Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар

Similar presentations


Presentation on theme: "Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар"— Presentation transcript:

1 Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар
Хүүхдийн хөгжил төлөвшилд багш сургалтын байгууллагын үүрэг оролцоог дээшлүүлэх Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар

2 Хураангуй Багш болон сургалтын байгууллага нь суралцагсдын хөгжил төлвшилийг судлахын зэрэгцээ зөв төлөвшсөн, оюунлаг бие бялдарын өв тэгш хөгжилтэй, ёс суртахууны өндөр мэдрэмжтэй, хойч үеээрээ дан ганц бахархах биш шинэ үеийн шилдэг, бүтээлч шинэлэг сэтгэлгээтэй иргэдийг бий болгож төлөвшүүлэх нь хамгийн энэ тэргүүний зорилт байх ёстой болов уу. Ирээдүйн бахархалыг төрүүлэхийг багш бүрийн мөрөөдөл байдаг бол сургалтын байгууллагын өсөн дэвжих нь хүүхдийн хөгжлийн төлөө хийж, бүтээсэн бүхэнээс хамааралтай гэдэг нь гарцаагүй юм.

3 Түлхүүр үгс. Хүүхдийн хөгжил төлөвшил, бие бялдарын хүмүүжил, оюун ухааны хөгжил, нийгэм сэтгэл зүйн хөгжил, Эриксоны онол, Жиан Пиаже оюун ухааны хөгжлийн үе шат.

4 Оршил. Хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүрэг оролцоог дээшлүүлэхэд ямар зүйлийг илүүтэй анхаарч ажиллавал дээр вэ гэдэг талаар цухас дурдахын зэрэгцээ оюуны ухааны хөгжилийг нийгэм сэтгэл зүйн хөгжил төлөвшилтэй хослуулан сурагчдын хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн сургалтын шинэчлэл хийх шаардлагатай байна гэдгийг харуулахыг зорилоо. Харин аливаа зүйлсийг хийхийн өмнө бэлтгэл ажлуудыг хийх шаардлага зайлшгүй гардаг иймээс багш болон сургалтын байгуулагууд ямар ч ажлыг явуулахдаа тухайн үйл ажиллагаанд хамрагдах хүмүүсийн хэрхэн хүлээн авч байгааг харгалзан ач холбогдол, эерэг, сөрөг үр дүнг өөрсдийн өнцгөөс харалгүй бодит нөхцөл байдалд нь нийцүүлэн явуулж байх нь зүйтэй болов уу гэсэн өөрийн санааг тусгахыг хичээлээ..

5 Гэхдээ энэ бол шүүмжлэл биш санал гэж ойлгож болно
Гэхдээ энэ бол шүүмжлэл биш санал гэж ойлгож болно. Энд зөвхөн суралцагсдын сэтгэл зүйн орчныг судлан  асуудал дэвшүүлж   байгаа нь шинэлэг зүйл болов уу гэж бодно. Яагаад гэвэл бид хүүхдийн буюу суралцагсдын хөгжил төлөвшилийг дээшлүүлэхэд бүгд анхаарч юу хэрэгтэйг мэдэрдэг ч бодит байдал дээрээ арай өөрөөр хийгээд байдаг юм болов уу гэсэн сэтгэдэл төрсөнөө нуух юун. Нэгийг ярьж нөгөөг бодож сэтгэдэг гүйлгээ ухаантай хүмүүсийн тоглоомын талбай болгочихгүйхан шиг боловсролын байгуулагаа авч явбал бидний ажил үйлс аяндаа дэгжирэх бизээ. Хүүхдийн хөгжил төлөвшил бидний ирээдүйн сайхан амьдралын баталгаа юм гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байх аа гэж бодож байна.

6 Нэг. Хүүхдийн хөгжил төлөвшил
Хүүхэд гэдэг нь бие бялдар , гоо зүй , оюун ухаан , ёс зүй , хүн болж байгаагаараа онцлог ялгаатай хөгжих өвөрмөц зүй тогтолтой хамгийн цайлган цагаан өөдрөг сэтгэлтэй 0-17 нас хүртлэх хүнийг хэлнэ. Хүүхэд нь хөгжлийн их ундрага юм. Хөгжил гэдэг нь хүүхдийн бие махбодь сэтгэц , сэтгэл хөдлөл харилцаа болон зан үйлд гарч буй харьцангүй тогтвортой өөрчлөлтүүд юм. Энэхүү өөрчлөлт нь нэг талаас тооны нөгөө талаас дэвшилт бүхий ахиц байдаг. Дэвшил нь хүн бүрт өөр өөр байдаг. Үүнийг хөгжилийн онцлог гэж ойлгож болно. Сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийн хөгжлийг: 1. Бие бялдарын хөгжил 2. Нийгэм сэтгэлзүйн хөгжил a. Ёс суртахууны төлөвшил b. Гоо зүйн хүмүүжил с. Хөдөлмөрийн хүмүүжил 3. Оюун ухааны хөгжил

7 Бие бялдарын хөгжил Хүүхэд эхээс төрсөн үеэс эхэлж байгаль нийгмийн олон хүчин зүйлсийн нөлөөн дор өсөн торнино. Бие бялдарын хөгжлийн үндсэн шалгуурууд нь -Хөдөлгөөний эвсэл -Уян хатан чанар -Хүч -Тэсвэр -Хурд зэрэг байдаг. Хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл аж төрөх ёсонд сургах “Тэдний баялаг бол эрүүл мэнд ” гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

8 Хөдөлмөрийн хүмүүжил Манай ардын өв уламжлалд хүүхдийн хөгжлийг дэмжих гол хүчин зүйл нь хөдөлмөр гэж үздэг Тиймээс Монгол ардын зүйр цэцэн үг , үлгэр домог , оньсого тааварт хөдөлмөрийн хүмүүжлийн талаар олон зүйл тусгагдсан байдаг.1735 онд гарсан То Вангийн 3 үсэгт номонд “Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг нь гаргуулж сурга. Хэл сурмагц нь эрхлэх дуу бүү гаргуул. Явж сурмагц нь 4 зүг дээд доодыг нь ухааруул. Ихийг хийж чадмагц ёслолд найр тавих эцэг эхийг хүндэтгэхийг сурга ” гэжээ. Хүүхдийн хөдөлмөрт хандаж буй хандлага ажил хөдөлмөрийг гүйцэтгэж буй арга барил нь ёс суртахууны төлөвшил, оюун ухаан, гоо зүйн хөгжил төлөвшил-г илэрхийлдэг

9 Ёс суртахууны төлөвшил
Эхээс төрсөн цагаас үхэн үхтлээ хүн төрөлхтөн хүнийг дээдлэх, хайрлах гэх мэт ёс суртахууны хэм хэмжээг эзэмшдэг. Хүний хэм хэмжээ ёс суртахууны талаар бичигдээгүй хууль гэж хэлж болно. Бусад амьтнаас ялгагдах гол шалгуур нь ёс суртахуун юм гэж эрдэмтэд үздэг. Хүүхэд нь бусдыг хүндлэн энэрэн хайрлах , бусдад туслах , хөдөлмөрч байх, эелдэг зөөлөн даруу төлөв байх, үнэнч шударга байх гэх мэт зүйлсийг гэр бүл ойр дотно байгаа хүмүүсээсээ насан туршдаа суралцдаг. Ёс суртахууны төлөвшил нь эрх зүйн боловсролтой нягт холбоотой байдаг.

10 Гоо зүйн хүмүүжил Байгаль урлаг хүмүүсийн харилцаа ,зан үйл, гоо зүйн сэтгэл хөдлөл, үнэлгээ ,ухамсар ,төлөвшил хуулиар амьдрах хэрэгцээ бий болгох ажиллагааг хэлнэ. Гоо сайхан гэдэг нь аливаа юмс үзэгдэл, хүний үйл ажиллагааны агуулга, хэлбэр дүрс , өнгө үзэмж , овор хэмжээ , үйл хөдлөлийн зохистой байдал юм. Тийм учраас гоо сайхныг байгалийн ,хүний, юмсын, үйл хөдлөлийн, хөдөлмөрийн, урлагийн зан харилцааны гэж ангилдаг.Гоо сайхны боловсролыг гэр бүл, эргэн тойронд байгаа эд юмс болон сургуулиас тэр дундаа ЕБС-н дүрслэх урлаг , дуу хөгжим, уран зохиолын хичээлээр олж авдаг.

11 Оюун ухааны хөгжил – Хүүхдийн оюуны үзүүлэлтүүд нь тоон болон чанарын нэг төвшнөөс нөгөө төвшин рүү шилжих хөдөлгөөн юм. Оюуны хөгжлийн шалгуурыг 3 үе шатаар авж үздэг. -Хүүхдийн мэдлэг туршлагийн хуримтлал -Хүүхдийн оюуны үйлийг гүйцэтгэх арга барил эзэмшсэн байдал -Оюуны чанаруудын төлөвшсөн байдал. Хүүхдийн өөрөө олж авсан мэдлэг эмх цэгцгүй , дутуу дулимаг байдаг ч ЕБС-д суралцсанаараа түүний мэдлэгийн сан нь шинжлэх ухааны үндэстэй мэдлэгээр баяжиж өргөжин тэлдэг. Багш нар хичээл бүрээр хүүхдэд сурах арга барил-г эзэмшүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгодог. Хүүхдэд оюуны дараах чанарууд төлөвшсөн байх ёстой гэж үздэг. Үүнд: -Бие даасан бүтээлч чанар -Хурдан түргэн гүн гүнзгий сэтгэх -Чөлөөтэй уян хатан сэтгэх -Аливаа юманд шүүмжлэлтэй сэтгэх чадвар -Оновчтой сэтгэх чанарыг юун түрүүнд эзэмшсэн байх ёстой.

12 Хоёр. Хүний хөгжлийн тухай Э.Эриксоны ерөнхий онол
Хоёр. Хүний хөгжлийн тухай Э.Эриксоны ерөнхий онол Э.Эриксоны онол нь хүний амьдралыг төрөхөөс эхлэн насан өөд болох хүртэл бүхий л үеийг хамарсан байдгаараа онцлог юм. Америк-н сэтгэл зүйч Э.Эриксон нь хүний хөгжлийн 8 үе шатыг 1956 онд загварчлан гаргажээ. Энэ нь нийгмийн сэтгэл зүйн талаас авч үзэхдээ биеийн үзэл баримтлал-г чухалчилдаг учраас БИ буюу ЭГО онол гэж алдаршжээ.

13 Эриксоны онол Итгэл ба эс итгэх мэдрэмжийг сурах үе шат. Нялх нас (0-1 нас) Hope Хараат тусгаар байдал ба ичих мэдрэмжийг сурах үе шат. Балчир нас (1-3) Will Санаачилгатай байх гэм хийснээ мэдэрч сурах үе шат. Тоглоомын нас (4-6) Purpose Хөдөлмөрлөх буюу дутуу дулмиг чанаргүйг мэдрэх үе шат. Сургуулийн нас (6-12) Competence Өөрийгөө таних буюу эргэлзээг таниж сурах үе шат. Залуу нас (12-20) Fidelity Дотносох ба зожгирох мэдрэмжийг сурах үе шат. Ид насны эхэн үе (20-25) Love Эрч хүчтэй үйл ажиллагаа ба өөрөө өөртөө эзэн болох үе шат. Ид нас (26-64) Care Хийж бүтээснээ эргэн харах буюу цөхрөлийг мэдрэх үе шат. Өтлөх нас (65–аас дээш) Wisdom

14 Жан Пиажегийн онол Мөн Швейцарын сэтгэл зүйч Жан – Пиаже оюун ухааны хөгжлийн явцад мэдээллийг боловсруулаж, ертөнцийг ойлгохын тулд илүү нарийн схемүүдийг хэрэглэдэг гэж үзээд “Мэдлэг бол үйлдэл юм” гэжээ. Оюун ухааны хөгжлийг 4 үе шат болгон авч үзсэн. 1) Хүртэх хөдөлгөөний үе шат (0-2 нас) 2) Үйлдэл төлөвшихөөс өмнөх үе шат (2-7 нас) 3) Тодорхой үйлдлийн үе шат (7-12 нас) 4) Формал үйдлийн үе шат (13-аас дээш нас)

15 Гурав. Судалгааны ажлын үе шат, үр дүн
Гурав. Судалгааны ажлын үе шат, үр дүн Судалгаанд нийт 15 хүүхэд оролцсон. Үүнээс 8 эмэгтэй , 7 эрэгтэй Судалгааны зорилго нь сурагчид өөрсдийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? Хариулт авахыг зорьсон. 1. Хичээлийн бус цагаа ихэвчлэн хаана өнгрөөдөг вэ? а. гэртээ – 60% б. сургууль дээр – 20% в. тоглоомын газар – 20% г.бусад 2. Хичээлийн бус цагаар дугуйлан секц-нд хамрагддаг уу? тийм – 40% үгүй – 60%

16 судалгаа 3. Хэрэв тийм бол ямар төрлийн дугуйлан секц-нд хамрагддаг вэ? а. урлаг спортын – 65% б. хичээл сургалттай холбоотой – 35% в. бусад 4. Дугуйлан секц-нд явснаар чамд ямар эерэг зан төлөв бий болсон бэ? а. сурлагын амжилт ахисан – 35% б. өөрийн зорилготой болсон – 35% в. хүнтэй харьцах харьцаанд өөрчлөлт орсон – 30% 5. Хичээлээс гадуур дугуйлан секц-с гадуур өөрийгөө хөгжүүлэх ямар зүйл хийдэг вэ? а. интернэтээс сонирхолтой мэдээлэл цуглуулах – 20% б. номын санд суудаг – 20% в. радио ,ТВ үздэг – 100% г.хүүхдүүдтэй хамт спорт тоглоом тоглодог -100% д.бясалгал хийдэг – 40%

17 Судалгааны үр дүн Эндээс харахад Суралцагсад төдийлөн өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаардаггүй гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Яагаад гэвэл эхний санал асуулгаар өөрсддөө анхаардаг юм шиг сэтгэдэл төрж буй ч хамгийн сүүлийн снал асуулга ямар зүйлд цаг заваа их зарцуулдагаас тодорхой харагдаж байна.

18 Дүгнэлт. Хүүхдийн хөгжил төлөвшил-д багш сургалтын байгууллагын оролцоог дээшлүүлэх талаар дараах дүгнэлт болон саналыг дэвшүүлэж байна. Эндээс дүгнээд хэлбэл суралцагсдын ихэнхи нь өөрсдийгөө хэрхэн яаж хөгжүүлэхээ өөрсдөө төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс ч суралцагсдын хөгжил төлөвшилд багш сургалтын байгуулагын үүрэг оролцоо чухал гэдэг нь тодорхой юм. Тэгэхдээ Заавал хэрэгтэй гэж өөрсдийн дэвшүүлсэн санааг хүчээр олгох нь тийм их суралцагсадад таатай биш гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Санал. Эцэг, эх багш нарын хоорондын харилцаа багш сургалтын байгуулагын үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эцэг эхийн ёс зүйн дүрмийг гаргах нь зүйтэй төдийгүй цаг нь болсон гэж үзэж байна.

19 Багшийн үүрэг оролцооны талаар:
-Багш хүүхдийн дотны анд нөхөр зөвлөгч туслах байх -Хүүхдийг дэмжин тусалж урам сайшаалаар харамгүй байх -Сурагчдад шаардлага тавихдаа тэднийг ойлгож хүндэлж харьцах -Хичээл дээрээ оюуны үйл ажиллагааг идэвхжүүлэх сургалтын дэвшилтэт аргуудыг тогтмол хэрэглэх -Хичээлийн агуулгыг орчин үеийн хэв маягт тохируулан хүүхдийг өөрөө хөгжих боломжийг нь олгохуйц байдлаар зохион байгуулах -Өөрийгөө ойлгох ,таних, өөрийгөө тодорхойлоход нь туслах -Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох -Сурагчдыг нийгэм , сэтгэлзүйн дадалд сургах -Сурагчдыг хорт зуршилд автахаас сэргийлэх үүднээс аливаа юманд шүүмжлэлтэй хандаж сургах -Сургууль болон сургалтын байгууллагийн орчин тойронд эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээх, хүүхдүүдэд нөлөөлөх төрөл бүрийн аргуудыг судалж түүнийгээ чадварлаг хэрэглэх

20 Багшийн үүрэг оролцооны талаар
-Хүүхдийн хөгжил төлөвшил-н талаар судлагаа явуулж эцэг эх гэр бүлийн хүмүүстэй нь хамтран ажиллах -Сурагчдын мэдлэг чадварыг бодитой хэрэглэх ба дарамт шахалт үзүүлэлгүйгээр тухайн хүүхдийн чадварыг дээшлүүлэхэд голлох зорилгоо болгох -Сурагчдын дунд нийгмийн давхарагийн ялгаа гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс төрөл бүрийн ажиллагаа явуулах -Ямар нэгэн зүйлийг зохион байгуулахдаа тухайн хүүхдүүдэд сайн ойлгуулахын зэрэгцээ тэдний санаа бодол хүсэл эрмэлзэл –г харгалзан үйл явцад идэвхтэй оролцох нөхцлийг бүрдүүлж шийдвэр гаргахад нь туслах -Хүүхдээ хэрхэн яаж зөв төлөвшүүлэх, уламжлалт амьдрах ухааны аргыг хүүхдэд заах талаар судлагаа явуулж зөвлөмж зөвлөгөө , сургалтыг багш сургуулийн байгууллагатай хамтран эцэг эхчүүдийн дунд сургалт явуулах -Сурагчдад бие даан суралцах нөхцөл боломжийг олгох, шаардлагатай үед нь тусалж дэмжих -Сурагчдын авьяас чадварыг нь нээж, хөгжүүлэх тал дээр зөв талаас нь нөлөөлж өөртөө итгэх итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхад анхаарч ажиллах Ялангуяа ахлах ангийн сурагчидтай ажиллахдаа : Өөрийгөө өөрчилж, таньж, хүмүүжүүлэх ажилд нь туслах Ирээдүйн мэргэжилээ сонгоход нь зөвлөгөө өгөх Зөв сонголт хийх, зөв оновчтой шийдвэр гаргахад нь туслах Өөрийн үзэл бодол зорилго амьдралын байр суурийг илэрхийлэх, онгойлгох боломжийг нь бүрдүүлж өгөхөд илүүтэй анхаарах хэрэгтэй болов уу? Хүүхэд бүрийг багш нас бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэг мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах нь сургалтын байгууллага-н үндсэн үүрэг гэж үзэж байна.

21 Сургалтын байгууллагын үүрэг оролцооны талаар
-Орчин үеийн техник технологийг ашиглаж сурах нөхцөл орчнийг бүрдүүлэх -Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, авъяас чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангах, бүрдүүлэх. -Хүүхдийн хөгжил төлөвшил-г дээшлүүлэхийн тулд төрийн ба төрийн бус байгууллага болон орчин үеийн аргыг хэрэглэж буй гадаадын сургууль сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулах. -Сурагчдын хүмүүжил төлөвшил, иргэнших явц, сургуулийн байгууллагын зүгээс сургалт зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж мөрдүүлэх -Сурагчдын сурч боловсрох таатай орчныг нь бүрдүүлэх -Сургуулийн гадна дотно орчин-г сургалтын байгууллагын хэв маягт тохируулан тохьжуулах -Сургуулийн орчин тойронд амьдрах оршин суугчдын дунд хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдал чиглэсэн нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах(Заавал сонгууль болохоор иймэрхүү арга хэмжээнүүд явагддаг гэдэг ойлголттой байдаг. Гэхдээ үүнийг сургалтын байгууллага ч гэсэн иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж болно гэдгийг мэдрүүлэх) -Сурагчдын хувийн сонирхол, дуртай зүйлсийг нь дэмжиж өгөх -Сургуулийн өөрөө удирдах зөвлөл, эцэг эхийн зөвлөл, нийгмийн ажилтан хичээлийн эрхлэгч, захирал зэрэг сургууль доторх нэгжүүдийг хүүхдийн хөгжил-г төлөвшүүлэхэд хамтран ажиллах, эцэг эх - эцэг эх, сургалтын байгууллагын нэгж - эцэг эх гэх мэт өөрсдийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж ажиллах.

22 Санал. Эцэг, эх багш нарын хоорондын харилцаа багш сургалтын байгуулагын үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эцэг эхийн ёс зүйн дүрмийг гаргах нь зүйтэй төдийгүй цаг нь болсон гэж үзэж байна.

23 Номзүй болон ашигласан материал
1. Сэтгэл судлал О. Мягмар 2000 он 2. Child development Wiki media encyclopedia 3. Erikson’s Eight Stages of Development Childrendevelopementinfo.com


Download ppt "Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн англи хэлний багш Д. Энхбаатар"

Similar presentations


Ads by Google