Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

“Монгол дахь франчайзын туршлага” BBQ CHICKEN RESTAURANT

Similar presentations


Presentation on theme: "“Монгол дахь франчайзын туршлага” BBQ CHICKEN RESTAURANT"— Presentation transcript:

1 “Монгол дахь франчайзын туршлага” BBQ CHICKEN RESTAURANT
Гүйцэтгэх захирал Д.Золжаргал

2 Илтгэлийн бүтэц: Франчайзингийн удиртгал
Франчайзын ойлголт Франчайзинг АНУ-д Франчайзингийг сонгосон шалтгаан Франчайзингийн гэрээ BBQ chicken Korea тухай BBQ chicken Mongolia тухай Дүгнэлт

3 Бид дэлхийн олон оронд явахдаа МсDonald’s, Burger King, Wendy’s гэх мэт түргэн хоолны газруудад гамбүргэр зооглож, Мister Minit-ээр түлхүүрээ хувилуулж, Hilton болон Ramada-д буудаллаж, Нertz-ээс машин хөлсөлж, Shell-ээс бензин авдаг Хаана ч очсон эдгээр компаниудын барааны нэр төрөл, чанар, үйлчилгээ стандартын өндөр түвшинд байх агаад үйлчлэгч нарынх нь өмссөн хувцас, өлгөөтэй байгаа рекламны өнгө зүс нь хүртэл сэтгэлд нэг л ойрхон байдаг.

4 Ер нь хэрэглэгчийн нийгэм нь хэрэглэгч бол хаан хэмээх зах зээлийн алтан зарчимд захирагддаг. Иймээс ч зөвхөн хэрэглэгчийн сонирхолд нийцэх бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлж чадах аж ахуйн нэгж, компаниуд өөрийн хүрээгээ тэлж, зах зээлээ бататган хамгаалж чадна.

5 Франчайз системийг өнөөдөр түргэн үйлчилгээний газрууд, татварын зөвлөгөө өгөх компаниуд, гоо сайхны салонууд, бүжгийн студиуд, эмчилгээний төвүүд, жолооны сургуулиуд, ажил зуучлагчид, үнэртэй усны болон тавилгын дэлгүүрүүд өргөнөөр хэрэглэж байна. Энэ нь нэг талаас франчайз системд хамрагдах үйлдвэр, үйлчилгээний газруудын дампуурах магадлал тун бага байдагтай холбоотой. Нөгөө талаас дэлхийн улс орнуудын дундаж хэрэглэгчид гурван доллар бүрийнхээ нэгийг ямар нэгэн франчайз системийн худалдаа, үйлчилгээг авахад зарцуулдаг зэрэг нь франчайз бизнесийн нийгэм, эдийн засгийн ач холбогдолыг батлан харуулж байна.

6 АНУ-д Калифорниа муж франчайзын үйл ажиллагаагаараа тэргүүлдэг бөгөөд франчайз бизнесийн 130 удирдах төв тус мужид байрлаж, нийт ажиллагсдадаа 27,2 тэрбум долларын цалин төлдөг байна. Америкийн хэмжээгээр бүртгэлтэй нийт франчайз бизнест 18,1 сая ажилтан, ажилчин ажилладаг бол Калифорнид нь ажиллаж нийт хоёр сая хүнийг ажлын байраар хангадаг.

7 Франчайз бизнес үнэ өртгийн хувьд янз бүр
Франчайз бизнес үнэ өртгийн хувьд янз бүр. Жижиг компанийх 30 мянган доллар орчим байдаг бол нэр хүндтэй, томоохон бүтээгдэхүүн зардаг машины дилер зэрэг бизнес 500 мянган доллар болон түүнээс дээш үнэтэй байдаг аж. Дээр нь даатгал, сургалт, ажилчдын болон засал чимэглэлийн зардал нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлд туршигдсан, эхэлчихсэн бизнес болохоор цэвэр санаанаас эхэлж байгаа бизнесийг бодвол эрсдэл багатай ч саад бэрхшээлгүй гэсэн үг биш бөгөөд бусад бизнесийн нэгэн адил амжилттай байхын тулд шургуу ажиллахыг шаарддаг.

8 Франчайзинг-г сонгосон шалтгаан
BBQ chicken Korean эзэмшиж байгаа үйлчилгээний брэндийг ашиглан Монгол улсын зах зээлд үгүйлэгдэж байсан бизнесийг хамгийн түргэн хугацаанд хөгжүүлэх боломжийг ашиглахыг зорьсон юм. Олон улсын зах зээлд өндөр нэр хүндтэй BBQ chicken Korean барааны тэмдэг, бүтээгдэхүүн бэлтгэх технологи болон үйлчилгээний эрхийг тодорхой нөхцөлөөр шилжүүлэн авч, өөрөөр хэлбэл лиценз авч үүний оронд тодорхой төлбөр төлдөг.

9 Франчайзийн гэрээ

10 Франчайз хөрөнгө оруулалт болох нь

11 BBQ chicken Korea-н хувьд
Ерөнхий мэдээлэл хүргэхэд: Genesis групп нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан оны байдлаар Солонгост 4,221 салбартайгаар 1578 салбарыг өөрсдөө ажиллуулдаг. Хилийн чанадад 55 оронд 357 салбартай ажиллаж байна. Үүнээс нийт 3000 орчим салбарыг франчайз хэлбэрээр дэлхий даяар ажилуулдаг. Франчайзын гэрээг 20 жилийн хугацаатай, дахин сунгах боломжтой байгуулах бөгөөд франчайз гэрээ байгуулсны төлбөрт нэг улсад нэг удаа 500 мянган ам.доллар төлөх болно. Дараа нь үйл ажиллагаа эхлүүлсний дараа жил тутам нийт орлогынхоо тодорхой хувийг Genesis групп-д франчайзын шимтгэл /royalty/ болгон төлдөг.

12 BBQ Chicken Korea

13 Genesis групп Genesis групп нь харъяа Genesis Chicken University болон судалгааны төв дээр туршилт судалгааг тогтмол хийж шинэ технологи нэвтрүүлдэг. БНСУ-д нийтийн хоолны 12 төрлийн брэнд эзэмшдэг тэдний нэг нь BBQ Chicken юм. Шинэ бүтээгдэхүүн Шинэ технологи Маркетинг Сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээг эрх хүлээн авагчид үзүүлдэг.

14 BBQ chicken Mongolia-н хувьд
Ерөнхий мэдээлэл хүргэхэд: “Би Би Кью Эм Жи Эл” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор нийт 5 салбар, тогтмол 100 орчим ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна он гэхэд салбарын тоог 10 хүргэхээр зорин ажиллаж байна. Нийгмийн ухамсарынхаа үүднээс эрүүл мэндийн салбарт хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн жил бүр уламжлал болгон BBQ Model шалгаруулах уралдааныг зохион байгуулж БНСУ-д тэтгэлэгтэйгээр суралцуулан, зар сурталчилгааны гэрээг байгуулан ажиллаж байна. Жил бүр төлж буй татварын хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн төдийгүй “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”-аар удаа дараа шалгарсан.

15 Түүхэн товчоон 2007 оны 5 дугаар сард BBQ-1 OPEN

16 Салбар ресторанууд

17 Хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүний тухай

18 Манай бүтээгдэхүүн Чанарын шаардлага хангасан ийм бүтээгдэхүүн-г БНСУ, АНУ-аас гол түүхий эдээ импортлон бэлтгэж байна. Цаашид дотооддоо махны чиглэлийн тахианы аж ахуйг бэлтгэн нийлүүлэгчийн хамтаар байгуулахаар төлөвлөж байна.

19 Хүндрэл бэрхшээлүүд Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ, иргэд барааны тэмдэг, оноосон нэр зэргийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд маш элбэг байдаг. Үүнээс болж компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, хэрэглэгч үйлчлүүлэгч нар төөрөгдөх зэрэг хүндрэлүүд одоог хүртэл гарсаар байна. Цаашид франчайзийг Монгол улсад дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн тулд эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль бусаар Оюуны өмчийг ашиглах явдлыг таслан зогсоох нь төрийн байгууллагаас бизнес эрхлэгчийг дэмжиж буй явдал болно.

20 Дүгнэлт Ийнхүү франчайзийн гэрээ байгуулан, хуулийн этгээд байгуулснаар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай тохиолдолд Монгол улсад 2 өөр компаниас 2 өөр төрлийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Үүнд: BBQ Chicken Korea компани Монгол улсад биет бус оюуны хөрөнгө оруулалт оруулж, франчайз ашиглуулан ашиг олж татвар төлж байгаа, BBQ Chicken Mongolia компани нь 100% Солонгосын хөрөнгө оруулалттай компани учраас капитал хөрөнгө оруулалтыг оруулж байна.

21 Гадаад улсын компани Монгол улсын компанитай франчайзийн гэрээ байгуулсан бол
Франчайз шилжүүлэгч нь Монгол улсын ААНОАТТХ-ийн д зааснаар МУ-д байрладаггүй албан татвар төлөгч болох бөгөөд биет бус хөрөнгө ашиглуулсныхаа төлөө татвар төлнө. Франчайз хүлээн авагч нь эрхийн шимтгэлийн татварыг төлнө. Франчайз шилжүүлэгчийн төлөх татварыг франчайз хүлээн авагч нь төлбөрөөс нь суутган авч татварын албанд төлдөг байна.

22 Төгсгөлд нь Франчайзинг бол Франчайзийн гэрээгээр нэг улсаас нөгөө улсад хөрөнгө оруулалт хийж, ашиг олох боломж бүхий өнөөдөр хамгийн их дэлгэрч буй бизнес юм. Цаашид бид ч мөн адил Монгол брэндээр дамжуулан дэлхийн олон оронд улс орноо таниулан франчайзийн эрхээ шилжүүлж ROYALTY авах замаар ҮНБ хэмжээг улам ихээр нэмэгдүүлэх боломжтой юм. Нэг үгээр хэлбэл Монголыг дэлхийтэй холбох гүүр бол ФРАНЧАЙЗИНГ мөн юм.

23 Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.


Download ppt "“Монгол дахь франчайзын туршлага” BBQ CHICKEN RESTAURANT"

Similar presentations


Ads by Google