Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт

Similar presentations


Presentation on theme: "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт"— Presentation transcript:

1 Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
Эрх, төрийн үүрэг ба зарчмууд

2 Эрхүүд Өөртөө засан тогтнох буюу тодорхойлох эрх Хөдөлмөрлөх эрх
Ажиллах шударга, таатай нөхцөлтэй байх эрх Үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд нэгдэх эрх Нийгмийн даатгал болон нийгмийн хамгаалал эдлэх эрх Гэр бүлээ хамгаалуулах эрх Зохистой орон байртай байх эрх Зохистой хоол хүнстэй байх эрх Өлсгөлөнгөөс ангид байх эрх Бие бялдарын болон сэтгэцийн эрүүл мэндийн хүрч болох дээд түвшинд байх эрх Усны эрх Боловсролын эрх Шинжлэх ухааны дэвшлийн үр шимийг хүртэх, ашиглах эрх Өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлээс хүртэх ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлоо хамгаалуулах зохиогчийн эрх эдлэх

3 Хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргүүд
Улс орнууд ЭЗНСЭОУП-д нэгдэн ормогц тус пактын дагуу хүлээн зөвшөөрсөн хүний эрхүүдийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх хууль ёсны үүргийг хүлээдэг.

4 ХҮНДЭТГЭХ ҮҮРЭГ Хүний эрхийг хүндэтгэх үүрэг нь хүмүүс эдгээр эрхээ эдлэхэд шууд болон шууд бусаар хөндлөнгөөс оролцохыг түдгэлзэхийг гишүүн орны төр засгаас шаарддаг. Энэ бол хойшлуулшгүй нэн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэг бөгөөд хүмүүсийн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүндэтгэж байгаа хэрэг юм.

5 ХАМГААЛАХ ҮҮРЭГ Гишүүн орнуудын хүний эрхийг хамгаалах үүрэгт хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн бус болон гадаад улс гүрнүүд, Дэлхийн Банк мэтийн засгийн газар хоорондын байгууллагууд зэрэг гуравдагч этгээд хүний эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчвөл мөрдөн байцаах, шийтгэх болон хохирлыг барагдуулахыг баталгаажуулахыг ойлгоно. Энэ үүрэг нь мөн хойшлуулалгүй нэн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэг юм.

6 ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ Оролцогч улсууд хууль тогтоох, захиргааны, төсвийн, шүүхийн болон бусад арга хэмжээ авах замаар хүн бүрийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

7 ЗАРЧМУУД Оролцогч улсууд эдгээр үндсэн эрхийг хэрэгжүүлэхдээ ялгаварлан гадуурхахгүй байх, ЭНСЭ-ийг бүрэн хэрэгжүүлэхэд дэвшил гаргах арга хэмжээнүүдийг авах, заавал хэрэгжүүлэх наад захын үүргээ нэн тэргүүнд хэрэгжүүлэх, зайлшгүй бус тохиолдолд эрхийн хэрэгжилтэнд сөрөг нөлөөлөх арга хэмжээ авахгүй байхыг баталгаажуулах зарчмыг баримтална.

8 ҮЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ
Оролцогч улсуудын үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах суурь зарчим нь ялгаварлан гадуурхахгүй байх явдал. Бүх хүмүүс арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлаар ялгаварлан гадуурхалтаас ангид байж ЭЗНСЭ-ээ эдлэх боломжтой байхыг ЭЗНСЭОУП шаарддаг. “Бусад байдалд” нас, хөгжлийн бэрхшээл, яс үндэс (дүрвэгсэд, цагаач ажилчид болон харьяалалгүй хүмүүсийг оролцуулан), гэрлэлт болон гэр бүлийн байдал, бэлгийн чиг хандлага болон жендэр, эрүүл мэндийн байдал, оршин суудаг газар болон эдийн засаг, нийгмийн байдал зэрэг багтана.

9 ДЭВШИЛ ГАРГАХ АЛХАМУУД
ЭЗНС-ын эрхийг дэвшил гаргах замаар бүрэн хэрэгжүүлэх үүрэг нь Оролцогч улсуудыг аль болох хурдтайгаар ЭЗНСЭ-ийг хэрэгжүүлэхийг шаарддаг. Ямар ч тохиолдолд дэвшил гаргах замаар хэрэгжүүлэх гэдгийг оролцогч улсуудад эрхийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн гэж ойлгож тайлбарлаж болохгүй. Хэдийгээр ЭЗНСЭ-ийн хэрэгжилтийн түвшин нь байгаа нөөцөөс хамаарч болох боловч оролцогч улс бүр ЭЗНСЭ-ийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн шургуу арга хэмжээ авах үүрэгтэй. Хамгийн эмзэг хэсэгт чиглэсэн арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэгтэй.

10 Ухрах алхам байж болохгүй
Оролцогч улсууд санаатай ухрах, тухайлбал, эрх хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй хөтөлбөр, төслийг зогсоох алхам хийхгүй байхыг баталгаажуулах ёстой. Төсвийн орлого буурах, олон улсын санхүүгийн байгууллагуудын шаардлагаар төсвийн зардлыг хумих арга хэмжээ авах болсон ч Оролцогч улсууд байгаа нөөц бололцоогоо дээд хэмжээнд зарцуулан ЭЗНСЭ-ийг дэвшил гаргах замаар урт богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх баталгааг хангах ёстой. States Parties must ensure that no deliberate retrogressive measures are taken by, for example, cutting essential rights- realizing

11 БАЙГАА НӨӨЦИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ШАВХАН
Оролцогч улсууд нь олон улсын хамтын ажиллагаа, тусламжийг оролцуулан дотооддоо байгаа нөөцөө дээд зэргээр шавхан ЭНСЭ-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах үүрэг хүлээдэг. “Байгаа нөөц” гэдэг нь хэдийгээр Засгийн газрын арга хэмжээ авах үүрэгт нөлөөлөх чухал үзүүлэлт боловч түүний шуурхай байх шаардлагыг өөрчлөх, нөөцгүйгээс болж аливаа арга хэмжээ авахгүй байхыг зөвтгөх үндэслэл болохгүй. Нөөцийн хомсдол ноцтой байсан ч Оролцогч талууд хямд өртөг бүхий зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар нийгмийн хамгийн эмзэг, маргинал бүлгийн эрхийг хамгаалах ёстой гэдгийг Хорооноос онцлон тэмдэглэсэн.

12 Заавал хэрэгжүүлэх наад захын үүргүүд
Эрхийн “хамгийн наад захын гол агуулга” нь оролцогч улс бүх хүмүүстээ тухайн эрхээр нэн тэргүүнд хэрэгжүүлэх суурь түвшинг тодорхойлох ба түүнээс доош орсон тохиолдолд оролцогч улс ЭЗНСЭОУП-ыг хэрэгжүүлж чадахгүй байна гэж үздэг. ЭЗНСЭ-ийн Хорооноос эрх тус бүрээр “заавал хэрэгжүүлэх наад захын үүрэг”, түүнийг хэрэгжүүлэхэд Оролцогч улсууд хүрэх наад захын түвшинг хэд хэдэн Ерөнхий Зөвлөмжөөр тодорхойлсон.


Download ppt "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт"

Similar presentations


Ads by Google