Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд

Similar presentations


Presentation on theme: "Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд"— Presentation transcript:

1 ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ ПРОТОКОЛ

2 Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд
ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэж болох уу? Улс орнуудын олонхи нь ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэдгийг үндэсний болон бүсийн шүүхийн туршлагаас харж итгэсэн. -Гэхдээ зарим улс өнөө хирнээ эргэлзсэн хэвээр байгаа - Энэ асуудал мэдээж гол анхаарах асуудал: ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэж болох тохиолдолд л НП ач холбогдолтой юм. -НП-ын хэлэлцүүлгийн үед Ажлын Хэсгээс ЭЗНСЭ-ийг шүүхээр хамгаалж болох, шүүхээр хамгаалахад саад болох зүйлгүй тухай олон жишээг үндэсний болон бүсийн шүүхийн практикаас гарган харуулсан байна.

3 ЭЗНСЭ –ийн мөн чанар нь тусгай процедурыг шаарддаг уу ?
ЭЗНСЭ –ийн мөн чанар нь тусгай процедурыг шаарддаг уу ? Хамтын гомдол гаргах механизм байгуулах зөвшилцөлд хүрээгүй. Нэмэлт протокол нь бусад ижил төрлийн механизмын (ЭЯГБХУК-ийн НП, ХБХЭТК-ийн НП) жишгийг дагасан. Нэмэлт протокол хэд хэдэн шинэ санаа агуулсан ба энэ нь хүлээж авах гомдол хир зэрэг чухал байх мөн түүнийг шалгах стандарт ямар байхыг тодорхойлох шаардлагатай холбоотой. -Шинэ санаа гэдэгт, слайд 8 (шалгах стандартад “оновчтой эсэх”/reasonableness/) ба слайд 10-ыг (хүлээн авах шалгуурын хувьд “бодит хохирол” /“significant disadvantage”/) харах.

4 ОУ-ын дэмжлэг ба хамтын ажиллагааг Нэмэлт протоколд тусгах ёстой юу?
Бусад төсөөтэй (ИУТЭТК-НП, ЭЭАБХУТК –НП, ХБЭЭТБ-НП) актуудтай харьцуулахад ЭЗНСЭТОУП-д агуулагдах ОУ-ын дэмжлэг ба хамтын ажиллагааны үүрэг хариуцлагын талаар зарим шинэ санаа тусгасан. - Олон улсын дэмжлэг ба хамтын ажиллагааны тухай слайд 11-ийг харах

5 Процедурууд Нэмэлт протокол дараах гурван төрлийн процедурыг агуулна:
Өргөдөл хүлээн авах, түүнийг хянах хэлэлцэх процедур Улс хоорондын шинжтэй өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх процедур Хянан шалгах ажиллагааны процедур

6 Өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх
Тус процедур нь ИУТЭТОУП, ЭЯГХУТК, ХБИЭТК-ийн НП-дын өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх процетуртай ерөнхийдөө адилхан. Өргөдөл гаргах: Өргөдлийг Гишүүн улсын харъяалалд байгаа хувь хүмүүс, эсвэл бүлэг хүмүүс, эсвэл тэднийг төлөөлөх итгэмжлэгдсэн нэгэн (боломжгүй бол нотолсон байх) ЭЗНСЭ-ийг зөрчснийг батлах - Өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх тухай: зүйл 2-9. -Өргөдөл гаргагч: зүйл 2

7 ... үргэжлэл Өргөдөл хүлээн авах шаардлага:
Дотоодын арга замыг дуусгасан Ижил хэргийг ижил процедураар хэлэлцээгүй эсвэл хэлэлцэж байгаагүй Дотоодын арга замыг дууссанаас хойш 1 жилийн дотор Хохирогч тодорхой хохирол амссаныг батлаагүй тохиолдолд хэрэв нийтийн эрх ашигийг хөндөөгүй бол ЭЗНСЭХороо тус хэргийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж болно. - Өргөдөл хүлээн авах шаардлага: зүйл 3 ба 4 -Зүйл 3(2)(a)) болон зүйл 4-ийн “бодит хохирол” /”clear disadvantage”/ зэрэг хязгаарлалт нь НП-той төсөөтэй бусад (ИУТЭТОУП-НП, ЭЯГБХУОУК-НП, ХБИЭОУК-НП) механизмуудтай харьцуулахад шинэлэг юм.

8 ...үргэжлэл Шинэ үзүүлэлтүүд: - Найрсаг зохицуулалт
- ЭЗНСЭХороо НҮБ болон бусад бүсийн байгууллагуудаас гаргасан холбогдох баримт бичгүүдийг ашиглаж болно. - Хянан хэлэлцэх стандарт: “гишүүн улсаас хэрэгжүүлсэн алхмууд оновчтой эсэх” -Найрсаг зохицуулалт (зүйл 7) -НҮБ болон бүсийн байгууллагуудын гаргасан холбогдох баримт бичгийг ашиглах эрх (зүйл 8.3) -“Оновчтой эсэх” (зүйл 8.4): “Энэхүү Протоколын дагуу өргөдөл хүлээн авч хянан хэлэлцэхдээ Хороо нь Гишүүн орны авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд оновчтой байсан эсэхийг Пактын II хэсгийн дагуу харгалзаж үзнэ. Ингэхдээ, Хороо нь Гишүүн орон Пактад тусгасан эрхийг хэрэгжүүлэх янз бүрийн боломжит бодлогын арга хэмжээнүүд авсан байж болно гэдгийг санаж байх болно.” -The most important new feature is the “reasonableness” standard (article 8.4 of the OP-ICESCR). It particularly meant to provide the CESCR guidance on the application of article 2.1 of the Covenant (“Each State Party to the present Covenant undertakes to take steps, individually and through international assistance and co-operation, especially economic and technical, to the maximum of its available resources, with a view to achieving progressively the full realization of the rights recognized in the present Covenant by all appropriate means, including particularly the adoption of legislative measures”). The “reasonableness” standard has been employed by domestic courts in the adjudication of ESCR (e.g, the South African Constitutional Court in the Grootboom and Treatment Action Campaign cases).

9 Улс хоорондын өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх
Бусад Нэмэлт протоколууд, тэдгээрийн процедуртай адилхан Хэрэглэх гэж байгаа улсууд энэ процедурыг хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана. Гишүүн орон өөр гишүүн орныг Пактаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж өргөдөл гаргана. - Улс хоорондын өргөд хүлээн авах, хянан хэлэлцэх (зүйл 10)

10 Хянан шалгах ажиллагаа
Бусад НП-дын процедуртай ижил процедуртай. Хэрэглэх гэж байгаа улс орон нь энэхүү процедурыг хүлээн зөвшөөрсөн байна. ЭЗНСЭХороо Пактадд тусгасан ЭЗНСЭ-ийг аль нэгэн оролцогч улс ноцтой эсвэл байнга зөрчиж байгаа тухай бодитой мэдээлэл авсан тохиолдолд хэрэглэнэ. -Хянан шалгах ажиллагаа (зүйл 11)

11 ОУ-ын дэжлэг ба хамтын ажиллагаа
ЭЗНСЭ-ийн хэрэгжилтэд дэвшил гаргах олон улсын арга хэмжээг шийдэхэд тус болох эсвэл шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөгөөг тодорхойлох санал, зөвлөмжийг ЭЗНСЭХорооноос НҮБ болон бусад эрх бүхий байгууллагуудад уламжилна. ЭЗНСЭ-ийн хэрэгжилтийг хангахад Гишүүн орнуудад мэргэжилтний болон техникийн туслалцаа үзүүлэх Итгэлцлийн сан байгуулна - Олон улсын дэмжлэг ба хамтын ажиллагаа (зүйл 14)

12 Хүчин төгөлдөр болох Хүчин төгөлдөр болоход шаардагдах 10 дахь улс 2013 оны 2 сарын 5-нд соёрхон баталсан. НП 2013 оны 5 сарын 5-нд хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ. НП-ыг соёрхон баталсан орнууд: Аргентин, Болив, Босни-Герцеговин, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португали, Словак, Уругвай. - Хүчин төгөлдөр болох (зүйл 18) оны 8 сарын байдлаар 2 улс соёрхон баталж, 33 улс гарын үсэг зуржээ.


Download ppt "Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд"

Similar presentations


Ads by Google