Download presentation
Presentation is loading. Please wait.
1
ТАЙЛАН
2
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД: ИВЭЭН ТЭТГЭГЧИД:
Гадаад Харилцааны Яам, ХХААХҮЯам, Үндэсний Хөгжлийн Газар, ЖДҮХСан , МУ-ын Хөгжлийн банк , МУ-ын Брэндийн зөвлөл, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар, IFC , Амcham , Austcham, GIZ Монголын үндэсний дизайнерүүдийн холбоо, Блью скай кашмер ХХК, Витафит ХХК , Ялгуун брэнд
3
“НЭГ БОДЛОГО – НЭГ ЦОНХ – НЭГ ХӨГЖИЛ” уриан доор нэгтгэх
"Export Mongolia ” ОУ-ын анхдугаар бизнес форум нь оролцож байгаа 1,000 гаруй оролцогч нарт ОУ-ын мэргэжилтнүүд, төр засгийн төлөөлөл, бизнесийн байгууллагуудтай холбогдох мэдээ мэдээллийг авах бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, хамтран ажиллах, захиалга авах, бизнес түншлэл хийх боломжуудыг бий болгож “НЭГ БОДЛОГО – НЭГ ЦОНХ – НЭГ ХӨГЖИЛ” уриан доор нэгтгэх “ ЗОРИЛГО
4
АЧ ХОЛБОГДОЛ: ҮР ДҮН: 10 орны бизнесийн төлөөлөлд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан МУ-с экспортын чиглэлд баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар бодитой мэдээлэл хүргэсэн Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн МУ-д үйл ажиллагаа явуулж буй Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг нэг дор авах боломжоор хангасан Мөн чуулганы 800 гаруй оролцогч нарт өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзэсгэлэн худалдааны хэсгээр дамжуулан хүргэх боломжоор хангасан ОУ-н сайн туршлагаас судлах Бизнес түншлэл олох Хөрөнгө оруулагчид бизнесээ танилцуулах Дотоодын төр засгийн төлөөлөлтэй уулзаж хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
5
Салбар бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй оролцогчид оролцсон
ТООН ҮР ДҮН: Экспортлогчид 800+ Урилгаар ирсэн зочид 100+ Хэвлэл мэдээлэл 20+ Төр засаг, Төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл болон АНУ, Япон, Турк, Франц,Энэтхэг, Герман улсын төлөөлөл оролцсон Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжигч үндэсний контент үйлдвэрлэгчид хүрэлцэн ирсэн Салбар бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй оролцогчид оролцсон
6
Нээлтийн үг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд Ч.Улаан Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, экспортын төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд, мэдлэг оюун, ур чадвар, оюун ухаанаа дайчилж буй бизнес эрхлэгч та бүхэндээ болон Монгол гэсэн халуун сэтгэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг эрин мэндчилж байна. Монгол Улсын Засгийн газар, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарыг гурван тулгуурт хөгжлийн суурь салбар гэж чухалчлан үздэг бөгөөд Монгол-Экспорт хөтөлбөрийг оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлж үр дүнд нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ, тус салбарын экспортын орлого өснө гэж тооцоолж байна. Энэ удаагийн ”Экспорт Монгол-2019” анхдугаар олон улсын бизнес форумын үндсэн зорилго нь дээрх хөтөлбөрийн хэрэгжэлтийг хангах, гадаад харилцаа хамтын ажиллагааг өрнүүлэх, Монголын экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийд гарахад чиглэж “НЭГ ЗОРИЛГО, НЭГ ГАРЦ, НЭГ ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болно. Та бүхэн энэхүү форумыг зорин ирж, Монгол улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, гадаад худалдааны бодлого хөтөлбөр, ХХААХҮ-ийн салбарын сүүлийн үеийн мэдээллийг нэг дор авч, экспортын чиг баримжаатай компаниудын арвин туршлагаас хуваалцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ололт амжилтыг авч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
7
Нээлтийн үг Үндэсний Хөгжлийн Газрын Дарга Б.Баярсайхан
”Экспорт Монгол-2019” анхдугаар олон улсын бизнес форумыг зохион байгуулж буй Монголын “Экспорт Олон Улсын Худалдааны Төв” болон хамтран зохион байгуулагчид, мөн хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол улсын засгийн газар болоод Үндэсний хөгжлийн газрын өмнөөс мэндчилж байна. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн бодлого болон олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулах мэдээллээр хангах зорилготой гадаад дотоодын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн нэгдсэн арга хэмжээ болж байгаад баяртай байна. Монгол улсын Засгийн газраас олон улсын хэлэлцээрүүдэд нэгдэн орох үйл явцыг баримталж байна. 43 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг, түүнчлэн 2016 оны 6 дугаар сард Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь Монгол улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох боломж өргөжсөн гэж үзэж байна. Улс орны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн төрөлжүүлэх, худалдааны түншийн харилцааг идэвхтэйгээр нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид гадаад хамтын ажиллагаат байгууллагуудын төлөөлөл нэг дор цугларан экспортын талаар Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого шийдвэртэй танилцах боломж олгож буй зохион байгуулагчдад дахин талархал илэрхийлье.
8
Нээлтийн үг Дэлхийн Банкны Монголдахь суурин төлөөлөгч Андрей Михнев
Thanks to organizers for organizing this event, which looks at the very important topics of export development. Competitiveness is a key priority for many economies globally. Economies compete internationally in various areas, and one of them is the competitiveness of goods and services they offer to external markets. In this regard, exports shall be diversified to become and continue being completive globally. There are at least three dimensions of how diversify export: Diversification by products—when you have a variety of sellable products and not dependent only on few products/commodities. Diversification by markets—when you trade with many markets and not just with very few Diversification by quality—when you compete by offering products with higher value addition rather than primary (not processed) products. An example of Mongolia could be minerals or cashmere, which are exported mostly unprocessed or marginally processed. To be competitive, exporters needs to improve the quality of their products and look for new destinations. The Government should play an important role in enhancing export opportunities. The World Bank issued a Doing Business report last week. Mongolia placed 143 out of 190 in Trading across Borders indicator, lagging behind other countries in terms of delays for border and documentary compliance for export. There are a lot of international experience on how trade could contribute to the economic development. The 2020 World Development Report “Trading for Development” particularly highlights the importance of global value chains to boost growth, create better jobs, and recue poverty. I wish the participants interesting and productive discussions.
9
Нээлтийн үг Нээлтийн үг
Гадаад Харилцааны Яамны, Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд Туркийн KOSGEB холбооны дэд ерөнхийлөгч С.Туна Сахин
10
Нээлтийн урлагийн тоглолт
“Сэрсэн тал” Улсын филрамоны морин хуурын чуулга “Үлэмжийн чанар” уртын дуу Монгол Ардын Бүжиг
11
ЖДҮйлдвэрлэлийг экспортын чиглэлд хөгжүүлэх нь
Илтгэл 1. ЖДҮйлдвэрлэлийг экспортын чиглэлд хөгжүүлэх нь Я.Эрдэнэсайхан ХХААХҮЯ-н Жижиг, дунд үйлдвэр, ХБХЗГ-ын дарга Илтгэл 2. МУ-ын уул уурхайн бус салбарын экспортын бодлого Т.Батцэцэг Гадаад Харилцааны Яамны, Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд дарга Т.Батцэцэг
12
Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин
Илтгэл 3. Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин Л.Мөнбат Үндэсний Хөгжлийн Газрын Хөрөнгө оруулалт бодлого зохицуулалтын газрын дарга Илтгэл 4. Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд Б.Батхүү ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга
13
Хэлэлцүүлэг 1. Гадаад худалдаа-Экспортыг дэмжих чиглэлд
Төрийн оролцоо, бодлого, дэмжлэг Панелистүүд: Т.Батцэцэг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд захирал Л.Мөнбат Үндэсний Хөгжлийн Газрын Хөрөнгө оруулалт бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан ХХААХҮЯ-н Жижиг, дунд үйлдвэр, ХБХЗГ-ын дарга Б.Батцэцэг Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн захирал Модератор: Л.Баян-Алтай Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн Тэргүүн
14
Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба экспортын боломжууд
Илтгэл 5. Монгол бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээрх үйл ажиллагааны танилцуулга Хотта Кэнтаро Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Илтгэл 6. Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба экспортын боломжууд О.Байгаль IWFCI Монгол салбар байгууллагын ерөнхийлөгч
15
”Монгол Брэнд Дэлхийд” экспортын чадамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Б.Батцэцэг Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн захирал Я.Эрдэнэсайхан ХХААХҮЯ-н Жижиг, дунд үйлдвэр, ХБХЗГ-ын дарга Л.Баян-Алтай Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн Тэргүүн нар үзэсгэлэнг нээж үг хэллээ.
16
”Монгол Брэнд Дэлхийд” Загварын Шоу
Монголын үндэсний дизайнерүүдийн холбооны топ загвар өмсөгчид Экспортыг зорьж буй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дэмжин Сийлэн кашмер Блю Скай кашмер Бажуна Силк брэндүүдийн бүтээгдэхүүний загварыг танилцуулсан юм.
17
Экспортыг дэмжих чиглэлээр төр олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин
“НЭГ БОДЛОГО – НЭГ ЦОНХ – НЭГ ХӨГЖИЛ” бодлогын хүрээнд дараах санамжуудыг байгуулав. 1. ХХААХҮЯ-ны ЖДҮХС Экспорт Олон Улсын Худалдааны Төв (EITC) төв 2. ХХААХҮЯ-ны ЖДҮХС Азийн Бизнесийн Холбоо (DBIAA) ЭОУХТөв (EITC) 3. ХХААХҮЯ-ны ЖДҮХС Япон улсын Food design LLC ЭОУХТөв (EITC) зэрэг байгууллагууд Хүний нөөцийг чадавхжуулах гадаад худалдааг нэмэгдүүлэх экспортыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож оны 10-р сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа
18
Онлайн худалдаагаар экспорт хийх боломж
Илтгэл 7. Онлайн худалдаагаар экспорт хийх боломж Adrien De Ville Germany, IDA studios, Founder, Илтгэл 8. Австралийн зах зээлд нэвтрэх боломжууд Майкл Маршал Монгол дахь Австралийн Худалдааны Танхим (AustCham)
19
Хойд Америкийн зах зээлийн танилцуулга илтгэл
Илтгэл 9. Хойд Америкийн зах зээлийн танилцуулга илтгэл Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham) Зураг солих илтгэл тавьсан зургуудыг хийх
20
Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх экспортын боломж
Илтгэл 10. Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх экспортын боломж Робин Майкл Гарсиа DBIAA Филиппин салбар, Warwick & Roger үүсгэн байгуулагч, захирал, Доктор Илтгэл 11. Япон улсын Шизүока муж ХХААХҮЯ хоорондын хамтын ажиллагаа Гото Такаоки Шизүока мужийн эдийн засаг аж үйлдвэрийн газрын ажилтан
21
ЭКСПОРТЫН ЧАДАМЖТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛАВ Я.Эрдэнэсайхан ХХААХҮЯ-н ЖДҮХБХЗГ-н дарга Б.Батцэцэг ХХААХХҮЯ-ны ЖДҮХСан Б.Уянга МУ-ын Хөгжлийн Банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газар, Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Д.Оюунбилэг ЭОУХТөвийн захирал нар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг гүйцэлдүүлэв
22
“МОНГОЛ БРЭНД ДЭЛХИЙД” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛСАН ЭКСПОРТЛОГЧДООС
Чингис хаан банк Үлэмж кашмер Сумако GIZ Хаш Таг /Япон/ Транс Капитал Ялгуун брэнд Хаадын гэр Монгол ноос GS1 Mongolia Нигун кашмер Жаргал кидс Дархан нэхий Хаан шатар Dr.Baatar & Enaru Марал брэнд Coopstore Mongolia Говь хангай Хөсөг брэнд Blue Sky Mongolia Гоёл кашмер Витафит Сийлэн кашмер Nice Mongolia World Яармаг брэнд Бажуна Силк Баян Гонгор Lhamour
23
“Монгол Брэнд Дэлхийд” үзэсгэлэнгийн хүрээнд экспортын чиг баримжаатай “Шилдэгийн Шилдэг” бүтээгдэхүүнийг шалгаруулав “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форумын хүрээнд “Монгол Брэнд” дэлхийд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Үзэсгэлэн яармагт олон улсад бүтээгдэхүүнээ эскпортолдог 30 гаруй компаниуд өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцсон юм. “Монгол Брэнд Дэлхийд” үзэсгэлэнгийн хүрээнд экспортын чиг баримжаатай “Шилдэгийн Шилдэг” бүтээгдэхүүнийг шалгаруулан цом өргөмжлөл гардуулсан. “Шилдэг эко” бүтээгдэхүүнээр “Энару” ХХК-ийн бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг экспортын бүтээгдэхүүнээр “Хаадын Гэр” ХХК-ийн бүтээгдэхүүн шалгарсан юм. Харин шилдэг түншлэлээр “Coops store” нэгдлийнхэн шалгарахаас гадна шилдэгийн шилдэг цом, өргөмжлөлийг гардлаа. “Coops store” нэгдлийнхэн ирэх оны нэгдүгээр сард Япон Улсад болох “Монголд Үйлдвэрлэл” арга хэмжээнд оролцож бүтээгдэхүүнээ дэлхий дахинд сурталчилан таниулах эрхийн эзэн болов. Мөн энэ үзэсгэлэнд Япон улсын иргэн Монгол улсад байгуулсан Хаштаг арьсан фүнх үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнээрээ оролцохоос гадна туршлагаасаа хуваалцлаа.
24
“МОНГОЛ БРЭНД ДЭЛХИЙД” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛСАН ЭКСПОРТЛОГЧДООС
25
“МОНГОЛ БРЭНД ДЭЛХИЙД” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛСАН ЭКСПОРТЛОГЧДООС
26
“ЭКСПОРТ МОНГОЛ 2019” СУРГАЛТ, СЕМИНАР
(ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАВ)
27
Экспортын боломж ба гадаад зах зээлд нэвтрэх нь
Сургалт семинар 1. Экспортын боломж ба гадаад зах зээлд нэвтрэх нь Д.Оюунбилэг Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн Захирал
28
ОУ-ын зах зээлд бизнесийн амжилттай тоглогч болох стратеги, тактикууд
Сургалт семинар 2. Монгол бизнесүүдийн олон улсад гарах бэлэн байдал, сорилт болон боломжууд Робин Майкл Гарсиа DBIAA Филиппин салбар, Warwick & Roger үүсгэн байгуулагч, захирал, Доктор Сургалт семинар 3. ОУ-ын зах зээлд бизнесийн амжилттай тоглогч болох стратеги, тактикууд О.Энхзул Doing Business in Asian Alliances үүсгэн байгуулагч
29
Сургалт семинар 4. Турк улсын зах зээлд амжилттай нэвтрэх маркетинг, худалдан авагчийн зан төлөв С.Туна Сахин Турк улсын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллагын (KOSGEB) дэд ерөнхийлөгч Сургалт семинар 5. Гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулах худалдааны гэрээ, анхаарах асуудлууд Э.Билгүүн Монгол Өмгөөлөл хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч
30
Сургалт семинар 6. Зочлох үйлчилгээний ОУ-н стандарт, шинэ технологийн дэвшлийг нэвтрүүлж энгийн болон бизнес харилцагчтай болох Дамба Дэ Бэрживэн Marriot JW, санхүү хяналтын захирал Сургалт семинар 7. Япон улсад хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломж, тавигддаг хүнсний стандарт, шинжилгээ, тест лаборатори хэрэгцээ, хүнсний аюулгүй байдал Масуй Ясухиро Food Design Co LTD, CEI/ Grand Chief of Cuisine
31
Сургалт семинар 8. Экспортын үйл ажиллагаанд анхаарах зүйлс, гаалийн бүрдүүлэлт, HS кодыг зөв ашиглаж амжилттай нэвтрэх гарц шийдлүүд П.Цэрэнпунцаг ЭОХТөвийн Япон дах төлөөлөгч, Нитори сүлжээ дэлгүүрийн салбарын захирал Сургалт семинар 9. Интернэт, цахим технологийг ашиглан, бизнесээ гадаад зах зээлд гаргах, таниулах Itools Монгол
32
Сургалт семинар 10. Онлайн худалдааны өнөөгийн чиг хандлага, Амазон, Ebay, Shoppy гэх мэт сайтуудад амжилттай борлуулалт хийх нь Эни Эдвардс ЭОУХТөвийн АНУ дах зөвлөх Сургалт семинар 11. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргаж буй амжилттай тушрлагаас Daiki Kawata HushTug
33
Экспортын үйл ажиллагаанд гаалийн бүрдүүлэлтийн үр нөлөө
Сургалт семинар 12. Экспортын үйл ажиллагаанд гаалийн бүрдүүлэлтийн үр нөлөө Ж.Батцэцэг Гаалийн зуучлалын төв Сургалт семинар 13. GS1 системийн хэрэглээ, стандарт, анхаарах асуудлууд, олон улсын туршлагаас Ш.Цэвэлсайхан GS-1 Монгол захирал
34
Сургалт семинар 14. МУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагууд Л.Мягмаржав МУ-н Хөгжлийн банкны Санхүүжүүлэлт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирал
35
ДҮГНЭЛТ Export Mongolia 2019 анхдугаар олон улсын бизнес форумд:
Төрийн төлөөлөл 30 гаруй Бизнес эрхлэгчдийн төлөөлөл 800 гаруй Судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл 20 гаруй Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл 20 гаруй АНУ, Япон, Турк, Герман, Австрали зэрэг улс орны бизнесийн төлөөлөл 30 гаруй Банк санхүүгийн 10 гаруй байгууллагын төлөөлөл тус тус оролцож экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой өөрсдийн хариуцсан үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжилт, боломж болон тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцан хамтдаа хэлэлцлээ. Энэ удаагийн форумд Европийн холбоо, АНУ, Япон, БНТУ, Канад, Энэтхэг Австрали зэрэг улсуудын зочид төлөөлөгчдөөс гадна, Америкийн чембер, Германы олон улсын хамтын ажиллагааны газар GIZ, Азийн бизнесийн холбоо зэрэг олон улсын байгууллага болон төсөл хөтөлбөрүүд мөн ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Үндэсний Хөгжлийн Газар, МУИС-ын бизнесийн сургууль, МУ-ын Хөгжлийн банк, Үндэсний Брэндийн Зөвлөл, Хөнгөн үйлдвэрийн болон ЖДҮ эрхлэгчид зэрэг төр хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцлоо. “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулахад нэг алхам ойртуулсан ач холбогдолтойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Мөн оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд уг олон улсын форумын үеэр бизнесийн төслөө танилцуулах, хөрөнгө оруулалт татах, харилцан мэдээлэл солилцож, ганцаарчилсан уулзалтад оролцох боломжоор хангагдсан гэх зэрэг маш ач холбогдол бүхий үр дүнтэй олон улсын форум болж өндөрлөлөө.
36
ДҮГНЭЛТ Хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхайн тоног төхөөрөмж, хими, төмөр замын дэд бүтцийн зэрэг салбарт дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдлагууд АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байв. Төлөөлөгчдийн тэргүүн А.Төрли Америкийн зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, экспортлох хүсэлтэй Монголын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгсөн. Тэрээр, АНУ нь маш том орон, том зах зээл тул бүс нутаг, муж бүрийн хэрэгцээг шаардлагыг сайн судлах, улмаар түүнд тохирсон барааг санал болгох нь Монголын экспортлогчдод чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн АНУ-ын төлөөлөгчид цаашид Экспорт олон улсын худалдааны төвийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв. Уг форумд оролцогчдын хэлэлцэж буй гол сэдэв бол нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор урт хугацаанд дэмжих, дэмжлэг авсан аж ахуй нэгжүүд нь олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргийг хөндөж байсан.
37
ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД НИЙТ: 60ш ХЭВЛЭМЭЛ СТЭНД, БАННЕР БОЛОН ДИЖИТАЛ БАННЕР
38
ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД Видео эх бэлтгэл
Зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаар бүтэн ойлголт мэдээлэл өгсөн доорх 3 видеоны текстүүдийг багтаасан 60 секунтын график шторк хийсэн. /60 СЕК ҮНДСЭН ВИДЕО ШТОРК/ EXPORT MONGOLIA 2019 /20 СЕК БОГИНО ВИДЕО ШТОРК/ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МОНГОЛД АНХ УДААГАА 10 САРЫН 28, 29, 30 өдрүүдэд КОРПОРЕЙТ КОНВЕНШН ЦЕНТРТ зохион байгуулагдана. EXPORT MONGOLIA гэсэн тексттэй видео бэлтгэсэн. EXPORT MONGOLIA 2019 /20 СЕК БОГИНО ВИДЕО ШТОРК/ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД АНУ, ХЯТАД, ЯПОН, ТУРК, ИТАЛИ, НОРВЕГИ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХОЛБООДУУД, НИЙГЭМЛЭГҮҮД ОРОЛЦОЖ ТУРШЛАГА-аасаа хуваалцан БИЗНЕС ТҮНШЛЭЛ-ийг бий болгох болно. EXPORT MONGOLIA 2019 гэсэн тексттэй видео бэлтгэсэн. EXPORT MONGOLIA 2019 /20 СЕК БОГИНО ВИДЕО ШТОРК/ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ГАДААД ДОТООДЫН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД, БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭЭС БҮРДСЭН 1000 ГАРУЙ ОРОЛЦОГЧЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНЭЭС ТА:СУРГАЛТ СЕМИНАРТ хамрагдаж САЙН ТУРШЛАГА-аас суралцаж ГАРЦ ШИЙДЭЛ-ийг хамтдаан бий болгож ХӨГЖИЛ ДЭВШИЛ-д нэгдэж ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД-д төсөл хөтөлбөрөө танилцуулаж БИЗНЕС ТҮНШЛЭЛЭЭ олж ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД-д гарч ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ болох бүрэн боломжтой ТАНЫГ УРЬЖ БАЙНА. EXPORT MONGOLIA 2019 гэсэн тексттэй видео бэлтгэсэн.
39
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
Similar presentations
© 2025 SlidePlayer.com Inc.
All rights reserved.