Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

ТХЗ, Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийн зөвлөлдөх уулзалт

Similar presentations


Presentation on theme: "ТХЗ, Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийн зөвлөлдөх уулзалт"— Presentation transcript:

1 ТХЗ ба Зохистой хөдөлмөрийн зарим нэг үзүүлэлтүүд: Тодорхойлолт ба Аргачлал
ТХЗ, Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хот, Монгол улс| 2016 оны 10 сарын 5-6-ны өдөр

2 Агуулга Танилцуулга: Бид юу мэдэхийг хүсч байна?
ТХЗ-ийн зарим нэг үзүүлэлтүүд: Үндсэн ойлголт Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд Онлайн мэдээллийг авч ашиглах нь

3 Танилцуулга: Бид юу мэдэхийг хүсч байна?
ТХЗ-ийн зарим нэг үзүүлэлтүүд: Үндсэн ойлголт Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд Онлайн мэдээллийг авч ашиглах нь

4 Бид юу мэдэхийг хүсч байна?
Хөдөлмөрийн зах зээл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан яаж өөрчлөгддөг вэ? Хөдөлмөрийн зах зээл хүн ам зүйн нөхцлөөс шалтгаалан хэрхэн өөрчлөгддөг вэ? Хөдөлмөрийн эрхлэлтийн тоон үзүүлэлт юу вэ? Хөдөлмөрийн эрхлэлтийн чанарын үзүүлэлт юу вэ? Хөдөлмөрийн зах зээлд ямар нэгэн ахиц гарав уу? Хүн амын аль нэг бүлэг хөдөлмөрийн зах зээл дээр бэрхшээлтэй тулгарч байна уу? Хөдөлмөрийн зах зээлийн гажуудлыг засахад юу хамгийн чухал вэ?

5 Танилцуулга: Бид юу мэдэхийг хүсч байна?
ТХЗ-ийн зарим нэг үзүүлэлтүүд: Үндсэн ойлголт Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд Онлайн мэдээллийг авч ашиглах нь

6 Нийгмийн хамгаалал (ЗХ/ТХЗ1)
Тодорхойлолт – ‘нийгмийн хамгаалал’: Нийгмийн хамгааллын бодлогод нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн баталгаа, нийгмийн халамж, бүх нийтийг хамарсан тусламж, бэлэн мөнгө тараах зэрэг бодлогын арга хэмжээг багтаана. Нийгмийн хамгааллын хэлбэрүүд: Эрүүл мэндийн үйлчилгээ, өвчлөл Ажилгүйдэл Өндөр нас Ослын даатгал Гэр бүл Жирэмсний тэтгэмж, үйлчилгээ Хөгжлийн бэрхшээл, тэжээгчээ алдах

7 Нийгмийн хамгаалал (ЗХ/ТХЗ1)
Тодорхойлолт – ‘хамрах хүрээ’: Хамрах хүрээг үр дүнтэй (хуулийн хамрах хүрээтэй харьцуулахад) тооцох нь чухал. Хуулийн хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн үйлчилгээ авах ёстой хүмүүсээс авч байгаа хүмүүсийн хувь хэмжээ. Нийгмийн хамгааллын арга хэмжээний хувьд тодорхой нөхцөл (тухайлбал, ажилгүйдэл, өндөр нас, өвчин, гэмтэл, хүүхэд төрүүлэх гэх мэт) үүсээд тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй хүмүүсийн хувь хэмжээ Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Тухайн улс нийгмийн хамгааллын ямар тогтолцоотой болохыг сайтар ойлгох Хэн авах ёстой вэ – Хүн амыг бүхэлд нь хамрах уу Нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ Хамрах хүрээг хангалттай, үр дүнтэй байлгах түвшинг тогтоох (дундаж орлого, цалингийн доод хэмжээ, ядуурлын шугам зэргийг харгалзана).

8 Нийгмийн хамгаалал (ЗХ/ТХЗ1)
Жишээ: Ажилгүйдлийн тэтгэмж World Social Protection Report 2014/15

9 Нийгмийн хамгаалал (ЗХ/ТХЗ1)
Жишээ: Ослын даатгал World Social Protection Report 2014/15

10 Эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажиллах нь (ТХЗ-5)
Тодорхойлолт: Тухайн ажил мэргэжлээр ажиллаж байгаа нийт хүмүүсийн дунд ‘удирдах’ албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувь хэмжээ Тодорхойлолт – ‘удирдах албан тушаал’: ISCO-08, Бүлэг 1 (Менежер). Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Эмэгтэйчүүдийн хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь удирдах албан тушаалд илүү эрх тэгш боломж олдож байгааг харуулж болно. Чиг хандлагыг тодорхой ажиглах нь зүйтэй. Зарим удирдах албан тушаал нь угаасаа эмэгтэйчүүд зонхилсон байж болно. (тухайлбал, үйлчилгээний салбарт) Хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжлийн ялгаралыг бүрэн харуулж чадахгүй. Бүх төрлийн мэргэжилд эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээг харж болох юм. (ISCO-08, 2 ба 3-р бүлгүүд).

11 Эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажиллах нь (ТХЗ-5)
Жишээ нь: Тайланд улс (ОУХБ-ын тооцоолол)

12 Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт (ЗХ/ТХЗ-8)
Тодорхойлолт: Дотоодын нийт бүтээгдэхүүний хөдөлмөр эрхэлж буй нэг хүнд ногдох жилийн өсөлт. Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. ДНБ-ийн өсөлтөд ажиллах хүчний оруулж буй хувь нэмэр Хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлох хамгийн энгийн үзүүлэлт Бусад хүчин зүйлийг тооцохгүй (капитал, технологи гэх мэт) Макро түвшинд хөдөлмөр эрхлэлтийн чанарыг харуулж чадна. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байх нь цалин, ажлын нөхцөлтэй шууд холбоотой. Эдийн засгийн бүтцээс хамааралтай (ХАА-н хөдөлмөрийн бүтээмж бага) Эдийн засгийн дэд салбаруудыг харах (ХАА, аж үйлдвэр, үйлчилгээ) ДНБ 𝑡+1 Нийт хөдөлмөр эрхлэлт 𝑡 ДНБ 𝑡 Нийт хөдөлмөр эрхлэлт 𝑡 −1 *100

13 Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт (ЗХ/ТХЗ-8)
Жишээ: Ази, номхон далайн бүсийн дундаж орлоготой орнуудыг харууллаа. Эдийн засаг удааширч байгаа нь харагдаж байна.

14 Албан бус хөдөлмөр эрхлэлт (ЗХ/ТХЗ)
Тодорхойлолт (2003, Статитистикчдийн 17-р хурал): Ерөнхий ойлголт

15 Албан бус хөдөлмөр эрхлэлт (ЗХ/ТХЗ)
Тодорхойлолт (2003, 17th ICLS): Ажилд суурилсан ойлголт: Албан бус салбарын хувиараа хөдөлмөр эрхлэгч Албан бус салбарын ажил олгогч Албан, албан бус салбарт ажиллаж буй өрхийн үйлдвэрлэлд оролцогч Албан бус үйлдвэрлэгчдийн хоршооллын гишүүн Албан, албан бус салбарт албан бус хөдөлмөр эрхэлж буй хүмүүс Өрхийн үйлдвэрлэлийн цалинтай ажилтан Өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч

16 Албан бус хөдөлмөр эрхлэлт (ЗХ/ТХЗ)
Тодорхойлолт (v): Албан бус ажил Хөдөлмөрийн харилцаанд (хууль ба практикт) дараахь зүйлс хамаарахгүй: Үндэсний хууль тогтоомж Орлогын татвар Нийгмийн хамгаалал Хөдөлмөр эрхлэлтийн зарим нэг таатай нөхцөл, эрх (ажлаас халагдсаны тэтгэмж, цалинтай амралт гэх мэт.) Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Ихэвчлэн нийгмийн, хуулийн хамгаалалгүй хүмүүс байдаг Тодорхойлолт хир ‘хатуу’ байх вэ: ямар тэтгэмж, хамгаалал, хууль тогтоомж? Албан бус хөдөлмөр эрхлэлтийн өөр өөр хэлбэрийг судлах (албан ба албан бус салбараар нь ялгах)

17 Албан бус хөдөлмөр эрхлэлт (ЗХ/ТХЗ)
Жишээ: ОУХБ Статистикийн хэлтэс, Зарим нэг Азийн орнуудын жишээ

18 Ажилгүйдлийн түвшин (ТХЗ-8)
Тодорхойлолт: Ажилгүй хүмүүсийн ажиллах хүчинд эзлэх хувь хэмжээ Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Ажилгүйдэл байгаа нь ажиллах хүчийг бүрэн ашиглахгүй байгааг харуулж болно. Хөдөлмөр эрхлэлтийн чанарыг харуулахгүй. Эдийн засгийн бүтэц, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Байж болох хамгийн доод хэмжээ хүртэл ахиц гаргаж болно. Ажиллах хүчний оролцооны түвшинтэй зэрэгцүүлэн харьцуулах нь зүйтэй. Богино хугацааны хандлага нь ихээхэн савлагаатай байж болно. Хугацаанаас хамаарна. Хүн амын бүлгүүдийг харьцуулах (залуучууд/насанд хүрэгсэд, эмэгтэй/эрэгтэй, боловсролын түвшин, бүс нутаг)

19 Ажилгүйдлийн түвшин (ТХЗ-8)
Жишээ: Улирлын хэлбэлзэл (1-2-р улиралд өсч байна. Сүүлийн жилүүдэд 3-р улиралд бас өссөн байна.)

20 Ажилгүйчүүд + Сургуулиас гарсан идэвхигүй залуучууд
Хөдөлмөр эрхлээгүй, боловсрол сургалтанд хамрагдаагүй залуучууд - NEET (ЗХ/ТХЗ-8) Тодорхойлолт: Хөдөлмөр эрхлээгүй, боловсрол, сургалтанд хамрагдаагүй залуучуудын хувь хэмжээ, % Тодорхойлолт – залуучууд: олон улсын ангиллаар нас Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. “Цөхөрсөн” залуучуудыг тооцох, тэдний боловсрол, сургалтанд хамрагдахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, шинээр хөдөлмөрийн зах зээлд орж байгаа залуучуудад тулгарч буй бэрхшээл Албан бус сургалтанд хамрагдаж буй залуучууд багтахгүй Ажлын байрны сургалтанд хамрагдаж буй залуучууд багтахгүй Залуучуудын “идэвхийг” хэмжих дүн шинжилгээний загвар боловсруулах Ажилгүйчүүд + Сургуулиас гарсан идэвхигүй залуучууд Залуучууд 100 NEET (%)

21 NEET Залуучууд (ЗХ/ТХЗ-8)
Жишээ: Хөдөлмөрийн зах зээлийн суурь үзүүлэлтүүд, 9-р хэвлэл, Хүснэгт 10c

22 Цагийн дундаж хөлс (ЗХ/ТХЗ-8)
Мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр олж буй нийт орлого (тухайлбал, ажил олгогчоос авсан цалин хөлс). Үүнд: Ажилласан цагаар тооцож олгож буй цалин хөлс (үүнд илүү цаг орно), эсвэл хийснээр олгож буй цалин (нэгж бүтээгдэхүүнээр, эсвэл борлуулалтын орлогоос хувь хүртэх) Ажиллаагүй хугацаандаа цалин хөлс авах (тухайлбал, цалинтай амралт) Нэмэлт урамшуулал, шагнал Цэвэр дүнг биш, нийт дүнг тайлагнах ёстой. Татвар болон заавал төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахаас өмнө, Ажил олгогчийн зүгээс төлөх ёстой нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын шимтгэлийг хасаад, Ажлаас халагдсаны төлбөр, нөхөн төлбөрийг хасаж тооцно. Ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаанд орсон цалинтай ажилтныг оруулан тооцно.

23 Цагийн дундаж хөлс (ЗХ/ТХЗ-8)
Тодорхойлолт: Бүх төрлийн ажил дээр нийт ажилчдын олсон нийт орлогын арифметик дундаж. (Нийт орлогыг тухайн сарын ажилласан цагт хуваана.) Тоо мэдээллийг дэлгэрэнгүй харах: эрэгтэй/эмэгтэй, мэргэжил, нас, тодорхой зорилтот бүлгүүд Мэдээллийн эх үүсвэр: АХС, эсвэл өөр бусад судалгаанууд Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Хөдөлмөр эрхлэлтийн чанар, нөхцлийн талаар мэдээллийг өгч болно. Өндөр цалин нь бүтээмж өндөр, ур чадвар шаарддаг ажилтай хамааралтай. Эдийн засгийн бүтцээс хамаарна. (ХАА-н салбарт цалин бага.) Бодит цалингийн өсөлтийг хэмжих боломжтой (Хэрэглээний үнийн индексийг энд ашиглана.) Тархаалт (эмэгтэй/эмэгтэй, ажил үйлдвэр, боловсрол) Цалин тогтоох ба хамтын хэлэлцээний үйл явц Цагийн хөлсийг тооцоолох түвэгтэй (мэдээлэл хангалттай бус)

24 Цагийн дундаж хөлс (ЗХ/ТХЗ-8)
Жишээ: Цалин хөлсний (сарын) дундаж өсөлт GWR 2014/15

25 Хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо (5-17)
Хүүхдийн хөдөлмөр (ЗХ/ТХЗ) Тодорхойлолт: 5-17 насны хүүхдүүд хориглосон, эсвэл тэвчишгүй хэлбэрийнн хөдөлмөр эрхэлж байгааг хүүхдийн хөдөлмөр гэнэ. Нас (5-17) Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд (аюултай + бусад) Энгийн ажил Хөнгөн ажил 5-11 CL 12-14 15-17 Хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо (5-17) Нийт хүүхдийн тоо (5-17) 100

26 Хүүхдийн хөдөлмөр (ЗХ/ТХЗ)
Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Үндэсний хууль тогтоожмийн уялдаа холбоо: Аюултай ажил мэргэжил/аж үйлдвэр Хуулинд заасан хөдөлмөрийн насны доод хэм хэмжээ Орлого олохоор хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн орчин чухал нөлөөтэй (эцэг эхийн боловсрол, орлого гэх мэт.) Хүүхдүүд яагаад хөдөлмөр эрхэлдэгийг ойлгож, дүн шинжилгээ хийх шаардлагатай.

27 Хүүхдийн хөдөлмөр (ЗХ/ТХЗ)
Жишээ: Камбож– Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа + АХС (2012)

28 Ажлын байрны осол, нас баралт (ЗХ/ТХЗ-8)
Тодорхойлолт – ослын тохиолдол: Тайлангийн жилд судалгаанд хамрагдсан бүлгийн нийт ажилчдын дунд гарсан ажлын байрны осол, нас баралтын тоо, хувь хэмжээ Тодорхойлолт – нас баралт: Ажлын байрны осол гарснаас хойш 1 жилийн дотор бүртгэгдсэн нас баралт Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Ажилчдын хувьд орлогоо алдаж, ирээдүйд эрсдэл нэмэгдэнэ. Ажил олгогч хөдөлмөрийн бүтээмжээ алдана. Ослын тоо бага байх нь амжилт боловч, тоо мэдээлэл хомс байдгаас доогуур үзүүлэлт гардаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай. Ажлын байрны ослын шинэ тохиолдлын тоо Тухайн жилд судалгаанд хамрагдсан бүлгийн нийт ажилчдын тоо 100,000

29 Ажлын байрны осол, нас баралт (ЗХ/ТХЗ-8)
Жишээ: Зохистой хөдөлмөрийн дүн шинжилгээ – Индонези

30 ДНБ, хөдөлмөрийн эрхлэлтийн харьцаа (ЗХ/ТХЗ)
Тодорхойлолт: ДНБ-нд ажилчдын нийт цалин, хөлсний эзлэх хувь хэмжээ Тодорхойлолт: Ажилчдын нийт цалин хөлс гэдэгт: Цалин хөлс (мөнгөн, эсвэл мөнгөн бус төлбөр) Ажил олгогчоос төлж буй нийгмийн даатгалын шимтгэл багтана. Мэдээллийн эх үүсвэр: Үндэсний тооцоо Дараахь асуудлуудыг харгалзаж үзнэ. Үндэсний орлого хэрхэн хөдөлмөр, капитал хоёрт хуваагдаж байгааг харах боломжтой Нэмүү өртгийн нийт хэмжээг хөдөлмөр эрхлэлтэнд харьцуулсан харьцааг дутуу тооцдог. (хувиараа хөдөлмөр эрхэлсэн орлого, хандив багтахгүй.) Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, цалинтай хөдөлмөр эрхлэлтийн байдал хоёрыг хамтад нь судлах хэрэгтэй. Анхаарах асуудал – Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд буурч байгаа.

31 ДНБ, хөдөлмөрийн эрхлэлтийн харьцаа (ЗХ/ТХЗ)
Жишээ: БНХАУ GWR 2014/15.

32 Хөдөлмөр эрхлэлтийн ялгаатай чиг хандлага (DWI/SDG9)
Хөдөлмөр эрхлэлт, цалин орлогыг мэргэжил, хөдөлмөр эрхэлж буй статус, аж үйлдвэрийн салбар, улмаар хүйс, нас, боловсрол болон нийгэм, хүн ам зүйн ялгаатай чиг хандлагаар нь судлах нь хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хамгийн анхан шатны дүн шинжилгээ юм. Зохистой хөдөлмөр, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэмжих зарим үзүүлэлтүүдэд ялгаатай чиг хандлагыг тусгасан байна.

33 Танилцуулга: Бид юу мэдэхийг хүсч байна?
ТХЗ-ийн зарим нэг үзүүлэлтүүд: Үндсэн ойлголт Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд Онлайн мэдээллийг авч ашиглах нь

34 Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд
Зохистой хөдөлмөрийн үндсэн 10 үзүүлэлт + Зохистой хөдөлмөрийн агуулгад багтах нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд Үндсэн элемент Статистиз Хууль эрхзүй C Зохистой хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн агуулга 12 1 Хөдөлмөр эрхлэх боломж (1+2) 11 (4M) 2 Хангалттай цалин, өндөр бүтээмж бүхий ажил (1+3) 7 (2M) 3 Зохистой ажлын цаг (1+3) 5 (1M) 4 Гэр бүл, хувийн амьдралыг хослуулах нь (1+3) 5 Устгах ёстой ажил, хөдөлмөр (1+3) 6 Ажлын байрны тогтвортой, найдвартай байдал (1,2+3) 4 (1M) 7 Хөдөлмөр эрхлэлтэнд тэгш боломж олгож, тэгш хандах (1,2+3) 8 (2M) 8 Аюулгүй ажлын орчин (1+3) 9 Нийгмийн хамгаалал (1+3) 10 (2M) 10 Нийгмийн түншлэл, ажил олгогч, ажилтны төлөөлөл (1+4) 4 (2M) 1=Ажлын байран дахь суурь эрх, 2=хөдөлмөр эрхлэх боломж, 3=Нийгмийн хамгаалал, 4=Нийгмийн түншлэл

35 Зохистой хөдөлмөрийн зарим үзүүлэлтүүд
ТХЗ-ын хэрэгжилтийг хянах үзүүлэлтүүдэд Зохистой хөдөлмөрийн дараахь асуудлуудыг төдийлөн сайн тусгаж өгөөгүй: Нийгэм, хүн ам зүйн бүлгийг хамарсан тэгш бус байдал, тухайлбал: Цалин бага, P90/P10 харьцуулалт Жендерт суурилсан цалингийн ялгаа Тэгш бус байдлыг харуулсан бусад үзүүлэлтүүд Устгах ёстой ажил хөдөлмөр: Албадан хөдөлмөр Ажлын байрны тогтвортой, найдвартай байдал: Найдваргүй ажил, түр ажил Өдрөөр түр ажиллагсадын орлого

36 Зохистой хөдөлмөрийн зарим үзүүлэлтүүд
ТХЗ-ын хэрэгжилтийг хянах үзүүлэлтүүдэд Зохистой хөдөлмөрийн дараахь асуудлуудыг төдийлөн сайн тусгаж өгөөгүй: Нийгмийн түншлэл ба ажилтан, ажил олгогчдын төлөөлөл Хууль, эрх зүйн хүрээ Үзүүлэлтүүдийг ойлгох, дүн шинжилгээ хийхийн тулд агуулгажуулах шаардлагатай

37 Танилцуулга: Бид юу мэдэхийг хүсч байна?
ТХЗ-ийн зарим нэг үзүүлэлтүүд: Үндсэн ойлголт Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд Онлайн мэдээллийг авч ашиглах нь

38 Нэмэлт мэдээллийг доорх сайтаас авна уу.
ОУХБ: Ази, Номхон далайн бүсийн Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд (2008) ОУХБ: Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүд: Агуулга, тодорхойлолт (2012) ОУХБ: МХЗ-ийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг тодорхойлох нь (2013) ОУХБ: Хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүд ОУ-ын Хөдөлмөрийн Статистикчдийн 13 (1982), 19 (2013)-р хурлын шийдвэрүүд (2013) en/index.htm

39 Баярлалаа Макико Мацумото Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн
ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчоо


Download ppt "ТХЗ, Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийн зөвлөлдөх уулзалт"

Similar presentations


Ads by Google