Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Similar presentations


Presentation on theme: "Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго:"— Presentation transcript:

1 Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго:
  “МАТЕРИАЛ СУДЛАЛ-2019” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УЛСЫН АНХДУГААР ХУРЛЫН УДИРДАМЖ Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго: Магистр болон бакалаврын төвшний оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барилд сургах, бие даасан бүтээлч чадварыг нь хөгжүүлэхэд туслах, судалгааны ажлын үр дүнгээ олон нийтэд тайлбарлан танилцуулах дадал чадвар олгоход оршино. Зохион байгуулагч: МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хими биологийн инженерчлэлийн тэнхим Хамрах хүрээ: Монгол улсын бүх их дээд сургуульд байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцаж байгаа магистр, бакалаврын төвшний оюутнууд. Материал хүлээн авах: Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүссэн оюутнууд 2019 оны 4-р сарын 24 өдөр хүртэл майл хаягаар 1-2 хуудас илтгэлийн хураангуйг илгээж бүртгүүлнэ. Холбоо барих: , , Шалгаруулалт: Хуралд ирсэн илтгэлүүдээс хурал зохион байгуулах хороо урьдчилсан шалгаруулалт хийж 10 илтгэлийг аман илтгэл, үлдсэн илтгэлүүдийг ханыг илтгэл (poster) хэлбэрээр илтгэнэ. Шилдэг илтгэлүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс доорх шалгуурын дагуу үнэлж шалгаруулна. Үүнд: Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол (30 оноо) Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал (20 оноо) Илтгэх ур чадвар (20 оноо) Ажлаа эзэмшиж, хэлбэржүүлсэн байдал (20 оноо) Асуултад хариулсан байдал (10 оноо) Эндээс 3 шилдэг аман илтгэл, 1 шилдэг ханын илтгэл шалгаруулж шагнана. Шагнал: 1-р байр: 1 оюутан (Өргөмжлөл, төгрөг) 2-р байр: 1 оюутан (Өргөмжлөл, төгрөг) 3-р байр: 1 оюутан (Өргөмжлөл, төгрөг) Шилдэг ханын илтгэл: 1 оюутан (Өргөмжлөл, төгрөг)   Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 5-р сарын 3-ны баасан гаригт 10 цагаас МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд болно. ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2 ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
“МАТЕРИАЛ СУДЛАЛ БА ОРЧИН ҮЕ СЭДЭВТ” ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ ЗОРИЛГО: Бакалаврын нэгдүгээр төвшний оюутны сэтгэх бодох ажиллагааг хөгжүүлэх, улмаар материалын шинжлэх ухааны талаархи орчин үеийн ойлголтуудыг бие даан эзэмшүүлэхэд оршино. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Хими биологийн инженерчлэлийн тэнхим ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд суралцаж байгаа бакалаврын нэгдүгээр төвшний оюутнууд МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ: Уг уралдаанд оролцохыг хүссэн оюутнууд дээрхи сэдвээр үгтэй эссе бичиж 2019 оны 4 - р сарын 24 өдөр хүртэл майл хаягаар илгээж, бүртгүүлнэ. Холбоо барих: ШАЛГАРУУЛАЛТ: Оюутны ирүүлсэн эссег комисс уншиж шилдэг 3 эссег шалгаруулна. Шилдэг оролцогчдын шагналыг 2019 оны 5-р сарын 3-ны баасан гаригт 10 цагаас МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд болох “Материал судлал-2019” оюутны эрдэм шинжилгээний хурал дээр гардуулна.  ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


Download ppt "Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго:"

Similar presentations


Ads by Google