламжтайгаар тооцож олсон. Нэгж нь: Км ev - хувьсагч нь валютын ханшийн хэлбэлзлийг заана. Судлаачийн зүгээс үүнийг тооцож олох бөгөөд валютын сарын дундаж нэрлэсэн ханшийг монгол банкны статистик мэдээллийн сангаас авсан. Эндээс харахад мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бүх үзүүлэлтийг ам.долларт шилжүүлсэн байгаа тул ev хувьсагчаар төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн хэлбэлзлийг сонгосон юм.

12 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Гадаад худалдааны нийт эргэлтийн хувьд Гравитацын загварыг бичвэл: 𝑙𝑛 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖𝑗𝑡 = 𝛽 0 + 𝛽 1 𝑙𝑛 𝐺𝐷 𝑃 𝑖𝑡 + 𝛽 2 𝑙𝑛 𝐺𝐷 𝑃 𝑗𝑡 + 𝛽 3 𝑙𝑛 𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 + 𝛽 4 𝑙𝑛 𝑃𝑜 𝑝 𝑖𝑡 + 𝛽 5 𝑙𝑛 𝑃𝑜 𝑝 𝑗𝑡 + 𝛽 6 𝐵𝑜𝑟 𝑑 𝑖𝑗 + 𝛽 7 𝐸𝑉 𝑖𝑗𝑡 + 𝜀 𝑖𝑗𝑡 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖𝑗𝑡 – t хугацаан дахь орон i ба j–ийн улсуудын хоорондох нийт эргэлт 𝐺𝐷 𝑃 𝑖𝑡 𝑗𝑡 - t хугацаан дахь орон i(j) –ийн дотоодын нийт бүтээгдэхүүн 𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 - орон i ба j –ийн хоорондох зай 𝑃𝑜 𝑝 𝑖𝑡 𝑗𝑡 - t хугацаан дахь орон i(j) –ийн хүн ам 𝐵𝑜𝑟 𝑑 𝑖𝑗 – хил залгаа эсэхийг харуулсан дамми(dummy) хувьсагч 𝐸𝑉 𝑖𝑗𝑡 –t хугацаан дахь орон i ба j–ийн ханшийн тодорхойгүй байдлыг харуулсан хувьсагч 𝜀 𝑖𝑗𝑡 -алдааны илэрийлэл

13 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Шинжилгээнд ашиглах тоон мэдээгээ манай орны гадаад худалдааны нийт эргэлтэд томоохон байр суурь эзэлдэг орнуудыг сонгож хийх бөгөөд эдгээр нь манай гадаад худалдааны шинж төрхийг бүрэн харуулна гэж үзэж байна. Тиймээс БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, Их Британи, Канад, Швейцари, Казахстан, Итали, Франц, Сингапур, Гонконг зэрэг 14 орныг сонгон авлаа. Энэ хэсэгт ашиглах EV хувьсагч буюу валютын ханшийн хэлбэлзлийг тооцохдоо тухайн сарын валютын ханшийн дундаж утгаас өмнөх сарын дундаж утгыг хасч дараа нь жил бүрийн хувьд тухайн ялгавар утгуудын стандарт хазайлтыг тооцсон юм. Зураг 6. Валютын ханш болон түүний хэлбэлзэл хоорондын хамаарал

14 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Хүснэгт 1. Нийт эргэлтийн хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C [0.000]*** [0.045]** Log_GDP [0.000]** [0.000]*** Log_GDP_MGL 0.581 [0.000] [0.000]*** BORD - [0.000]*** Log_Dist [0.053]* Observations 238 R^2 0.83 0.53 Hausman test Prob=0.971>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Bord болон Log_dist хувьсагчдын өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

15 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Нийт эргэлтийн хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝑇𝑟𝑎𝑑 𝑒 𝑖 =− 𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑖 𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑀𝐺𝐿 𝐵𝑜𝑟𝑑− 𝐿𝑜𝑔(𝐷𝑖𝑠 𝑡 𝑖𝑗 ) Хүснэгт 2. Гравитацын загвар тооцсон потенциалт эргэлт болон бодит эргэлтийн харьцуулалт Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 30% China 119% France 88% Germany 99% Hong Kong 3.1 20% Italy 116% Japan 133% Kazakhstan 53% Korea 95% Russia 79% Singapore 110% Switzerland 28.1 212% UK 342% USA 51% Нийт 107%

16 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Хүснэгт 3. Импортын хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C [0.001]*** [0.207] Log_GDP [0.000]*** [0.0006]*** Log_Dist - [0.0048]*** EV [0.0154]** [0.0014]*** Observations 187 R^2 0.83 0.09 Hausman test Prob=1>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Log_Dist хувьсагчийн өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

17 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Импортын хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝐼𝑚𝑝𝑜𝑟𝑡 𝑖 = 𝐿𝑜𝑔 𝐺𝐷 𝑃 𝑖 − 𝐿𝑜𝑔 𝐷𝑖𝑠𝑡 − 𝐸𝑉 Хүснэгт 4. Гравитацын загвараар тооцсон импортын бодит импорттой харьцуулалт Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 1021% China 107% France 171% Germany 210% Italy 333% Japan 234% Kazakhstan 83% Korea 177% Russia 269% Singapore 172% USA 224% Нийт 162%

18 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Хүснэгт 5. Экспортын хувьд тооцсон панел үнэлгээний үр дүн. он Тогтмол(Fixed effects) Санамсаргүй(Random effects) C [0.06]* [0.000]*** Log_GDP 0.818 [0.212] 0.671 [0.014]** Log_GDP_MGL 0.53 [0.1643] [0.029]** Bord - 3.349 [005]*** EV [0.0722]* [0.0728]* Observations 238 R^2 0.21 0.11 Hausman test Prob=1>0.05 ***/**/* нь харгалзан 1%/5%/10%-н ач холбогдлын түвшинд ач холбогдолтой Тогтмол нөлөөний загвар нь хугацаанаас хамаарч өөрчлөгддөггүй хувьсагчдын коэффициентуудийг тооцох боломжгүй байдаг тул Bord хувьсагчийн өмнөх коэффициент бодогдоогүй байна. Хаусман тестийн үр дүнгээс харахад санамсаргүй нөлөөний загвар нь тохиромжтой гэсэн тэг таамаглалыг хүлээж авч байна. Тиймээс санамсаргүй нөлөөний загвар нь манай гол загвар болно.

19 ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ Гравитацын загвар
Экспортын хувьд тооцсон ач холбогол бүхий тэгшитгэл: 𝐿𝑜𝑔 𝐸𝑥𝑝𝑜𝑟𝑡 𝑖 =− 𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃 𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃 𝑀𝐺𝐿 𝑖 𝐿𝑜𝑔𝐵𝑜𝑟𝑑−0.0224𝐸𝑉 Хүснэгт 6. Гравитацын загвараар тооцсон экспортын бодит экспорттой харьцуулалт Худалдааны эргэлт(Загвараар тооцсон) Худалдааны эргэлт(Бодит) Ялгаа(Бодит-З.тооцсон) Хувь(Бодит/З.тооцсон) Canada 2090% China 70% France 9% Germany 146% Hong Kong 403% Italy 96% Japan Kazakhstan 106% Korea 309% Russia 391% Singapore 19% Switzerland 7.5594 27% UK 23% USA 705% Нийт 73%

20 ДҮГНЭЛТ Манай орны хувьд ханшийн хэлбэлзэл болон гадаад худалдааны хамаарлыг судалсан ажил маш цөөхөн байна. Монгол орны хувьд гадаад худалдааны нөхцөл байдал дэлхийн зэсийн үнийн өсөлт, манай орны импортын бууралт болон шатахууны үнийн бууралтаас үүдэн сүүлийн хэдэн сар эерэг үр дүнтэй гарсан байна. Гэвч манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь ганцхан улс руу гарч байгаа нь эргээд аюул ойрхон байгааг харуулж байна. Бас нэг чухал зүйл нь манай улсын экспортлож байгаа бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь боловсруулаагүй метал, газрын дорх баялаг байгаа нь манай орны гадаад худалдаа үр ашиг муутай байгааг бэлхэн харуулж байна. Импортын хувьд тооцсон Гравитацын загварын үр дүнгээс харахад экспортын өсөлтөд түнш орны ДНБ-ий өсөлт, хоорондын зай болон ханшийн хэлбэлзэл нөлөө үзүүлж байна.

21 ДҮГНЭЛТ Мөн манай орны нийт импорт Гравитацын загвараар тооцсон потенциалт хэмжээнээс 60 хувиар давсан байна. Казакстан улстай импортын харилцаагаа 10 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой гарсан. Экспортын хувьд тооцсон Гравитацын загварын үр дүнгээс харахад манай орны нийт экспортын өсөлтөд түнш орны ДНБ-ы өсөлт, манай улсын ДНБ-ий өсөлт, хиллэдэг эсэхийг заасан дамми хувьсагч, ханшийн хэлбэлзэл зэрэг хувьсагчид нөлөөтэй гарсан. Манай орны хувьд потенциалаасаа 30 орчим хувиар бага экспорт хийж байгаа нь харагдсан. Үүний дотор Казакстан, Их Британи, Франц, Хятад зэрэг орнуудтай хийх экспортын арилжаагаа хувиар нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Манай улсын хувьд хөрш зэргэлдээ оршдог, эдийн засгийн хэмжээ асар том, хоорондын зай ойр гэдэг утгаараа хятад улсад маш их татагддаг нь харагдаж байна. .

22 САНАЛ Манай орны хувьд 2 том гүрний дунд оршдог тэр ч утгаараа зөв бодлого хэрэгжүүлж чадвал маш хурдацтай хөгжих боломж байгаа юм. Тиймээс орос оронтой худалдаа хийх тал дээр илүү анхаарч экспортын ганц хятадын эрхшээлд байхаас зайлсхийх хэрэгтэй. Валютын ханшийн хэлбэлзэл импортод нөлөө үзүүлж байгаа нь Гравитацын загвараар нотлогдсон. Тиймээс монгол банк зэрэг томоохон газруудын эдийн засагчид энэ тал дээр анхаарч хоорондын хамаарлыг сайн гаргаж ирвэл гадаад худалдааны үр ашиг нэмэгдэх боломжтой юм. Мөн Гравитацын загварын үр дүнгээс харахад Франц, Швейцар, Их Британ зэрэг улсуудтай экспортоо нэмэгдүүлэх боломж байна. Хятад оронтой хийх экспортын худалдаагаа 30 хүртэл хувиар ихэсгэх боломж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ бүтээгдэхүүнээ түүхий эд хэлбэрээр гаргах нь үр ашиггүй тул дотооддоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээ гаргах нь үр ашиг өндөртэй юм.

23 АШИГЛАСАН МАТЕРИАЛ Л.Даваажаргал “Гадаад худалдаа ба ханшийн хэлбэлзэл”, Монгол Д.Нарандалай “Гадаад худалдаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал: ТАТАЛЦЛЫН ЗАГВАР”(2009), Монгол Р.Амаржаргал “Зүүн хойд азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” (2007) С.Уянга “Монгол улсын гадаад худалдаанд хийсэн өсөлт үр ашгийн шинжилгээ” (2012), Монгол Имре Перто, Жозеф Фогараси “On Trade Impact of Exchange Rate Volatility and Institutional Quality: The Case of Central European Countries” (2011), Швейцари Казунобу Хаяакава, Фукунари Кимура “The Effect of Exchange Rate Volatility on International Trade: The Implication for Production Networks in East Asia” (2008), Япон Bc. Bozena Bobkova “Gravity model estimation using panel data - is logarithmic transformation advisable?” (2012), Итал Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал “Гадаад худалдааны Гравитацийн шинжилгээ” (2011) Бусад

24 АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА :)
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА :)


Download ppt "МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ГРАВИТАЦЫН ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ"

Similar presentations


Ads by Google