Download presentation
Presentation is loading. Please wait.
1
1 ЛЕКЦ Санхүүгийн Менежментийн тухай Ойлголт
Санхүүгийн чиглэлээр дэвших буюу карьер хийх боломж Санхүүгийн менежментийн ШУ-ны хөгжил Бизнесийн зохион байгуулалтын хэлбэр Компанийн (корпорацийн) зорилго Төлөөнийн талуудын хоорондын харилцаа
2
Санхүүгийн чиглэлээр дэвших буюу карьер хийх боломж
Мөнгө ба Капиталын (Хөрөнгийн) Зах Зээл Хөрөнгө Оруулалт Санхүүгийн Менежмент
3
Санхүүгийн менежерийн хариуцлага
Компанийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд : Урьдчилсан таамаглал хийх ба төлөвлөгөө боловсруулах Хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн шийдвэр гаргах Үйл ажиллагааны уялдаа ба хяналт Санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагаа Эрсдэлийн удирдлага
4
Компанийн зохион байгуулалтын бүтэц дэх санхүүгийн гүйцэтгэх үүрэг
6
Санхүүгийн менежментийн ШУ-ны хөгжил
Бизнесийн глобал чанар Компьютерийн Технологийн хөгжил
7
Гадаад дах борлуулалтын %
АНУ-ын 10 алдартай компанийн гадаадын салбаруудаас олсон орлого ба ашгийн хэмжээ (2001) Company Гадаад дах борлуулалтын % Гадаад дах ашгийн % Coca-Cola 60.8 35.9 Exxon Mobil 69.4 60.2 General Electric 32.6 25.2 General Motors 26.1 60.6 IBM 57.9 48.4 JP Morgan Chase & Co. 35.5 51.7 McDonald’s 63.1 61.7 Merck 18.3 58.1 3M 52.9 47.0 Sears, Roebuck 10.5 7.8
8
Бизнесийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр
Нэг хүний аж ахуй (sole proprietorship) Нөхөрлөл (Partnership) Компани (корпораци) (company, corporation)
9
Нэг хүний аж ахуй ба нөхөрлөл
Давуу тал эхлэхэд хялбар, өртөг багатай улсын хууль журамд захирагдаж, ЗГ-ын зохион байгуулалтын субъект болдог компани шиг аж ахуйн нэгжийн татвар төлөхгүй
10
Нэг хүний аж ахуй ба нөхөрлөл
Сул тал их хэмжээний хөрөнгө олоход хэцүү бизнест авсан өр зээлийн хариуцлагыг бүрэн хүлээх учраас хийсэн хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгээс давсан алдагдал хүлээх магадлалтай нэг хүний аж ахуйн нэгжийн бизнес эрхлэлтийн хугацаа нь эзний наснаас хамаарна
11
Компани (корпораци) (company, corporation)
Давуу тал үйл ажиллагааны хугацаа хязгааргүй хувь шилжих боломж хялбар хязгаарлагдмал хариуцлага хөрөнгийн зах зээлээр дамжуулж мөнгөө өсгөж санхүүжилт олж авах боломж Сул тал давхар татварын субъект болдог олон төрлийн бичиг баримт бүрдүүлэлт
12
КОМПАНИЙН (КОРПОРАЦИЙН) ЗОРИЛГО
Компанийн удирдлагын гол зорилго нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг дээд зэргээр арвижуулах буюу энгийн хувьцааны үнийг максимумд хүргэх. нийгмийн өмнө хүлээх хариуцлага Хувьцааны үнийг дээд зэрэгт хүргэх ба нийгмийн халамж Бизнесийн этик
13
Хувьцааны үнэ дээд зэрэгт хүрснээр ашиг дээд зэрэгт хүрэх үү?
Хувьцааны үнэ, EPS, мөнгөн урсгал нь хоорондоо хамааралтай байдаг ч яг тийм биш. Хувьцааны үнэ нь яг өнөөдрийн ашгаас гадна ирээдүйн ашиг, ирээдүйн мөнгөн урсгалаас хамаарна. Зарим арга хэмжээ, үйлдэл ашгийг өсгөх боловч нөгөө талаараа хувьцааны үнийг бууруулдаг. (мөн эсрэгээр (vice versa)).
14
Төлөөний талуудын хоорондын харилцаа
Нэг эсвэл хэсэг хүн (дарга (the principals)) ажил гүйцэтгүүлэх зорилгоор хэн нэгэн (төлөөний тал буюу төлөөлөгч (the agent))-ийг хөлсөлж, түүнд шийдвэр гаргах эрх өгөх үед төлөөний талуудын хоорондын харилцаа (agency relationships) үүсдэг. Төлөөний талуудын хооронд үүсч болох хамгийн түгээмэл харилцаа нь: хувьцаа эзэмшигч ба менежер хувьцаа эзэмшигч ба зээл олгогч (кредитор)
15
Хувьцаа Эзэмшигч ба Менежер
Менежер нь өөрийн ашиг сонирхолд нийцэх үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Гэхдээ менежерийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс нь: Менежерийн санаачлагыг урамшуулах тогтолцоо Хувьцаа эзэмшигчдийн шууд дайралт ажлаас чөлөөлөх аюул ажлын байраа булаалгах аюул
16
Хувьцаа Эзэмшигч ба Зээл Олгогч (Кредитор)
Хувьцаа эзэмшигч (менежерээр дамжуулан) хувьцааны үнийг өсгөх, гэхдээ зээл олгогчид таалагдахгүй үйл ажиллагаа явуулж болно. Урт хугацааны үйл ажиллагаа нь өрийн өртгийг өсгөж хувьцааны үнийг унагах боломжтой.
17
Хувьцааны үнэд нөлөөлдөг хүчин зүйлс
Нэгж хувьцааны төлөвлөгөөт (төсөвлөсөн) ашиг Ашиг орлогын цаг хугацааны үнэлгээ Төлөвлөгөөт (төсөвлөсөн) ашгийн риск (эрсдэл)-ийн түвшин Ногдол ашгийн бодлого
18
Үнэлгээний үндсэн загвар
(CFt) t дэх үеийн мөнгөн урсгалын үнэлгээ (n) активын хугацаа (k) дискаунт тооцоох хувь
19
Мөнгөн Урсгалын түвшин, эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс
Санхүүгийн менежерийн гаргадаг шийдвэрүүд: Хөрөнгө оруулалтын шийдвэр Санхүүжилтийн шийдвэр (өр зээлийн санхүүжилттэй холбоотой) Ногдол ашгийн шийдвэр Гадаад орчин
Similar presentations
© 2025 SlidePlayer.com Inc.
All rights reserved.